-
2017 оны 11 сарын 21
Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний өдөр дунд суудлын хуралдаан
хийхээр товлов. Түүгээр, Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жагсаал цуглаанд оролцуулсан, зохион байгуулсан
этгээдэд хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан нь тайван жагсаал, цуглаан хийх
иргэний эрх чөлөө болон тэгш эрхийн талаарх зарчмыг хязгаарлах зэргээр Үндсэн
хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн иргэний мэдээллийн дагуу үүссэн
маргааныг хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн
төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 11 сарын 21
Английн хатан хаан Элизабет, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон, АНУ-ын худалдааны сайд Ромс, дуучин Мадонна тэргүүтэй дэлхийн улс төрчид болон урлаг спортын одод, олны танил хүмүүсийн оффшор бүс дэх бизнесийн талаар мэдээлэл гарсан билээ. Принстон, Колумбия их сургууль зэрэг дэлхийн 100 гаруй томоохон их сургууль оффшор компанитай байсан нь ил боллоо. Гленкор зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниуд бас дурдагдлаа.
Харин манай улсаас Боди Группын УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, Баясгалан нарын Бодь групп, Голомт банкны салбар оффшор компани байгуулж байсан байна. Мөн УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү Б.Батхишиг, Петровисийн Ж.Оюунгэрэл, УИХ-ын Дэлгэрсайхан, Моннисийн Б.Чулуунбаатар, Б.Баттүшиг, Ч.Энхтайван гээд манай урдаа барьдаг томоохон бизнесмэнүүд оффшор бүстэй холбоотой гэх мэдээлэл дэлгэгдээд байна.
Энэ нь эхний 25,000 орчим бичлэгээс гарсан боловч дахиад нэмэгдэх магадлалтай гэнэ.
Ер нь олон улсын хэмжээнд бизнес хийдэг эсвэл хийхээр төлөвлөж байсан бүх томоохон бизнесмэн, компаниуд оффшор компанитай байсан болж таарлаа. Монголоос дурьдсан нэр ч гэсэн бизнесийн угшилтай манай улсын урдаа барьдаг бизнесүүд байна. Төрөөс төрсөн тэрбумтан харин алга. Цаашид гарах шинэ бичлэгт харин тийм хүн гарч ирэх эсэхийг хэлэх боломж одоогоор алга.
-
2017 оны 11 сарын 21
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сан болон Азийн Хөгжлийн банкны хамтарсан багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, Азийн Хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн салбарын техникийн зөвлөх Венди Валкер, Азийн Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёоланда Фернандес Лоттен, НҮБ-ын Хүн амын сангийн Эрүүл мэнд, эдийн засгийн зөвлөх Андерсон Стансиолу болон Монгол дахь суурин төлөөлөгч Наоми Китахара, Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн нийгмийн бодлогын мэргэжилтэн Жан Фан нар оролцож Монгол Улсын нийгэм эдийн засагт тулгамдаад буй асуудлуудын талаар санал солилцож Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэх зорилготой байгаа талаараа ярилцлаа.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хэнийг ч орхигдуулахгүй гэсэн зорилтыг удирдлага болгон эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд нийгэм болон байгаль орчны салбарт дүн шинжилгээ хийх замаар бодитой,үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлсэн юм.
С.Чинзориг сайд олон улсын байгууллагынхны тавьсан асуудлууд болон Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсад хийж байгаа зарим ажлын талаар тодорхой мэдээллийг өгч байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд олон улсын байгууллагуудын санал санаачилга, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор холбогдох салбаруудад хийгдэж буй судалгаанд яамны зүгээс хамтарч ажиллах боломжтой гэдгийг хэлсэн юм.
-
2017 оны 11 сарын 21
Монголын Залуучуудын Холбоо 15 дахь жилдээ “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын агентлагтай хамтран 2017 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байгаа юм.
Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажиллаж байгаа бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ ажиллаж байгаа юм. Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлдсэн байгаа юм.
Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. Монголын Залуучуудын Холбоо 2017 оныг “Залуусаа Нэмье” уриалгатай өрнүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” билээ.
-
2017 оны 11 сарын 21
Фото: ”Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэрүүд Шанхай тайзнаа
-
2017 оны 11 сарын 21
Өнөөдөр Б.Хурцын асуудал монголчуудын “амны зугаа” болж байна. “Мэддэг хүн” байхгүй хэрнээ бүгдээрээ Тагнуулын байгууллагаар өвчилж, шударга ёсыг тэндээс нэхэж байна. Б.Хурцын асуудал, түүгээр дамжин сөхөгдөж буй Тагнуулын асуудал бол Монголын бохир заваан улс төртэй холбоотой системийн дампуурал нуралтын асуудал мөн. Энэ тухай товч өгүүлсү…
-
2017 оны 11 сарын 21
Олон улсад гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд даатгалын тогтолцоог нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлж ажилладаг. Харин Монгол Улсад гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоо өнөөг хүртэл шинэ ойлголт хэвээр байгаа юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд даатгалын системийг нэвтрүүлэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, гэр орон, эд хөрөнгө, аюулгүй байдлаа эрсдэлээс хамгаалж даатгуулж сурах зайлшгүй шаардлага байна.
Монгол Улсын Шадар сайдын тэргүүлдэг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Гамшгийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Гамшгийн эрсдэлийн даатгалын хэрэгцээ, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт форумыг зохион байгуулж байна. Форумын үйл ажиллагааг нээж ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг үг хэллээ.
Тус форумыг зохион байгуулснаар гамшгийн эрсдэлийн механизмын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийн даатгалын систем бүрдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, гамшгаас хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Уг форумд Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа нэгж байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, НЗДТГ, МУЗН, Дэлхийн зөн Монгол ОУБ, Жайка ОУБ, даатгалын компаниуд, Монголын Даатгагчдын холбоо, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих НӨҮГ, эрдэмтэд зэрэг нийт 70 гаруй төлөөлөл оролцож, Гамшгийн эрсдэлийн даатгалын хэрэгцээ, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар зөвлөлдөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ
-
2017 оны 11 сарын 21
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох ”Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өчигдөр нээлт хийлээ.
-
2017 оны 11 сарын 21
2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 305 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулав.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 1 бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал:
1. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон хэрэг гарсан байна.
-
2017 оны 11 сарын 21
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өнөөдөр /2017.11.20/ хүлээлгэн өглөө.
Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж буй юм.
Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.
Энэ үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж оролцож “Цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэхүү дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа авьяаслаг, чадварлаг алба хаагчдадаа амжилт хүсье” гэж хэллээ: Мөн Мэдээллийн технологи, холбооны төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонбат, Бүртгэл хяналтын төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Батболд болон алба хаагчид оролцож тус төвөөс энэ онд хөгжүүлсэн програмуудтай танилцаж, санал солилцов.
-
2017 оны 11 сарын 21
Арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болох чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцох Монголын эмэгтэй баг тамирчид ням гаригт эх орноосоо мордсон билээ. Тэгвэл залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Буянжавын Батзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр өглөө Быдгощ хотыг зорив. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Цэвээнсүрэнгийн Цогбадрах (Алдар), 61 кг-д Батчулууны Баасанням (Женко), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Арслан), 70 кг-д Лутбаярын Батбаяр (Женко), 74 кг-д Болдхүүгийн Батсүх (Хасу-Мегастарс), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (Алдар), 97 кг-д Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг), 125 кг-д Мөнхтөрийн Лхагвагэрэл (Арслан) нар Польшийн дэвжээнд зодоглох юм. Эрэгтэйчүүдийн 57, 70, 74, 125 кг 25-нд, 65, 70, 74, 97 кг-ын жингийн барилдаан 26-ны өдөр болно. Сонирхуулахад, “U-23”-ын ДАШТ-д өрсөлдөх бүрэлдэхүүн дээр Г.Төрболд, Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ гэсэн залуучууд нэмэгдсэнээр арванхоёрдугаар сарын 7-8-нд Ираны нийслэл Тегеранд болох эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ-д оролцох юм.
-
2017 оны 11 сарын 21
МАН-ын дарга маргааш тодорно
-
2017 оны 11 сарын 21
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2017 оны 11 сарын 21
ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
-
2017 оны 11 сарын 21
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
-
2017 оны 11 сарын 21
ТЕГ-ын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөсөө өмнө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар ширүүхэн мэдээлэл хийж, улмаар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон. Гэсэн ч тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох болсон нь олны анхаарлыг дахин татаж, багагүй хэл ам гаргуулаад байсан юм. Тэгвэл ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц өчигдөр ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцов. Түүнийг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн ярьж байсан учраас энэ удаагийн нэвтрүүлэгт ч нэлээд хурц ярих байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан ч тэрбээр энэ удаа хурц ярьсангүй. Ямартай ч нэвтрүүлгийн үеэр түүний юу өгүүлснийг 24 баримт буландаа онцолж байна.
-
2017 оны 11 сарын 21
Улаанбаатарт өдөртөө 14 хэмийн хүйтэн байна
-
2017 оны 11 сарын 20
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил Алтай хотод товлогджээ. 1983 оноос хойш 35 дахь удаагаа болж буй тус наадам ирэх сарын 15-нд болох юм. “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах юм байна.
Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан юм. Шүүгчээр яруу найрагч Б.Галсансүх, Ү.Хүрэлбаатар, Д.Ган-Очир нар ажиллажээ.
-
2017 оны 11 сарын 20
Монголын хөрөнгийн бирж 2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,786,404,192.45 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 357.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 51 компанийн 741,302 ширхэг хувьцаа 395,247,152.45 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№
Симбол
Үнэт цаасны нэр
Ширхэг
Үнийн дүн
1
APU
АПУ
227,057
181,405,640
2
TTL
ТАВАН ТОЛГОЙ
5,610
52,965,010
3
GOV
ГОВЬ
2,222
52,161,660
4
SUU
СҮҮ
177,173
39,857,198
5
ITLS
АЙТҮҮЛС
67,234
8,293,898
Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:
№
Симбол
Компанийн нэр
Тоо ширхэг
Үнийн дүн
1
BUMB
Бумбат-Алтай ХХК
194,470
139,281,483
2
BDSC
БиДиСек ХК
304,472
114,245,340
3
NOVL
Новел инвестмент ХХК
83,288
83,879,781
4
TDB
Ти Ди Би Капитал ХХК
184,841
81,052,863
5
ARD
Ард капитал групп ХХК
87,073
77,654,273
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2017 оны 11-р дугаар сарын 13-наас 11-р сарын 17-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 3 удаагийн хэлцлээр 529 ширхэг үнэт цаас 51,659,040 төгрөгөөр арилжаалагдлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:
№
Симбол
Компанийн нэр
Тоо ширхэг
Үнийн дүн
1
NOVL
Новел инвестмент ХХК
468
44,928,000
2
GAUL
Гаүли ХХК
190
19,190,000
3
MNET
Ард секюритиз ХХК
188
18,461,600
4
STIN
Стандарт инвестмент ХХК
188
18,461,600
5
BDSC
БиДиСек ХК
12
1,138,440
6
GLMT
Голомт Капитал ХХК
12
1,138,440
Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2017 оны 11-р дугаар сарын 17-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,313,616,505,363 болсон бол ”MSE ALL” индекс 1,178.82 нэгж болж 2.35 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-
2017 оны 11 сарын 20
Дэд сайд С.Мөнгөнчимэг Тогтвортой хөгжлийн үндэсний VII форумд оролцлоо