-
2016 оны 10 сарын 26
Өчигдөр Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ. Үүний 11 нь зам тээврийн осолд холбогджээ. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.
Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
2016 оны 10 сарын 26
Тус дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоолы гаргажээ.
-
2016 оны 10 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш буюу энэ сарын 27-нд сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Уулзалт Төрийн ордны Б танхимд 13:00 цагт эхэлнэ.
Уулзалтаар өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм байна. Уулзалтад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцох юм байна.
-
2016 оны 10 сарын 26
Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 426 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 342 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 0. Зам тээврийн осолд сургуулийн насны 1, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, 7-р хорооны баруун замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Kia Bongo маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Б гэмтсэн.
СХД-ийн нутаг Орбитын зам, Хилчингийн 1-р гудамжны 6 тоот хашаанд H.Sonata маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 03 настай эрэгтэй Ө-г гэмтээсэн байна.
-
2016 оны 10 сарын 26
ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, биологийн ухааны доктор Н.Мэндсайхан Монголын “Улаан ном”-д орсон долоон төрлийн загасны ихэнх нь хүний буруутай үйлдэл, сувдаг шунахай сэтгэлийн балгаар устахад хүрч, ердийн тул (сибирь) зөвхөн Монголд л үлдээд буйг хэдхэн сарын өмнө хэлж байлаа.
Харамсалтай нь, бид “Монголд л бий” хэмээн гайхуулж, бахархан ярьдаг эл амьтнаасаа үүрд хагацаж, халаглан суух үе ойртож байх шиг. “Люмино” хамтлагийн ахлагч, Монголын зөв зохистой загасчлалыг дэмжих сангийн тэргүүн, Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийн тэргүүн Д.Тэмүүжин фэйсбүүк хуудсандаа хоёр хоногийн өмнө Эрдэнэтийн нэгэн худалдааны төвд тул загас худалдаж буй тухай мэдээлж, цахим орчинд шуугиан тарив.
Монголын “Улаан ном”, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд ховор, устаж болзошгүй гэсэн бүртгэлтэй, агнахыг бүрмөсөн хориглосон уг амьтныг дураараа барьж, худалдаж буй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж бухимдах иргэн цөөнгүй байв. Д.Тэмүүжингийн хэлж буйгаар уг худалдааны төвийг шалгуулахаар БОАЖЯ-ны мэргэжилтнүүдэд хандсан ч “Тус аймгийн холбогдох байгууллагад хандана” гэхээс өөр зүйл хэлээгүй аж.
Энэ хэргийн талаар тодруулахаар Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Нямсүрэнтэй холбогдоход “Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасаг, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг хэд хэдэн байгууллагынхан өчигдөр “Энх” худалдааны төвийг шалгасан. Тарваган тахал гарсантай холбоотойгоор манайх Булган аймагтай хамтраад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, байнгын хяналт, шалгалт хийж байсан учир наймдугаар сарын 1-нээс энэ сарын 1 хүртэл ийм хэрэг гараагүй.
Орон нутгийн сонгуультай холбоотойгоор хяналт суларсан үед энэ хэрэг гарлаа. Д.Тэмүүжингийн мэдээлэл үнэн болохыг тогтоосон. Тэнд зарж байсан тулыг Хялганатаас авчирсан бололтой. Тэр худалдагчид тул загас нийлүүлдэг хүн бий гэсэн. Амьтны тухай хууль зөрчсөн эдгээр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулна” гэв.
Харин Цагдаагийн газрынхан “Тул мөн, эсэхийг тогтоогоогүй байна. Өөр төрлийн том загас байхыг үгүйсгэхгүй” гэв. Иргэдийн мэдээллээс үзвэл уг газарт тул худалдаж буй нь анхных биш аж. Тул зардаг лангууны зургийг нь авч, энэ талаар Д.Тэмүүжинд мэдээлсэн, уг холбооны гишүүн Б.Улсболд ч худалдагчид шаардлага тавьж, “Зарахаа байчихвал, танд нийлүүлдэг хүмүүс тул барихаа болино” гэхэд “Битгий солиор” гээд ер тоогоогүй гэнэ.
Таван төрөлтэй ч устсаар ганцхан нь үлдээд буй ердийн тулыг агнах нь битгий хэл загасчлах спортод сэртэнгүй дэгээгээр бариад, агаарт удаан байлгалгүйгээр усанд нь буцаан тавих журамтайг загасчид ярьж байна.
Зарим иргэний хэлж буйгаар “Меркури”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн махны лангуунуудад тул өвөл, зунгүй “хэвтэж” байдаг гэх юм. Энэ мэдээллийн мөрөөр “Меркури” худалдааны төвд очиход худалдагчид нь “Хориотой учраас зардаггүй” гэж үгүйсгэсэн ч тэндхийн байнгын үйлчлүүлэгч иргэн “Энд тул зардаг. Болгоомжилж байгаа юм. Хэнд зарахаа мэддэг” хэмээв.
Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно. Бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гээд заачихаж.
Уг нь “Монголд л байдаг” гэгдэх уг амьтныг эрдэм шинжилгээний зориулалтаар агнахад ч дэндүү хайран. Холбогдох мэргэжилтнээс тул барих зөвшөөрлийг ямар тохиолдолд олгодгийг тодруулахад “Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд барьж болно. Мөн тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулахад болон халдварт өвчний голомтыг арилгах зорилгоор барьдаг” гэв.
Энд бичсэн тусгай зөвшөөрөл олгогч байгууллага нь БОАЖЯ юм. Тул хууль бусаар барьж агнасан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно гэсэн хуулийн заалт бий.
-
2016 оны 10 сарын 26
Авто тээврийн тухай хуулийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрээс ялгарч байгаа утааны тортогжилт, хорт бодисын хэмжээ стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд Нийслэлийн тээврийн газраас хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад их багтаамжийн 62 автобус, ачааны 2 тээврийн хэрэгсэл хамрагдаж 33 зөрчил дутагдал илэрсэн байна. Тухайлбал “Гбус” ХХК-ийн гурав, ЗТНэгтгэл ОНӨААТҮГ-н нэг, “Автотерминал” ХХК-ийн ес, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн найм, “Тэнүүндэлгэр” ХХК-ийн тав, “Эрдэмтранс” ХХК-ийн долоо гээд нийт 62 автобуснаас 31 буюу 50 хувь нь утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн үзүүлэлттэй гарсан байна.
Зөрчлийг арилгуулах зорилгоор “Автотерминал” ХХК, “Тэнүүндэлгэр” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК тус бүрт Автотээврийн хяналтын улсын байцаагч албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн “Гбус” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК, ачааны 2 автомашины жолооч нарт 110.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ тооцсон байна.
-
2016 оны 10 сарын 26
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг хэлэлцсэн билээ. Тус хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон нар оролцож, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Тэгвэл эл асуудлаар хэн юу хэлснийг хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 26
Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан АН-ын нэр дэвшигчдийг хууль бусаар хасчээ
Түгээх
2016-10-26 10:28:20 - Улс төр
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам олонхи болсон. Гэтэл тус дүүргийн Сонгуулийн хорооноос АН-ын зарим гишүүдийг нэрсийн жагсаалтаас хасчээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшсэн зургаан нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хассан хууль бус тогтоол гаргалаа. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 70.1.1, 70.5.16, 159.3 дахь хэсгийг үндэслэн дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд АН-аас Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт нэр дэвшигч Ш.Ганчимэгийг сонгогчдын саналыг татах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тул нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хассугай гэсэн байна. Хоёрдугаарт, сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Ш.Ганчимэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай. Гуравт, тогтоол батлагдсантай холбогдуулан нийтэд мэдээлэхийг Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга н.Мэндсайханд даалгасугай гэх тогтоолыг манай зургаан нэр дэвшигчийн нэр дээр үйлдсэн байна. Үүнийг бид Сонгуулийн тойргийн хорооны дарга н.Бат-Өлзий илтэд өөрийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн тогтоол шийдвэр гаргасан гэж үзэж байна” гэлээ.
Түүнчлэн “Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсныг хэлнэ гээд заачихсан. Гэтэл ямар нэгэн байдлаар шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр дэвшигчдийг хасчихлаа. Баянзүрх дүүрэгт 22:19-ийн харьцаатай АН ялсан. Тэгэхэд МАН-ын 19 хүнд түр үнэмлэхийг хууль бусаар өгчихсөн байгаа юм. Тойргийн хорооны үндсэн үүрэг сонгууль зохион байгуулах ёстой болохоос биш маргааныг таслах хүмүүс биш” гэлээ. Энэ талаар өнөөдөр дүүргийн Ардчилсан намаас олон нийтэд мэдээлэл хийх юм байна.
-
2016 оны 10 сарын 26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг энэ сарын 21-ний өдөр Хүүхдийн ордонд боллоо.
Тус шалгаруулалтад 18 сургуулийн 1600 гаруй сурагч, 54 багш оролцсоноос дараах сургуулиуд шалгарлаа.
Тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын хамтарсан 3-р сургууль
Дэд байранд Баянгол дүүргийн 28-р сургууль
Гутгаар байранд Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
Тусгай байранд Чингэлтэй дүүргийн 50-р сургууль, 39-р сургуулиуд тус тус шалгарч,
Шилдэг удирдаач багшаар Баянгол дүүргийн 28-р сургуулийн багш С.Урантуяа,
Шилдэг найруулагч багшаар Шинэ монгол сургуулийн багш Б.Амарбаяр тодорлоо.
Найрал дууны наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт аравдугаар сарын 28-ны өдөр 14:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Мөн энэ жилийн наадмын тэргүүн байрны шагналт хамтлаг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертод урилгаар оролцох юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 26
НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн агентлаг саяхан Улаанбаатар хотын гэр хороолол дундах цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлд шинэлэг шийдэл гаргахаар нэгэн чухал гэрээнд гарын үсэг зурсан.
Энэ ажлын хүрээнд дээрх хоёр байгууллага хамтран ус, ариун цэврийн асуудлыг шийдэх өртөг багатай, үр дүнтэй шийдлүүдийг гарган үзүүлж, тэдгээрийг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд нь Засгийн газрыг дэмжих бодлого барьж байгаа ажээ.
Ингэхдээ эхний ээлжид Баянзүрх дүүрэгт төвлөрөн ажиллах бөгөөд тус дүүргийн удирдлагуудтай хамтран иргэдийн эрүүл ахуйн зан үйлийг өөрчлөх, олон улсын мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх юм байна.
-
2016 оны 10 сарын 26
ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна. Энэ талаар тус музейн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.
Хуучин монгол бичгээр бичсэн энэхүү гар бичмэл нь ”Оюун түлхүүр” хэмээх судар бөгөөд XIII-XIY зуунд харьяалагддаг аж. Оюуныг нээгч ”Оюун түлхүүр сургаал” нь Чингис хааны билэг сургаалын дээжийг агуулсан нэрт шастир юм.
Алтайн музейн ажилтнуудын мэдээлж буйгаар дээрх гар бичмэл нь тус судрын нэг хэсэг бөгөөд бусад нь устаж үгүй болсон аж.
Чингис хааны гар бичмэлийг Германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар эрдэм шинжилгээний бичих үедээ тайлж уншжээ.
-
2016 оны 10 сарын 26
Эдгээр 142 айлд гэрээнд тохиролцсоны дагуу нийт 9800 м.кв талбай бүхий 182 айлын байр, 30 гаруй дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг өгөхөөс өнөөдрийн байдлаар 120 гаруй айлд 148 байр, 24 дулаан зогсоол, худалдаа үйлчилгээний талбай зэргийг хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн айлуудад БЗД-ийн 13-р хороололд байрлах Амартүвшин хотхоноос орон сууцыг нь сонгуулж, тухайн иргэд энэ сард багтаан байрандаа нүүж орох юм байна.
-
2016 оны 10 сарын 26
Монголын хоёр залуу боловсон хүчнийг Япон улсын анагаах ухааны их сургуульд суралцуулж байгаа нь Япон улсаас хэрэгжүүлж байгаа Монголын эрүүл мэндийн салбарт чиглэсэн боловсон хүчин болон техник технологийн харилцааны томоохон алхам юм.
-
2016 оны 10 сарын 26
Үнэний төлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө Хүний эрхийн Үндэсний комиссоос сэтгүүлчийг дарамтлаж, эрхэнд нь халдав. Тодруулбал тус байгууллагын хэвлэл мэдээллийн ажилтан С.Будрагчаа гэх эрхэм өчигдөр утас цохиж, “Танай сайт манайхтай холбоотой энэ мэдээллээ яаралтай устага, хэрэв үгүй гэвэл танайхыг шүүхэд өнгө” хэмээн айлган сүрдүүллээ. Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний комиссын Хууль зүйн хэлтэсийн дарга Энхтамир мөн л утсаар “Танайх энэхүү мэдээллийнхээ эх сурвалжийг хэл” хэмээн ёс зүйгүй аашлав.
-
2016 оны 10 сарын 26
УИХ өнгөрсөн есдүгээр сарын 9-нд төсвийн тодотгол, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталсан. Харин түүнээс 21 хоногийн дараа буюу есдүгээр сарын 30-нд ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан юм. Мөн өмнөх өдөр нь Төвбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан билээ.
-
2016 оны 10 сарын 26
Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
-
2016 оны 10 сарын 26
Төр засгийн тусламжаас гадна Казакстаны Засгийн газар, Олон улсын байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдээс Өлгийчүүдэд тусламжийн гараа сунгаад байсан. Эдгээр тусламжийн хүрээнд шинэ суурьшлийн бүс байгуулах, орон гэр олгох, цахилгаан эрчим хүч татах, худаг ухах, далан суваг босгох зэрэг олон ажлууд хийсэн ч үерт автсан өрхүүд хэвийн амьдралдаа эргэж орж чадаагүй байгаа юм
-
2016 оны 10 сарын 26
Байнгын хороод өнөөдөр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин
Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
6.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.
7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдана. Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газраас 2016.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Бусад: Ажлын хэсэг байгуулах тухай.
-
2016 оны 10 сарын 26
ХОНЬ - (3/21-4/19)
Асуудлын учрыг олохоор ямар ч арга хэрэглэсэн үр дүн бага байх шинжтэй. Иймээс хойшлуулж, урсгалаараа явах нь таалагдана. Аливааг эсэргүүцэгч зантай Хониныхон хууль дүрмийг шүүмжлэх байх. Хүлээцтэй байхыг хичээ. Тунгаан бодоход бага ч гэсэн цаг зарцуул. Бусдын бодол санаа, зөвлөгөөнөөс илүү дотоод сэтгэлээ сонс.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ҮХЭР - (4/20-5/20)
Та ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зориг өгөх болно. Зарим Үхрийнхэнд магадгүй тайтгаруулах зөвлөгч эсвэл дотно найз хэрэгтэй. Сайн найзын тань мэргэн үгс чамайг алдаа гаргахаас сэргийлж чадна. Хууль зүйн үйл ажиллагаанд амжилт олно. Урт хугацааны зорилго тань биелэлээ олохоор ирнэ. Мөн та гайхалтай дур булаам байж чадна. Эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа дотоод сэтгэлээ ил гаргах нь дэмий. Эрүүл мэнддээ анхааралтай бай.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ИХЭР - (5/21-6/21)
Сайхан мэдээ, гайхалтай санаа таны материаллаг байдалд нөлөө үзүүлнэ. Ажлын таатай уур амьсгал амжилтанд нөлөөлнө. Таарамж муутай хамт олноо удирдан зохион байгуулснаар нэг баг болгож чадна. Зарим зүйлийг зүгээр л зөн совиндоо найдаж зөнд нь орхиж сур. Магадгүй энэ нь танд шинэ гарц ч нээж өгч болох юм. Сайхан хувцаслаж гадаад дүр төрхөндөө анхаар. Ажлын дараах томоохон хүлээн авалтын үеэр ажилд тань нөлөө үзүүлж чадах олон хүнтэй танилцах болно.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Эрдэм мэдлэг ба мэдээлэл бол таны амжилтанд хүрэх түлхүүр. Сургалтын хуваарь ёсоороо сайн хичээллэсэн мэлхний ордны оюутнуудын хувьд шалгалтаа өгөх гэж зовохгүй байх болно. Хамгийн сайн арга хэмжээ бол тайвширч, хямралаасаа гарч, хийж чадах бүхнээ хийх юм. Хэрэв шүүх юмуу хуулийн газар гарцаагүй очих бол очихын өмнө санхүүгийн бичиг баримтуудаа дахин дахин нягтлан шалгах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
АРСЛАН - (7/23-8/22)
Өөртөө дүгнэлт хий. Хэтийн төлвөө тооцоолох хэрэгтэй. Нутаг нэгтэнтэйгээ яриа өрнүүлж анагаах ухааны талаар мэдээ сонсоно. Өөр хүмүүст ямар нөлөө үзүүлэхийг та гадарлаж байгаа. Таны сэтгэл хөдлөх бөгөөд өөр дээрээ туршихыг хүснэ. Өдөр өнгөрөх тусам сэтгэл санаа сайхан болж нөхөрсөг зан таны гадаад байдлыг чимж өгнө. Харин хайртдаа анхаарал халамж тавих цаг иржээ.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр хайртай хүнтэйгээ тулгараад буй чухал асуудлын талаар ярилцахад маш таатай өдөр. Өөрсдийнхөө хүсэл тэмүүлэл, хамтын өмч хөрөнгө, санхүүгийн асуудлаар хоорондоо ярилцсанаар ирээдүйд илүү амар байх болно. Ер нь цаашид тогтмол ярилцаж болно шүү дээ. Бизнес ажил төрлийн харилцаандаа мөн анхаарал хандуулж, түнштэйгээ өөрсдийн үзэл бодол үнэхээр нэгдэж чадаж байгаа эсэхийг олж мэд.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өнөөдөр сэтгэлийн уйтгар запхуурлыг мэдрэнэ. Өөрийнхөө бодол, сэтгэл санаагаа хянах хэрэгтэй. Аж байдал тань аюултай байна. Учир нь та түгшүүр, стрессийг ихээр мэдрэнэ. Мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь төдийлөн өндөр хөлстэй биш, санхүүгийн зөвлөх олж байж санаа зовоосон асуудлаа даван туулж чадна. Найзуудаасаа хэн нь мөнгө сайн барих, хэн нь зөвлөгөө сайн өгөх талаар асуу. Өдөржингөө тун завгүй байж, төлөвлөгөө боловсруулна. Ааш араншин тогтворгүйтэх нь алдагдалтай байхын үндэс. Чухал биш зүйлд анхаарлаа бүү сатааруул.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр хайр дурлалдаа шатах бололтой. Үд дунд хавьцаа та дарамтад орохоос сэргийл. Гэхдээ энэ танд тийм ч айдас төрүүлэхгүй, та далдуур ойр дотны хүмүүстэйгээ санаа нийлж аргаа олно. Ажлын хэнхэгтэй хүмүүст хамгаа зориулахын оронд өөрийнхөө сайн сайхан байдал, эрүүл мэндийн асуудалдаа анхаар. Танд эрүүл байх олон сонголт бий. Биеэ яаж авч явах тухай илүү ихийг, мөн өөрийгөө эмчлэх аргыг сур.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
НУМ - (11/22-12/21)
Болгоомжгүй хэлсэн үг эсвэл шударга ёсыг тогтоох гэсэн тэмүүллээсээ болоод та зорьсондоо хүрч чадахгүй бололтой. Од эрхэс таныг эрүүл мэнддээ онцгойлон анхаарахыг сануулж байна. Зөвхөн өөрийн нүдний өмнө байгаа зүйлийг харахаа больж асуудлыг илүү өргөн олон талаас нь харахыг хичээ. Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал та ямар хол явснаа анзаарах болно.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
МАТАР - (12/22-1/19)
Өнөөдөр хамтын ажиллагаа амжилттай болж үр дүн нь гарна. Матрынхан багийн уулзалт, олон нийтийн ажилд оролцоход бага зэргийн сөргөлдөөн, сорилт болж өгнө. Хэрэв маргаан дэгдвэл асуудлыг хурдан эргүүл, халз тулааныг намжааж нөхөрсөг харилцааг бий болго. Ихэнх нь сүүлийн хэдэн жил нэр алдар, албан тушаалд хүрэхээр чармайн гэр орны ажлаас хөндийрсөн байна. Хайр дурлалын нөлөө үргэлжилнэ. Зарим азтай залуус сүйн бөгж ирэхэд гайхаж бас баярлана.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
БУМБА - (1/20-2/18)
Та амрагтайгаа дундын мэдэлд байдаг хамтын өмчийг хэрхэн ашиглахаа шийдэх байх. Таны хүсэл хайртай хүний тань үзэл бодолтой зөрчилдөж магад. Та хоёрын нэг нь түрүүлж буулт хийхэд бэлэн байх хэрэгтэй. Магадгүй зарим Хумх өөрийн харилцаагаа авч үлдэх эсвэл салах талаар бодож эхэлнэ. Хэрэв үнэхээр асуудлыг шийдэхийг хүсч байвал мэргэжлийн зөвлөгөө ав. Ингэснээр бие биеэ илүү их ойлгож харилцаагаа авч үлдэж чадна.
Дэлгэрэнгүй
ЛХАГВА, 2016 ОНЫ 10 САРЫН 26
ЗАГАС - (2/19-3/20)
Үд дунд хүртэл Cap таны ордод зогсох ба ингэснээр таны алдартай болох гэсэн хүсэл өндөр байх тул хүмүүстэй тааламжтай харьцах хэрэгтэй. Биеийн эрч хүч дээд цэгтээ байх тул, шинэ спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл төлөвлөгөөнийхөө чөлөөт цагын хувааринд дасгал оруулах болно. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх их амархан байна. Гэхдээ үд дундад өөрийн ордныхоо онцлогт тохируулан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно.
-
2016 оны 10 сарын 26
Засгийн газар өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай болон Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэнэ.
Мөн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн тухай асуудлыг хэлэлцэж, Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөх шалгасан асуудлыг судалсан талаарх санал, дүгнэлтийг сонсоно.