Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4768 4769 4770 4771 4772 4773 4774
  • Ч.Отгонбаяр: СӨХ-ны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгтэй
    2017 оны 4 сарын 05
    Ч.Отгонбаяр: СӨХ-ны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгтэй
    СууцөмчлөгчдийнхолбообуюуСӨХ-ны талаар иргэд ихэвчлэн сөрөг ойлголттой байдаг. Зарим хүмүүсийн тухайд СӨХ-ны талаар ойлголт бага, зөвхөн байрны шат хонгилыг цэвэрлэх үүрэгтэй хэмээдэг бол зарим нь амьдарч буй байранд нь ямар нэгэн асуудал гарвал зөвхөн СӨХ л хариуцлага хүлээх ёстой гэдэг. СӨХ тойрсон асуудал, эл байгууллагын үүрэг, иргэдийн үүрэг хариуцлагын талаар “Дандар 61” СӨХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаяртай ярилцлаа.
    -СӨХ гэдэг байгууллага иргэдээс татвар авдаг л газар болоод байна гэсэн шүүмжлэл их байдаг. СӨХ яг ямар дүрэм мөрдөж, ямар зарчмаар захирал болон бусад ажилчидаа сонгодог юм бэ?
    -СӨХ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг. Гэхдээ энэ нь тухайн шүүмжилж байгаа хүний л СӨХ-тэй холбоотой байдаг байх. Сайн ажиллаж байгаа сайн СӨХ-д олон байдаг шүү дээ.
    СӨХ нь Монгол улсын “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хууль болон “Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудын албан хэрэгцээнд ашиглах баримт бичгийн гарын авлага” хоёрыг мөрдөж ажилладаг.СӨХ-г байгуулахдаа оршин суугчдын хурлыг хийнэ. Хуралд хорооны засаг дарга, дүүрэг хөгжлийн төвөөс хүмүүс байлцуулж бүх гишүүдийн хурлыг хийж ТУЗ болон хяналтын зөвлөлийн хүмүүсээ сонгоно. ТУЗ нь СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгодог.Манай дүүргийн хувьд Баянзүрх дүүргийн Дүүргийн хөгжлийн төвөөс үйл ажиллагаа явуулах эрх авч СӨХ-ны гүйцэтгэх захирал нь Хорооны засаг дарга, Дүүргийн засаг дарга, ТУЗ-ийн дарга нартай гэрээ хийж ажилладаг.
    -Үйл ажиллагаагаа оршин суугчдынхурлаас өмнө эхэлдэг юм уу, хуралдсаны дараа эхэлдэг үү. СӨХ-ны дотоод журмыг хэн гаргадаг юм бол?
    -Бүх гишүүдийн хурал хийсний дараа үйл ажиллагаа явуулах эрх,тамгаа авна. ТУЗ-ийн тогтоол гарч байраа хүлээж авч нотлож үйлдэнэ. Дотоод журам тогтоолын хавсралт, дотоод дүрэм журмыг хурлын протокол үндэслэж гарна даа. Өөрөөр хэлбэл СӨХ-ны дотоод журам,хөдөлмөрийн журмыг бүх гишүүдийн хурлаар гаргадаг гэсэн үг.
    -СӨХ-ны зорилго, чиглэл нь юу юм бэ. Уг нь оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах төгс байгууллага байх ёстой гэж би хувьдаа ойлгодог. Гэтэл энэ байгууллага байрны оршин суугчдаас татвар авахаас цаашгүй боллоо гэсэн ойлголт нийтлэг болоод удаж байна шүү дээ.
    -Холбооны зорилго ньНийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, оршин суугчдын тохь тухтай аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрх ашгийг хамгаалахад оршдог. Үүнийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Харин үйл ажиллагааны чиглэл нь үйлчилгээнийх шүү дээ. Би нэг зүйлийг тодруулаад хэлье. Хүмүүс орон сууцны байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, дэвсгэр болон орчны газар гэж юуг хэлдэгийг мэддэггүй.Гэтэл орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана,дотоод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой,орон сууцны байшингин халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шатны +0,00 тэмдэгтээс дээшхи бохир ус шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорхи нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж хуульд заагаад өгсөн байдаг. Үүнийг л СӨХ хариуцах ёстой. Гэтэл оршин суугчид СӨХ-оос машины толь хулгай аваад явсан байна төл. Цэвэрлэгээ үйлчилгээ муу байна гээд л СӨХ-нд бүх хариуцлагыг үүрүүлэх гээд байдаг.

    -СӨХ-ны удирдах бүтэцийн хувьд эрхийн хугацаа гэж байдаг уу?
    -Удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ гэж бий. Удирдах зөвлөл 5, хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Эдгээр бүтэц бүрэлдэхүүн нь 5 жилийн хугацаатай сонгогдоно. Өөрсдөө цаашид ажиллахаас татгалзах,оршин суугчид өөрчлөх санал тавиагүй тохиолдолд улируулан ажиллуулж болдог.

    -Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл зэргээр нүсэр гэж хэлж болохуйц бүтэцтэй юм байна. Яг ямар үүрэг хүлээдэг юм бол.

    -Удирдах болон хяналтын зөвлөл нь СӨХ-ны хуульд заасан эрх үүргийн дагуу ажиллана.Тайланг хэлэлцэх,үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх зэргээр оршин суугч иргэдтэйгээ нягт холбоотой ажилладаг бүрэлдэхүүн. Гэтэл сонгогдож байгаа хүмүүс нь давхар ажилтай, цалингүй болохоор ажиллах идэвхи санаачлага муу байдаг нуух хэрэггүй гэж бодож байна.
    ТУЗ-ийн дарга хурал хиймээр байдаг. Ажилтай байна гээд бүгд цуглах нь ховор доо.

    -Таны хувьд СӨХ-ны гүйцэтгэх захирал гэлээ. Бусад байгууллагын хувьд гүйцэтгэх захирал бүхий л ажлыг нь амжуулах гол хүч болдог. Өөрөөр хэлбэл “гал тогооны” дуусдаггүй дундардаггүй ажлыг хийдэг. СӨХ-ны гүйцэтгэх захирал ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?

    -Хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.Харилцагч бүх байгууллага, СӨХ-ны Ня-бо, байцаагч,жижүүр, үйлчлэгч,лифтчин,түр ажилчидтай гэрээ байгуулах, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх гээд л бас “Гал тогооны” ажлуудыг амжуулна. Мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг холбогдох дансанд төвлөрүүлэх,захиран зарцуулах,удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдэд хийсэн ажлын үр дүнг харгалзаж зарим үед урамшуулал олгох эрх эдэлдэг. Дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчигээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангууулах, холбооны нэрийн өмнөөс 20-оос доошгүй сууц өмчлөгчийн хүсэлтээр эрх бүхий байгуулагад асуудал тавьж шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг хийдэг. Энд гэрээний талаар дурьдсан болохоор гэрээ байгуулж байгаа хувийн компани ОСНААКонтор зэрэг байгууллагууд гэрээ хийхдээ хуулийн заалтыг тэр чигээр нь тусагсан байдаг.Гэтэл нэг СӨХ-ны гүйцэтгэх захирал, ОСНААК-ын захирал хоёр батлагдсан хуулийг батлаад сууж байвал онигоо биз дээ. Тиймээс анхан шатны баримт бичиг боловсруулах тал дээр анхаарч ажиллах нь чухал юм гэж боддог.

    -Тэгвэл оршин суугчид буюу сууц өмчлөгчдийн эрх үүргийг хэлээч.

    -Хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.СӨХ-ны мөнгийг тогтоосон хэмжээгээр заасан хугацаанд өгөх, ажлын тайлан, төлөвлөгөөнд үнэлэлт, дүгнэлт өгч, саналаа хэлэх, хуралд тогтмол оролцох.Ажил үйлчилгээнд нь урам өгөх , зарчимч шүүмжлэл өрнүүлэн, зөвөлгөө өгөх, ажил хэрэгч санал, санаачлагыг дэмжих, зохион байгуулсан ажилд идэвхитэй оролцох зэрэг үүрэгтэй. Мөн дундын өмч бол бидний өмч гэдгийг үр хүүхэддээ ойлгуулах, өөрсдөө эзэн нь байх ДӨЭХ-ны ашиглалт, хамгаалалтанд онцгой анхаарч тэдгээрийн өнгө үзэмж, чанар байдлыг сайн, сайхан байлгахын төлөө өөрийн суугчид нэгдмэл нэг санаатай байх ёстой. СӨХ болон сууц өмчлөгчид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна нэгнийгээ хүндэтгэсэн, ажилд нь тус дэм болсон зөв харьцааг эрхэм болгож, хамтарч сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүргийг хаа ханаа хүлээнэ.

    -СӨХ оршин суугчдаас яг ямар ямар зардал авах ёстой вэ?

    -Сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, орон сууцны байшингийн харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлийг СӨХ санал болгодог.

    Бүх гишүүдээс хураадаг мөнгө, хааш нь шилжүүлдэг, хэрхэн зарцуулдаг талаар танилцуулъя./Зөвхөн манай СӨХ/ Үүнд:
    1. Орц, гадна талбайн гэрэлтүүлгийн мөнгө - /цахилгааны төлбөр“УБЦТС” ТӨХК-д төлдөг, засвар үйлчилгээнд зарцуулдаг./
    2. Цэвэрлэгээний материалын мөнгийг - /гадна талбай, орц, лифтний цэвэрлэгээний бодис, ариутгал үйлчилгээ, хаалганы цоож, бичиг хэрэгт /
    3. Үйчлэгчийн цалинг - /үйлчлэгч, татвар нийгэмийн даатгалд/
    4. Үйлчилгээний зардлыг - /үйлчилгээний ажилчдын зардалд: /жижүүр,захирал, нябо,байцаагч, түр ажилчид, татвар, нийгэмийн даатгал төлнө. ,унаа,утасанд зарцуулна.//
    5. Лифтний мөнгийг - /цахилгааны төлбөр“УБЦТС” ТӨХК-д, засвар үйлчилгээ, лифтчний цалин, лифтний компанид гэрээний дагуу төлбөр шилжүүлнэ. /
    6. Хогний мөнгө - /нийтлэг үйлчилгээнд гэрээний дагуу төлбөр шилжүүлнэ /
    7. Нийтийн эзэмшлийн халаалт - / халаалтын төлбөрийг ОСНААК-т, сангийн болон камерийн засвар үйлчилгээний төлбөрт/
    8. Баримтны мөнгийг - /банкнд/
    Даатгал , хуримтлалын мөнгийг манай СӨХ авдаггүй. Би хувьдаа авах хэрэгтэй гэж үздэг.
    Нийт
    Жич : Гражийн мөнгө - /гражийн халаалт төлбөр ОСНААК-т, гэрэлтүүлэгийн төлбөр “УБЦТС” ТӨХК-д, цэвэрлэгээ,гэрэлтүүлэг, сангийн засвар үйлчилгээнд/
    Мөн орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах, оршин суугчдаас хандив хүсэх замаар хөрөнгө оруулалт хийж болно.Манайх одоогийн байдлаар эдгээр арга хэмжээг авч үзээгүй л байна даа.
    СӨХ-ны санхүүд нууц гэж байхгүй тиймээс зөвхөн гишүүддээ нээлттэй танилцуулдаг.

    -Холбооны бүтцийг өөрчилж болох уу. Хэн энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй бол?

    -Холбоог өөрчлөн байгуулах журам,бүх гишүүдийн ээлжит болон ээлжит биш хурал хийх, холбоонд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.Ээлжит хурлыг жилд нэг удаа, ээлжит бус хурлыг удирдах болон хяналтын зөвлөл, гүйцэтгэх захиралын шийдвэрээр буюу бүх гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн санаачилгаар хуралдуулна.Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно. Хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй.

    -СӨХ-дын Дээд зөвлөл гэж татвар аваад өөр юу ч хийдэггүй мэт харагддаг бас нэг байгууллага бий. Дээд зөвлөл яг юу хийдэг юм бэ. Тухайлбал, танай СӨХ-д Дээд зөвлөл ямар нэгэн асуудал шийдвэрлэж өгсөн үү?

    -СӨХ-ны Дээд зөвлөлд татвар өгч үзээгүй, хаана байдгийг нь ч мэдэхгүй болохоор ямар нэгэн дүгнэлт хэлмээргүй байна.Харин Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн хамт олондоо зөвхөн дүүргийнхээ СӨХ-дын ажил үүргийг нь удирдан чиглүүлж,хянаж, туслан шалгаж ажилладаг,ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, урамшуулж, хамт олныг нягтруулж, СӨХ-ны зовлонг ойлгож ажилдагт нь баярлалаа гэж хэлмээр байна.

    -Дээд зөвлөлд СӨХ бүр заавал гишүүнээр элсэх ёстой юу. Танай СӨХ энэ зөвлөлийн гишүүн мөн үү.

    -Манай СӨХ гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Дүүрэгтэйгээ л харьцаж ажилладаг.

    -СӨХ-г тойрсон иргэдийн шүүмжлэл маш их. Харин СӨХ-ны тухайд хүндрэлтэй асуудал гардаг уу?
    -Хүндрэлтэй асуудал нь зөндөө байдаг. Орон сууцны байшинг хүлээж авахад олон хүндрэл гардаг. Жишээ нь:Дээвэр, сан, цонх, хаалга, гадна пасад, лифт, камержуулалт, үйлчлэгчийн ажллах нөхцөл бүрдээгүй гэм мэт.
    Хүмүүс байр авахдаа өөрийнхөө амьдрах өрөөгөө л үзэж авна уу гэхээс нийтийн эзэмшилд анхаарал тавьдаггүй. ҮҮнийг нь компаниуд мэддэг болохоор байраа зарж дууссан бол шууд зугтана. Нэг бол мөнгө байхгүй гээд анх оршин суугчидад танилцуулж байсан шиг гоё байр өгөхгүй байдал гардаг. Зарим компанийн тухайд.
    Сууц өмчлөгчид ОСААК, СӨХ, Цахилгааны хураамж төлж байгаа газруудаа яалгахгүй асуудал гарвал шууд л СӨХ буруутай гэж ойлгодог.
    Оршин суугчдын 50-70 хувь нь СӨХ-ны төлбөрөө төлнө түүнийг нь зохицуулах гэж бөөн асуудал зовлох ихтэй.Гэтэл оршин суугчид олон зүйл шаардана.Бас нэг хүндрэлтэй том асуудал бол жижүүр, үйлчлэгч ажилд авах. Зараар ирж байгаа хүмүүс нь гэр оронгүй, хөдөөний,ял эдэлж байсан, архины хамааралтай хүмүүс ирнэ.Оршин суугчид сайн хүн болж СӨХ-ны гүйцэтгэх захиралд хэлэлгүй жижүүрт цөөн төгрөг өгөөд хүний гражид машин тавьна,зарж өөрийнхөө юмыг хийлгэнэ,машинаа бариулна, мөнгө зээлүүлнэ. Нөгөөдүүл нь ажиллаа овоо хийж байгаад дулаархаар тэндэг нь хөдлөнө, цалингаа аваад архи ууна, ажиллаа орхиод явна тэгэхээр нь мөнгө зээлүүлсэн хүн гэнэт л гарч ирээд СӨХ-өөс мөнгө нэхнэ.
    СӨХ-ны төлбөр дээр нэг жишээ хэлье. Үйлчлэгчийн цалинг авч үзье. 30 айлаас 5000 төг хураана 150,000төг гэж үзэхэд 15 айл нь л тухайн сардаа мөнгөө төлнө. Нөгөө 15 нь өрх толгойлсон, ажилгүй, дараа сард өгье гээд 3 сараас 3 жил хүртэл төлбөрөө төлөөгүй айлууд байдаг.
    ТУЗ-өөс нийгмийн идэвхитэй, хэл амтай, ажилгүй, давхар ажилтай, тэтгэврийн хүмүүсийг сонгодог. Гэтэл гүйцэтгэх захирал нь анхан шатны баримт бичиг боловсруулж мэдэхгүй, татвар нийгмийн даатгал болон харилцагч байгууллагуудтай гэрээ байгуулж мэдэхгүй, сан цахилгаан,лифтний анхан шатны мэдлэггүй, хуримтлуулсан хэдэн төгрөгөө зарцуулах гэж өрөнд орсон нөхөр болж СӨХ-ны их мөнгийг иддэг нэртэй хүн болж хувирна. Товчхон хэлбэл СӨХ-ныүйлажиллагаагоршинсуугчдын цөөхөнхувьньойлгодог. Ихэнхньойлгодоггүйойлгохыг ч хүсдэггүй. Яагаадгэвэлмөнгөавдагучраас.
    -СӨХ-оос хамааралтай бус байгууллагын асуудал бас СӨХ-тэй холбогдоод хариуцлагагүй, хүндрэлтэй гэсэн асуудалд өртөөд байна уу?
    -Тийм асуудал байнга гарна. Тухайлбал, Сангийн буруу холболтоос болж айлуудад халуун хүйтэн ус ирэхгүй байна. Дээврээс ус гоожих, цонхоор салхи сийгэж шороо орох, гэрийн хаалга гажсан, гадна пасад хагарсан, хүүхдийн тоглоомын талбай болон тохижилт, машины зогсоол муутай, гадна камергүй, орцны хаалга цоожгүй, лифт тавигдаагүй, цахилгаан улс хүлээж аваагүй, халаалт, ус, цахилгааны төлбөр өндөр байна гэсэн олон асуудал байна даа.
    -Цаашид СӨХ гэдэг их айлыг улам чадавхижуулах, үйл ажиллагааг нь сайжруулах тал юуг анхаарвал зохистой байна вэ. Таны бодлоор?
    -Монгол улсын хэмжээнд орон сууцны байшин хэд байдаг билээ. Хотын хүн амын хэдэн хувь нь хувийн байшинд амьдардаг билээ. Хотын хөгжлийг илэрхийлж байгаа хүчин зүйлийн нэг мөн билүү гэж бодоход анхаарал татах л асуудал гэж би боддог. Иймээс Хамгийн түрүүнд СӨХ-ны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх хэрэгтэй байна.
    Би судалгаа хийж үзсэн. Жишээ нь СӨХ нь 10 байртай, 1000 сууц өмчлөгчтэй байж, СӨХ-ны төлбөр 100% төлөгдсөн тохиолдолд сар бүр нэг сая төгрөгийг эрсдэлийн сан байгуулж төвлөрүүлье гэж бодоё. 1 жилд 3 байранд засвар үйлчилгээ хийгээд байхад байрны насжилт уртсаж цаашид хуримтлал үүсэх магадлалтай байгаа биз.
    -Иргэдийн бухимдлыг төрүүлэхгүй, асуудал гаргахгүйгээр шийдвэрлэх ямар арга зам байна?
    -Баригдаж дуусаагүй орон сууцыг улсын комисс хүлээж авахгүй байх, оршин суугчдыг бухимдуулахгүй байх, цахилгаанаа улсад, ашиглалтаа ОСНААК-т, нийтийн эзэмшилээ СӨХ-д өгсөн байранд сууц өмчлөгчийг оруулах хэрэгтэй байгаа юм. Мөн нэн түрүүнд орон сууцны нийтийн эзэмшлийн талбайг байр хүлээж авах улсын комисс байж байгаад СӨХ-дөө хүлээлгэж өгч байвал асуудал нэг их үүсээд байхгүй байх гэж боддог.Мэргэжлийн хяналтынхан хогийн савыг стандарт шаардлагын дагуу байна уу гэдгийг нь шалгадаг л байх ёстой. “УБЦТС” ТӨХК нь нийтийн эзэмшлийн цахилгаанаас тог хулгайлагдаж уу, үгүй юу гэдгийг шалгаад СӨХ-д хүлээлгэж өгдөг байх ёстой. За тэгээд машины зогсоол хүртээмжтэй байх,хүүхдийн тоглоомын талбай аюулгүй стандартын байх гэх мэтээр олон асуудлыг мэргэжлийн байгууллагууд нь хянаж шалгаж байж л ашиглалтанд оруулбал асуудал тэр бүр гараад байхгүй шүү дээ.
    Өнөөдөр СӨХ хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Оршин суугч иргэдийнхээ өмч хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулахгүй,өнгө үзэмжтэй байлгаж, эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулахад л анхаарч байгаа бөгөөд орон сууцны байшингийн нийтийн эзэмшлийн талбайг эзэнтэй байлгадаг ганц байгууллага нь. СӨХ-ны байр гэж байдаггүй. Өөрсдөө нэг булан тохой тохижуулж авна. Компьютер, принтер хамгийн их хэрэгтэй. Гэрээсээ хувийн мэдээлэл боловсруулах хэрэгсэл, хувийн машинаа ашиглана. Сууц өмчлөгчийн мөнгөөр байр хөлслөөд комьпютер, принтер авбал асуудал үүснэ шүү дээ. Сангийн асуудал байна, гал гарлаа гэхэд хамгийн түрүүнд СӨХ л дуудагдаж айлуудын эзэн, утасны дугаарыг нь өгдөг, дуудлагыг нь өгдөг. Амьжиргааны түвшин доогуур, орон гэргүй,мэргэжилгүй хүмүүсийг орон байр ажлын байраар хангадаг гээп СӨХ-ны ач холбогдлыг дурьдаад байвал олон байна.
    Сүүлийн үед орон сууцанд гэр хорооллын хүмүүс их орж байгаа. Зарим нь нийгэмшээгүй юм уу гэмээр ааштай. Жишээ нь орой болохоор гэртээ үйлдвэрлэл явуулж зохисгүй дуу чимээ гаргана, татсан тамхины иш, хогоо усны шугамын хоолойруу хийж гал гарах аюул учруулдаг. Тэжээж буй амьтнаа арчлахгүй орц коридороор нэг эвгүй үнэр гаргана.Цонхоороо хог хаяна, сүү өргөнө. Өсвөр насны хүүхдүүддээ анхаарахгүй. Тэд нь булан тохойд тамхи татаад, тамхины цогоо унтраахгүй орхино. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хувцасаа дэвсээд хагас нүцгэн хэвтэж байна гэх мэт олон зүйл дээр СӨХ-ны гүйцэтгэх захирал, ажилчид л түрүүнд нь явна.
    -Ажлын ачаалал их юм аа.
    -Ер нь СӨХ-ны гүйцэтгэх захиралын ажил, ажлын цаг дууссаны дараа болон баяр,амралтын өдрүүдэд эхэлдэг гэж болно. Манай гэр бүлийн хүн энэ ажлыг хийхэд их дургүй байдаг. Цалин 300.000 төгрөг авна. Тэр нь утас, бичиг хэрэг, унаанд таардаг.Сандарсан үед өөрөөсөө мөнгө гаргах энүүхэнд. Би ханьдаа жаахан тэвчээрэй. Би СӨХ-г хүмүүст ойлгуулж, зөв гольдролд нь оруулнаа гэж хэлдэг.
    Сууц өмчлөгчид СӨХ-нд нэгдээд нэг сар болоогүй, төлөлт хийгдээгүй байхад л хурлаа хий мөнгө идээд байна гээд л асуудал үүсгэдэг. Энэ яриаг мөнгөө төлдөггүй, түрээслэгчид гаргаж хутган үймүүлдэг юм. Түрээслэгчид байранд их бохир суудаг, хулгайгаар нүүдэг гэх мэт олон асуудал гаргадаг.
  • Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой
    2017 оны 4 сарын 05
    Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
  • Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна
    2017 оны 4 сарын 05
    2017 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх

    цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Солонгосын “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн нэг нь нас баржээ
    2017 оны 4 сарын 04
    Япончууд 1910-1945 онд Солонгосыг колоничилж байх үед дэлхийн II дайны үед япон цэргүүдэд зориулсан
  • Цагаан ордны ажилтнуудын цахим шууданд халдсан хакеруудыг Дубайд баривчилжээ
    2017 оны 4 сарын 04
    Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын
  • Колумбад онц байдал зарлалаа
    2017 оны 4 сарын 04
    Колумбын Путумайо мужийн төв Мокоа хотод ширүүн бороо орсноор Мокоа гол болон уг голд цутгадаг гурван
  • АТГ: 970 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
    2017 оны 4 сарын 04
    Авлигатай тэмцэх газар 2017 оны 03 дугаар сарын 20-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 633 иргэниий хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
  • Фото: Литва улсад олон улсын муурны үзэсгэлэн зохиогдлоо
    2017 оны 4 сарын 04
    Литва улсын Тракай хотод өнгөрөгч амралтын өдрүүдэд олон улсын муурны үзэсгэлэн зохион байгуулагджээ. Үзэсгэлэн хотын төвөөс 30 километрийн зайд байрладаг маш алдартай нуурын эрэгт болсон бөгөөд маш олон төрлийн муурнууд оролцсон аж. Ингээд үзэсгэлэнд оролцсон муурнуудын зургийг хүргэж байна.
  • Сэрэмжлүүлэг: Хачигт хазуулаад удвал тархи, нугасны өвчтэй болно
    2017 оны 4 сарын 04
    Бэлчээрийн хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах
  • Монголбанк 12.0 сая ам.доллар худалдаж авлаа
    2017 оны 4 сарын 04
    Монголбанк 12.0 сая ам.доллар худалдаж авлаа
  • Уоррен Баффеттай “Coca-Cola” Хятадад худалдаалагдаж эхэллээ
    2017 оны 4 сарын 04
    БНХАУ-ын зах зээлд гаргадаг интоорын амттай “Coca-Cola” ундааны лааз дээр Уоррен Баффетийн зургийг хэвлэх болсон байна.
  • Маргаашаас хилийн боомтууд хуваарийн дагуу ажиллана
    2017 оны 4 сарын 04
    маргаашаас хилийн боомтууд хуваарийн дагуу ажилла
  • ACM Awards: Улаан хивсний ёслолын хамгийн гоё даашинзтай бүсгүйчүүд
    2017 оны 4 сарын 04
    Невада мужийн Лас Вегас хотод энэ сарын 3-нд болсон 52 дахь удаагийн ”Academy of Country Music Awards” улаан хивсний ёслолын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн зургийг хүргэж байна.
  • “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлнэ
    2017 оны 4 сарын 04
    Монголбанк 2016 онд 18.3 тонн алт худалдан авсан бөгөөд 2017-2020 онд 20-25 тонн алт худалдан авахаар зорилт тавин ажиллаж байна.

    “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.3 дахь хэсгийн гуравдугаар зорилтын I үе шат, Алт-2 хөтөлбөрийн 3.3.8-д тус тус тусгагдсан “Алт цэвэршүүлэх үндэсний үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх талаар судалгаа хийж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол” ХХК, Үнэт металлын сорьцын хяналтын газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

    Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарь улсад цэвэршүүлж байна. Гадаадад цэвэршүүлж байгаа алтны тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр гардаг. Мөн Монгол Улсын олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байдаг.

    Иймд Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэртэй болсноор дээрх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээс гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой билээ.
  • Гуравдугаар сард 27.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
    2017 оны 4 сарын 04
    Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан билээ. Тэгвэл тус журмын дагуу Монголбанкны зүгээс орон сууцны ипотекийн санхүүжилтээ хэвийн олгож байгаа тухайгаа мэдэгдлээ.

  • Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-ын стратегийн хурал маргааш эхэлнэ
    2017 оны 4 сарын 04
    Гамшгийн эрсдэлийг бууруулах ОУ-ын стратегийн хурал маргааш эхэлнэ
  • 29-р дунд сургуулийн багш нар сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэггүй гэв
    2017 оны 4 сарын 04
    Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох
  • Бичлэг: УИХ-ын гишүүн С.Жавхлан уул, усандаа үнэнийг өчнө
    2017 оны 4 сарын 04
    УИХ-ын гишүүн маргааш нээлтээ хийх хаврын ээлжит чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ олон нийтэд мэдэгдлээ.
  • Амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 170 гаруй мянган өрх хамрагдаад байна
    2017 оны 4 сарын 04
    Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил дөрөв дэх өдрөө улс орон даяар үргэлжилж байна. Орлогыг орлуулан тооцох аргачлалаар 600 мянга гаруй өрхөөр орж ажиллах уг судалгааны явц, мэдээллийг өдөр өдрөөр нэгтгэн гаргаж байгаа юм.
  • ”Ээж мод”-ыг зорих сүсэгтэн олон, жолооч нарт зөвлөж байна
    2017 оны 4 сарын 04
    Жил бүрийн хаврын дунд сарын энэ /ханш нээх/ өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас холгүй орших ”ЭЭЖ МОД”-ыг зорих нутгийн болон бусад төв суурин газраас зорих зочид гийчид, сүсэгтэн олон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсдэг билээ.
    Иймд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна.
    ”ЭЭЖ МОД”-ЫГ ЗОРИХ ИРГЭД, ЖОЛООЧ НАРТ ЗӨВЛӨЖ БАЙНА:
    1. Хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний сахилга, соёлыг чанд сахин оролцоно уу.
    2. Олон нийтийг хамарсан арга хэмжээний үед сүсэгтэн олон, иргэд тээврийн хэрэгсэл болон байрлаж буй байрнаасаа эд зүйлээ алдах, суйлуулах зэрэг халдлагад өртөхөөс сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулж байна.
4768 4769 4770 4771 4772 4773 4774
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
    9 цаг 43 мин
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
    9 цаг 54 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
    11 цаг 36 мин
  • АНУ "Green Card" хүсэгчдийг эх оронд нь буцааж өргөдөл гаргуулах шинэ журам баталлаа
    12 цаг 45 мин
  • Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Заяабалыг сонгов
    12 цаг 55 мин
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
    13 цаг 53 мин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
    16 цаг 6 мин
  • “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болно
    16 цаг 16 мин
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
    16 цаг 25 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    16 цаг 46 мин
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
    Уржигдар 16 цаг 13 мин
  • Эверестийн оргилд 274 уулчин нэгэн зэрэг гарч дээд амжилт тогтоожээ
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Цусны хүндэт доноруудын нийгмийн баталгааг хангасан "Цусны донорын тухай" хууль батлагдлаа
    Уржигдар 13 цаг 55 мин
  • АНУ Польш руу нэмэлт 5000 цэрэг илгээнэ гэж Трамп мэдэгдэв
    Уржигдар 13 цаг 37 мин
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
    Уржигдар 12 цаг 11 мин
  • Их Британийн радио станц Хаан Чарльзыг нас барсан гэж андуурч мэдээлснийхээ төлөө уучлалт гуйжээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
    Уржигдар 11 цаг 22 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ
    Уржигдар 11 цаг 19 мин
  • Иранчууд цэргийн үйлдвэрлэлээ хүлээлтээс хурдан сэргээж эхэлснийг АНУ-ын тагнуулууд илчилжээ
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Нөөцийн мах худалдаалах байршлууд
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа
  • АНАЛИЗ: Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трамп, В.Путин нарын хэнийг илүү дотно угтав?
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт болно
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • ӨБХ: Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгууллаа
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төмсний тариалалтад дуслын усалгааны системийг үе шаттай нэвтрүүлнэ
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
  • МУГТ М.Нандинцэцэг АНУ-ын Олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн "GOLDEN GLOVES"-д аваргалжээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Иран засгийн газар иргэдээ зэвсэгт мөргөлдөөнд бэлтгэж, буу эзэмших сургалт орж байна
24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК