зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4899 4900 4901 4902 4903 4904 4905
  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт сануулга өгөв үү
    2016 оны 11 сарын 07
    Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. УИХ-д гэхээсээ илүү АН-ын дотор өрнөсөн сөргөлдөөн түүгээр эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж буйг гэрчлэх үйл явдал “Чингис” хаан олон улсын нисэх буудалд боллоо.
  • Хоёр их гүрэн Монголын талаар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 07

    Санкт Петербург хотноо уулзалт хэлэлцээр хийх гэж байна. Уулзалтаар ихэвчлэн эдийн засаг, худалдааны чиглэлийн асуудлыг хөндөж ярилцах юм байна. Энд манай улсын ашиг сонирхол ч хөндөгдөхөөр болсон байна. Тодруулбал, ОХУ манай улсын экспортын гол салбар болох хөдөө аж ахуй, хүнсний салбарт БНХАУ-ын зах зээлийг эзлэхийн төлөө бидэнтэй өрсөлдөх нь гарцаагүй болжээ. ОХУ- ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев уулзалт хэлэлцээрийн өмнө БНХАУ-ын “Global watch“ теле хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа хоёр улс худалдааны эргэлтээ 2020 он гэхэд одоо байгаагаас 2.5 дахин нэмэгдүүлж, 200 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ итгэл төгс мэдэгдсэн.

    2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.

    Хойд урд хөрш 10 жилийн өмнө худалдааны хэмжээгээ 100 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьж байжээ. Улмаар 2014 онд энэ зорилгодоо бараг л хүрсэн аж. Гэвч 2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ. Тиймээс хоёр тал хоёулаа бараа эргэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байна. 200 тэрбум ам.доллар гэдэг бага тоо биш. Тиймээс энэ хязгаарт хүргэхээр хоёр тал салбар бүрт бололцоогоо дайчлахаар болсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж байгааг онцолж байгаа аж. Энэ салбарт Монгол, Казахстан, Тажикистан гэсэн улсуудтай өрсөлдөнө гэж тэрээр онцолсон байна. Хэдий бараа эргэлт жил дараалан буурсан ч ОХУ-ын хувьд БНХАУ нь худалдааны хамгийн гол хамтрагч хэвээр байна. Харин БНХАУ-ын хувьд ОХУ эхний 10-т ч багтахгүй байгаа юм. Урд хөрш 2015 онд АНУ (558.38 тэрбум ам.доллар), Япон (278.68), БНСУ (275,90) Тайвань (188,56) улстай хамгийн их худалдааг хийжээ.
  • Болзоо товлох сайхан газар UB хотод минь бий
    2016 оны 11 сарын 07
    Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажиллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч өвлийн улирал эхлэн цас будранхан байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдэрсэн байгаа билээ. Гэтэл хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар хүйтний улидралд Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.

    Хэдий ховор ч гэсэн болзоо товлох нэгэн сайхан газар хотод минь бий. Нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүлэх санал тавья. Энэ сарын 18-нд улсдаа ганц гэгддэг Улсын Филармонийн ”Баянмонгол” жазз найрал хөгжим CITY SWING тоглолтоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэнэ. Тэд Монголынхоо залуусын хөгжмийн боловсролыг дэмжих тэр дундаа жазз урсгалын сайн сайхныг мэдрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол дуу хөгжмийг жазз найруулгаар тайзнаа амилуулж буй тоглолтууд нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн, сайхан мэдрэмж төрүүлнэ.

    Сэтгэлийн таашаал эдэлье гэвэл энэ өдөр, тэр тоглолтыг зорих нь зөв сонголт болно гэдгийг зөвлөж байна.
  • Ж.Нарантунгалаг Марат Кафуровтай дэлхийн аваргын төлөө тулалдана
    2016 оны 11 сарын 07
    Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой арваннэгдүгээр сарын 11-нд буюу энэ баасан гарагт Сингапур улсад тулалдана.
  • Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулж 1000 зул өргөлөө
    2016 оны 11 сарын 07
    ”Ирвэс хамгаалах сан”-гийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсны дурсгалд зориулсан зул өргөх ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо.

  • Т.Баярхүү: Мөнгө хүүлэгчид гэж олигарх, төрийн толгойд гарч баяжсан хүмүүс
    2016 оны 11 сарын 07
    Мөнгө хүүлэгчид гэж олигарх, төрийн толгойд гарч баяжсан хүмүүс.
  • Б.Насанбаяр УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад захидал хүргүүлжээ
    2016 оны 11 сарын 07
    Тэр үед ”чи санаа зоволтгүй би ч гэсэн 17 чингэлэг спиртээр л олонд танигдсан” гэснээс өөр нэг олон зүйл яриагүй ч надад санаа тавьж зөвлөгөө өгч байгаад тань талархаж байсан.
  • Үнэт эдлэл бүлэглэн хулгайлсан этгээдийг баривчилжээ
    2016 оны 11 сарын 07
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайн хэд хэдэн ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

  • Сураггүй болсон таван иргэнийг хайж байна
    2016 оны 11 сарын 07


    Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02.46 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын гуравдугаар баг, Хамар даваан дээр дотроо хоёр хүнтэй “X-Trail” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэх дуудлага иржээ.

    Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч ажиллаж, иргэн А (56 настай эмэгтэй), Г (52 настай эрэгтэй) нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна.

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр газар /Сумын төвөөс зүүн зүгт 25 километрт/ “PRA-DO” загварын автомашинтай иргэн Д (37 настай, эрэгтэй), О (38 настай, эмэгтэй), Б (68 настай, эрэгтэй), Б (65 настай, эмэгтэй), Т (19 настай, эмэгтэй) нарын таван хүн Дархан-Уул аймаг руу бямба гарагийн 19:00 цагт гараад сураггүй болсон гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын эрлийн баг ажиллаж байна.
  • Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өөрчилжээ
    2016 оны 11 сарын 07
    ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Замын цагдаагийн газрыг Замын цагдаагийн алба болгон өөрчилжээ.

  • Амиа алдсан эмэгтэйн хэргийг ГХЯ анхааралдаа авчээ
    2016 оны 11 сарын 07
    Талийгаач тус хотын Сэйнэ Сэйнт Дэнист нөхрийнхөө хамт амьдардаг байсан гэдэг.
  • Нийслэлийн гудамж, замуудад 38 тонн бодис цацжээ
    2016 оны 11 сарын 07
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод цас орж, гудамж, замд халтиргаа гулгаа үүссэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацсан байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, Дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь-Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамж, Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-н товчоо, Нарны гүүр, Саппора өгсдөг зам, Модны-2-с дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодис цацлаа гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймагт ажиллалаа
    2016 оны 11 сарын 07
    Монгол Улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өнөөгийн хүндрэлийг давах гол гарцын нэг нь том төслүүдээ эхлүүлэх, эрчимжүүлэх явдал. Гэхдээ уул уурхайн баялаг дээр түшиглэсэн бүх төсөл хөтөлбөрүүд бизнесийн зарчмаар, харилцан ашигтай байхаас гадна Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт нийцэж байх ёстой” гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

    Түүнчилэн уул уурхай, эрчим хүч зэрэг дэд бүтцийн чиглэлийн төслүүдийг аль болох богино хугацаанд эхлүүлэх, эхэлснийх нь ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй, сул зогсож цаасан дээр маргаж цаг алдах нь Монгол Улс, хөрөнгө оруулагч ч талдаа ашиггүй учраас энэ чиглэлээр холбогдох яамдыг эрчтэй, санаачилгатай ажиллахыг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ: Хүйтэрч шороон болон цасан шуурга шуурна
    2016 оны 11 сарын 07
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

    Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.
  • Хальтиргаа гулгаанд хурд хэтрүүлсний улмаас 5 хүн амиа алджээ
    2016 оны 11 сарын 07
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнхи нутгаар цас орж, зам хаагдсан. Түүнчлэн цас их орсны улмаас Орхон, Хөвсгөл аймгийн замыг өчигдөр хаах шийдвэр гарч, хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

    Замын цагдаагийн газарт амралтын өдрүүдэд 500 гаруй осол аваарын дуудлага ирсэн тухай мэдээллээ.

    Жолооч нар хөдөө орон нутаг, нийслэлийн замаар зорчихдоо хурдаа тохируулж яваагүйн улмаас мөргөлдөх, замын хажуу руу унах, онхолдох зэргээр осолдсон байна. Түүнчлэн замын халтиргаа гулгаанд хурдаа тохируулж яваагүйн улмаас явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн осол олон гарчээ. Нийслэл хотын хэмжээнд 38 тонн давс, хайлуулагч бодис зам дээр цацсан байна.

    Гэвч зуны дугуйтай жолооч нар ар араасаа мөргөлдсөн 125 осол Замын цагдаагийн газарт бүртгэгджээ. Мөн хөдөө орон нутагт замын халтиргаа гулгааныулмаас таван хүн осолдож амиа алджээ.

    Тухайлбал, Булган аймаги 49 настай Г нь хурд хэтрүүлэн явснаас замын хажуу руу онхолдож амиа алдсан байна. Мөн Хөвсгөл аймагт X-Trail маркийн автомашинтай зорчигч замын хажуу руу онхолдож, Т гэх 35 настай зорчигч амь насаа алджээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа гулгаатай замд хурдаа тохируулж яваагүйн улмаас иргэд амиа алдсан харамсалтай хэргүүд гарчээ.

    Тиймээс Замын цагдаагийн газраас хурдаа тохируулан анхаарал болгоомжтой байхыг жолооч зорчигчдод анхааруулж байна.
  • Өнөөдөр загаснуудыг стресс эзэлж магадгүй
    2016 оны 11 сарын 07
    ХОНЬ - (3/21-4/19)
    Тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа үнэл. Бусдын туслах саналаас бүү татгалз. Санаачлагатай байдлыг тань үнэлнэ. Өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Харин түүний оронд хамт олонтойгоо хошин зүйл ярилцан, цагийг зугаатай өнгөрөө. Эцэг эхчүүдтэй хамт байдаг бол амьдралд хэрэгтэй зөвлөгөө, сургамж аваарай. Спортоор хичээллэх юмуу хамтдаа хийх зугаатай зүйл бодож ол.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ҮХЭР - (4/20-5/20)
    Өнгөрснөө санагалзан дурсах нь өнөөдрийг маш тааламжтай болгоно. Дурсамжынхаа дагуу аялал хий. Илүү шургуу ажиллаж гэр бүлийн харилцаагаа сайжруул. Ихэнхи Үхрийнхэн тэвчээртэй байж, баяр жаргалтай энгийн амьдрал тэдэнд тааламжтай байх болно. Зээлийн асуудлууд, тэтгэвэр тэтгэмж, өв залгамжлал эсвэл даатгалын хэлэлцээр нь хүн бүрт хамааралтай. Өөртөө цаг гаргаж зээлийн төлбөрөө шалга. Мөн одоогийн орлогоноосоо хадгаламжиндаа хий.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ИХЭР - (5/21-6/21)
    Таныг удирдагч Буд гараг Нумын ордонд шилжсэнээр таны харилцаанд чухал нөлөө үзүүлнэ. Бизнесийн хэлэлцээр гэрээ саатаж магадгүй. Тээврийн ослоос болюомжил. Хэрвээ зорьсон замаасаа хазайсан гэж үзвэл цаашид хаашаа явахаа шийд. Өөрийн талаар тэмдэглэл хөтөл. Хайр дурлалын харилцаа энгийн тайван байх бололтой.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    МЭЛХИЙ - (6/22-7/22)
    Хэрэв ухамсартай арга барилаар хандаж, жижиг гэлгүй бүх зүйлд анхааралтай байх юм бол мөнгөтэй холбоотой үйл хэрэг хялбар шийдэгдэнэ. Санхүүгийн ерөнхий нөхцөл байдал дээшлэх төлөвтэй. Хэрэв та удирдпага чинь танд таагүй хандаж байгааг мэдрэх юм уу, одоогийн ажилдаа сэтгэл дундуур байгаа бол өөр ажлын шинэ санаа, сонголт ол. Одоо байгаа боломж завшаануудыг эргэцүүлж бодох нь цагаа болохоор танд сайн эхлэл болно.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    АРСЛАН - (7/23-8/22)
    Хувь хүн талаасаа гадаад үзэмжиндээ анхаарал хандуулна. Өдөр тутмын амьдралд хэрэгцээ шаардлагагүй болсон зүйлээсээ салж шинэ зүйлд бэлтгэлээ хангаарай. Дэлгүүр хэсч сүүлийн үеийн загварын хандлагаа тодорхойл. Спортод хорхойтой учир багын тэмцээн уралдаанд орохыг хүсэх бөгөөд зориулалтын өмсгөл худалдаж авах хэрэг.гарна. Арслангийнхан албан тушаал ахих болвол өргөдөл гаргах нь зүйтэй. Та өрсөлдөгчөөсөө давуу байх болно.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ОХИН - (8/23-9/22)
    Аль болох тайван байж нэгэн зэрэг олон зүйл хийх гэж оролдох хэрэггүй. Таны алдсан зарим нэг боломж дахин гарч ирэх болно.Таны өмнө нь хийсэн ажлын үр дүн гарч санхүүгийн байдал сайжрах болно. Өнөөдөр зарим нэг хүн танд төвөг учруулж магадгүй. Гэр орондоо хүлээх таны үүрэг хариуцлага нэмэгдэх бололтой. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил хийхэд тийм ч таатай өдөр биш. Ямар нэг үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажлаа түр хойшлуулахыг зөвлөж байна.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
    Эрч хүч дүүрэн жинлүүрийнхэн өнөөдөр юуг ч бүтээж чадна. Ажил их байвч, та өөрийнхөөрөө энгийн болгож, амархан дуусгаж чадна. Эцэг эх жинлүүрийнхэн хүүхдийнхээ авьяасыг олж хөгжүүл. Ганцаараа байх цаг гарга. Бүтээлч санаачилга тань орж ирнэ. Бизнес санаа бусадтай давхцах магадлалтай. Урлаг, тэр тусмаа жүжигчний чиглэлийн хүмүүс одтой байна.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ХИЛЭНЦ - (10/23-11/21)
    Хэдийгээр Cap хийрхүү Арслангийн орд руу шилжин очсон ч өнөөдөр нэлээд тогтвортой өдөр болно. Хэт их дарамтаас сэргийлж чадвал та маш их зүйлийг хийж, бүтээж чадна. Санхүүгийн бичиг цаас, мөнгө орлоготой холбоотой шийдвэрээ дахин шалга. Чухал үйлчлүүлэгчидтэйгээ харилцаагаа сайжруулж, холбоо сүлжээгээ илүү өргөжүүлэхийг хичээ.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    НУМ - (11/22-12/21)
    Өнөөдөр аливаад бодлоготойгоор хандаж, үйлдэл бүрээ цэгнэ. Хэрүүл маргаан үүссэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө дагалгүй аль болох ухаалаг, логик байдлаар хандаж, асуудлыг шийдвэрлэхийг хичээ. Замд тань тохиолдсон саад бэрхшээл таны дотор нуугдсан нөөц бололцоог нээж магадгүй. Тэгсэн цагт та ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай болох болно.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    МАТАР - (12/22-1/19)
    Оддын тохиол тийм ч сайн биш. Иймд дундын өмч болон мөнгөндөө анхаарал хандуул. Санхүүгийн асуудал дээр санал зөрөлдөөн болж үл ойлголцол гарна. Мэдрэмжтэй байх нь чухал. Байр хөлслөгч, түрээслэгч мөнгөө хугацаандаа өгөөгүй, засварынхаа мөнгийг төлөөгүйн улмаас сэтгэл гонсгор байх болно. Өр цуглуулах албанд ажилладаг хүмүүс өртэй үйлчлүүлэгчдийн араас эрэл сурал болох ба зарим нь танд мөнгөө төлнө.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    БУМБА - (1/20-2/18)
    Ямар нэг ажлыг хийж дуусгах шаардлага гарсны улмаас далд авьяасаа илрүүлэх болно. Хэзээ ч давж гарч чадахгүй санагдах нөхцөл байдлыг бүх хүчээ дайчилбал даван туулах болно. Өөрийгөө илүү ихээр ойлгож авснаар ирээдүйд ирэх боломжийг алдахгүй. Шинэхэн хайр дурлал өмнө нь төсөөлж ч байгаагүй сорилттой учрах болно. Хайртай хүндээ одоо өгч байгаагаасаа илүү ихийг зориул.
    Дэлгэрэнгүй
    ДАВАА, 2016 ОНЫ 11 САРЫН 07
    ЗАГАС - (2/19-3/20)
    Буд гараг танд үл ойшоож байсан ажил хэргээ дуусгах боломжийг өгөхөөс гадна өнгөрсөнд гарсан ажил хэргийн шийдвэрээ эргэн шалгах, хамтарч ажиллаж байгаагүй хамтран ажиллагчаасаа болсон сэтгэлийн дарамтыг бууруулах боломжийг олгоно. Өнөөдөр Загаснуудыг стресс эзэлж магад. Учир нь та нар өөрийн үнэ цэнээ бусдад тулгахыг хичээдэг. Өөрөө өөрөөрөө байхад тань хэцүү байдаггүй ч одоо энэ асуудал болж мэдэх юм. Хийж байгаа бүх зүйлсээ төгс болгох хэрэгтэй гэж бодсоны хэрэггүй.
  • 24 баримт: Н.Алтанхуяг “Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаалнаа”
    2016 оны 11 сарын 07
    Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ. монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юмаа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаалнаа.
  • Намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 11 сарын 07
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр намын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаантай.


    УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:


    Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
    Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

    АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:


    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
    Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2016 оны 11 сарын 07
    09:30 цагт: Явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах” төслийн туршлага солилцох уулзалт Корпорейт зочид буудлын хурлын танхимд болно. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, доктор Сю Нунт У нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.

    09:30 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ”Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. Эрдэм шинжилгээний бага хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд, холбогдох яамдын мэргэжилтнүүд, Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно. Эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 10 давхарын хурлын зааланд болно.

    09:30 цагт: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Засгийн газраас батлагдсан дүрэм журмуудын хүрээнд Монгол улсад анхны Эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын нээлтийн үйл ажиллагаа ШУТИС дээр болно. Уг үйл ажиллагаанд ЭХЗХ-ны удирдлагууд болон Герман улсын элчин сайдын яамны төлөөлөгчид оролцоно.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулдаг дэлхийн алдарт “Цөмөөхэй” бүжгэн жүжигт оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалт үргэлжлэн явагдаж байна. Бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилж, шалгаруулалтыг “Монголын балетын хөгжил сан”-гийн байранд энэ сарын 19-нд явуулна.
  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    2016 оны 11 сарын 07
    2016.11.7, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

    ӨВЛИЙН ЭХЭН ШАРАГЧИН ГАХАЙ САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

    Аргын тооллын: 2016.11.7, Даваа гараг
    Наран ургах шингэх: 07.46-17.25
    Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
    Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
4899 4900 4901 4902 4903 4904 4905
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 3 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 13 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 4 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 19 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 26 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 55 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК