Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4461 4462 4463 4464 4465 4466 4467
  • Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлыг хэлэлцэв
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.

    Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа нь хөдөө, орон нутгаас иргэд олноор нийслэл хотод ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас танилцууллаа.

    Замын цагдаагийн албаны мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15,9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 181 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36,5 хувиар буурчээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газар 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20,6 хувиар буурчээ. Өнөөдрийн байдаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний 2, Сонгинохайрхан дүүрэгт сэжигтэй 1 тохиолдол байгааг танилцууллаа.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 100, төлөвлөгөөт бус 436, гүйцэтгэлийн 192, нийт 728 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 10.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулж, 100 хувь барагдуулжээ. Энэ хугацаанд нийт 833 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд “City toilet” нийтийн бие засах газарт иргэдийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, 19 нэр төрлийн 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн акт үйлдэн устгасан байна.

    Тус газраас цөмийн болон цацрагийн хяналтаар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан 58 эмнэлэгийн үйл ажиллагаа, рентген оншилгооны төхөөрөмж, цацрагийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 үнэлэгджээ. Зөрчил арилгах хүртэл 26 эмнэлэгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаа түр зогсоосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-аас өгнө
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
  • 24 баримт: Ихэр цамхагийн “төгсгөл”-өөс эзэн нь 4.5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр авчээ
    2017 оны 9 сарын 11
    Одоогоос яг 16 жилийн өмнө буюу 2001 оны 9 сарын 11-ний өглөө 8:47 минутанд Америкийн хоёр ихэр цамхагийг террористийн бүлгэм 2 онгоцоор мөргөж, АНУ-ын 2966 жирийн иргэд болон 19 террорист амь үрэгдсэн хар өдөр болсон билээ. Тэгвэл энэхү халдлагын талаарх түүхийн хуудаснаа шарлан үлдсэн 24 баримтыг хүргэж байна.
  • Инфографик: Махны үнэ ханш
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар
  • Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна
    2017 оны 9 сарын 11
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэж ажлын явцыг танилцууллаа. Нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

    Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 236 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 81 хувийн биелэлттэй байгаа юм. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэлийг доор үзүүлэв.

    Д\д

    Дүүрэг

    Төлөвлөсөн арга хэмжээ

    Биелэлт

    2017.09.06-ны байдлаар

    1

    БАГАХАНГАЙ

    18

    74%

    2

    БАЯНГОЛ

    11

    85%

    3

    НАЛАЙХ

    39

    87%

    4

    СОНГИНОХАЙРХАН

    43

    75%

    5

    ЧИНГЭЛТЭЙ

    18

    85%

    6

    БАЯНЗҮРХ

    216

    81%

    7

    СҮХБААТАР

    38

    75%

    8

    ХАН-УУЛ

    32

    85%

    9

    БАГАНУУР

    13

    81%



    Нийт

    428

    81%

    Үүнээс гадна Улаанбаатар хотын дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийхээс засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, 9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар 11 зогсолт бүрэн хийгдэж дууссаныг Ерөнхий менежер танилцууллаа. Мөн 2017-2018 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 902 тн бодис, 1500 тн давс нэмж нөөцлөхөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна
    2017 оны 9 сарын 11
    Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
  • Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө
    2017 оны 9 сарын 11
    Бөхийн төрлүүдийн өсвөр үеийн ДАШТ есдүгээр сарын 4-10-нд Грекийн нийслэл Афины “Ano Liosia Olympic Hall” ордонд боллоо. Хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний сүүлийн гурван өдөр хөвгүүдийн 10 жингийн барилдаан болж өндөрлөлөө. Манай улсаас охидын 52 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медаль хүртсэн билээ. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 63 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт, “Асашёорюү Кап”, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ-ий аварга, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин Энхбаярын Бямбадорж үзүүлж тавдугаар байрт оров. Тэрбээр Афины дэвжээнд эхлээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн дэлхийн аварга Ираны Амирхоссейн Магсоудиг 4:4-өөр, 1/8 шигшээд Казахстаны Ахмад Муратыг оноогоор (13:0) цэвэр ялж, шөвгийн наймд өсвөр үеийн Европын аварга ОХУ-ын Инар Кетьяд 2:11-ээр ялагдсан. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаан хийв. Дагах барилдаанд Беларусийн Данил Амелянчикийн цэвэр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Азербайжаны Хажимурад Гажиевт оноогоор цэвэр ялагдав. Монголын эрэгтэй чөлөөт бөхийн залгамж халаа болсон хөвгүүдэд маань Афины дэвжээ том туршлага томоохон сургамж болж өгсөн нь дамжиггүй.
    Хөвгүүдийн 10 жингийн гуравт нь түрүүлж, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 73 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, АНУ дөрвөн алт, хоёр хүрэл медальтай 66 оноогоор удаалав.
  • ХААИС-ийн уузварыг өнөөдөр нээнэ
    2017 оны 9 сарын 11
    Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл
  • Хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгав
    2017 оны 9 сарын 11
    Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт 2017 оны 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил явагдаж байна.

    Өчигдөр буюу 09 дүгээр 09-ний өдөр ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн тус аймгийн Есөнбулаг сумын иргэдэд Өрхийн бэлэн байдал, Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах вэ, Галын аюулгүй байдал, Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо сэдвүүдээр танхимын сургалт зохион байгууллаа.

    Есөнбулаг сумын дөрвөн цэгт нэгэн зэрэг зохион байгуулагдсан тус сургалтад нийтдээ 320 гаруй иргэн хамрагдсан юм.

    Түүнчлэн “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”-ийн бэлтгэл ажилтай танилцаж, аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ
    2017 оны 9 сарын 11
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2017 оны 9 сарын 11
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна.


  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газруудтай танилц
    2017 оны 9 сарын 11
    Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 11-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

    БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

    10:00-18:00 цагт: 1-р хороо 22-25, 30-р байр, Тэлмүүнлхам констракшн, Билэгтвай ХХК-ууд, Хайрхан СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,
    ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

    11:00-18:00 цагт: 18-р хороо Яргайтын 37-42-р гудамж, Мөнхтитан х/д, Жанчивдэчилэн хийд, Сумъяа АОС, Иргэн Уянга, Наранцэцэг, Оюунчимэг, Батхуяг, Алтангэрэл, Тайгын булаг ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
    БАЯНГОЛ ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 13, 14-р хороо 3-р хорооллын 10-13А, 20-р байр болон ойр орчмоор,
    ХАН-УУЛ ДҮҮРЭГ

    10:30-18:00 цагт: 10-р хороо Тайны 6-р гудамж, задгай, Мобиком, Юнител, Иргэн Цэрэндорж, Оюунчимэг, Шинэхөлөг болон эдгээрийн ойр орчмоор.

    Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

    Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
    Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
  • Хятад дэлхийд хөрөнгө оруулж байна
    2017 оны 9 сарын 11
    Хятадын Dawning Information Industry компани ШУА-ийн дэмжлэгтэйгээр Москвагийн Засгийн Газар, Москвагийн бирж, “Мегафон”, “Финам”, “Сухой” компаниудад үйлчилгээ үзүүлэх болно. “Dawning Information Industry” бол Хятадын аварга том радиотелескоп, бүтээмжээрээ дэлхийд хоёрт ордог “Nebulae” хэмээх супер компьютерийг бүтээсэн компани...
  • Зурхай: Үс засуулахад тохиромжгүй
    2017 оны 9 сарын 11
    Аргын тооллын 9 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна
    2017 оны 9 сарын 11
    Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
  • Энэ сард болох спортын томоохон үйл явдлууд
    2017 оны 9 сарын 10
    8.28-9.10: теннис: US Open Их Дуулга. АНУ
    8.29-9.3: гимнастик: ДАШТ. Итали
  • Ганга өвс архи уух дурыг бууруулдаг
    2017 оны 9 сарын 10
    Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж
  • Victoria’s Secret шоу Шанхай хотод болно
    2017 оны 9 сарын 10
    Victoria’s Secret анхны бүрэн хэмжээний дэлгүүрээ өнгөрсөн хоёрдугаар сард Шанхай хотод нээсэн бол дараа нь Макаод нээжээ. Удахгүй Хонг Конгийн хөл хөдөлгөөн ихтэй Козвэй бэй дүүрэгт шинэ дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна.
  • Дүрэм зөрчөөгүй жолоочийн зөрчлийн оноог урамшуулна
    2017 оны 9 сарын 10
    Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар болжээ.
  • Цоорхой шүдийг үүрд бөглөнө
    2017 оны 9 сарын 10
    Амны хөндийн ариун цэврийг алдахгүй сахисан ч шүд цоорч, харлах нь бий. Тэгээд эмнэлэгт очиж, ломбо буюу цоорхойг нь бөглүүлэх эмчилгээ
4461 4462 4463 4464 4465 4466 4467
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    26 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    39 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    1 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    1 цаг 44 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    2 цаг 7 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    2 цаг 30 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    2 цаг 52 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    2 цаг 55 мин
  • Сэрэмжлүүлэг
    3 цаг 35 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    3 цаг 37 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    3 цаг 44 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    3 цаг 45 мин
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
    3 цаг 52 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 24 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь
    4 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 47 мин
  • Өнөөдрөөс нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ
    4 цаг 52 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    5 цаг 17 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    16 цаг 15 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    16 цаг 19 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК