-
2016 оны 7 сарын 05
Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран аялал зугаалга, баяр наадам, Ази-Европийн хамтын ажиллагааны 11 дүгээр чуулга уулзалт /АСЕМ/-тай холбоотойгоор замын хөдөлгөөн ихсэх, ачаалал үүсэх, зам тээврийн осол ихээр гарч болзошгүй 12 аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга, ахлах зохицуулагч нартай онлайнаар холбогдож үүрэг чиглэл өглөө.
-
2016 оны 7 сарын 05
Э.Эрдэнэжамьяны ээлжит паян ба дахин уйлах дөхсөн нь
“Монгол HD” телевизээр даваа гарагт цацсан “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хэлэлцүүлэгт уригдсан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян хэн бэ гэдгээ нийтэд дахин харуулж, ямар хүсэл агуулж байгаагаа ч “нуулгүй” өчив. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр “Ийм ашигтай юмыг чинь авахгүй яадаг юм бэ, Монгол Улсыг тэжээж байгаа хоёр том үйлдвэр. Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд ам алдчихав. Түүний чин хүсэл нь ердөө л энэ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын төрийн өмчит “Ростех” корпорациас Монгол Улсын “Монголын зэс” корпораци худалдан авснаас хойш Монголын өмчид томоохон үйлдвэр нь ороод ирлээ хэмээн баярлахын оронд “Би ч гэсэн хүртмээр байна шүү дээ” хэмээн түүний адил цухалдаж, шунал нь хөдөлж, атаархалдаа багтарч ядсан шахааны төлөөлөл олон хүн цахим хуудсаар сэтгэгдлээ илэрхийлж, олон нийтийг үймүүлж буй. Харин Э.Эрдэнэжамъян угаас хударгагүй, увайгүй нэгэн тул ийнхүү телевизийн нэвтрүүлгээр түүнийгээ баталж, далдын хүслээ ил зарлав.
Түүний увайгүй гэдгийг өмнө нь хийж байсан олон үйлдэл нь батална. Монголчууд ч энэ имижээр нь Э.Эрдэнэжамъян гэдэг хуульчийг төсөөлдөг. Хуульч хэмээн тодотгохын учир нь хуульч хүнээс гарамгүй үйлдлийг тэр хийж чаддаг болохоор ийм мэргэжилтэй гэдэгт нь заримдаа гайхмаар. Жишээ дурдъя.
2012 оны аравдугаар сарын 17-ны өдөр, Хууль зүйн дэд сайд байхдаа Э.Эрдэнэжамъян Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй гэх Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйлийг Хууль зүйн яамны нэрийн өмнөөс дур мэдэн бичиж байсан. Энэ хууль бус үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 245 дугаар зүйл анги буюу шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг хэмээн шүүхийн байгууллага үзэж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний улс төрийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 8,424,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн түүхтэй.
Тухайн үед яаманд ажиллаж байхдаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан, нэг намын гишүүн О.Баасанхүүгээ буруутгаж, салбарын сайдаа магтаж байсан нь ч Э.Эрдэнэжамъян гэж хэн бэ гэдгийг таниулахбас нэгэн баримт.Дэд сайдын суудалдаа үлдэхийн тулд нэг намын харъяалалтай, нэг тогооноос хоол иддэг О.Баасанхүүгээ муулж, Х.Тэмүүжинг дэмжиж байсныг нь тэр үедээ л цахим ертөнцөөр бай болгон ярьж байв.
Э.Эрдэнэжамъян бол эрх мэдлийн төлөө юу ч хийж чадах нөхөр гэдгээ алхам тутамдуу харуулдгийн нэг жишээ нь түүний нулимстай яриа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилно гэх горьдлого тасрах үед буюу энэ оны гуравдугаар сарын 15-нд тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийдээ “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид Монгол Улсаас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хоолой зангируулан, нүдэндээ нулимстай хэлсэн байдаг.
“Эрдэнэт” үйлдвэрээс “авах” гэсэн хүсэл, ардаа буй эзнийхээ далдхансанааг тэр энэ удаа олон нийтийн өмнө барьж тэсэлгүй “Би ч гэсэн авмаар л байна шүү дээ” гээд хэлээд тавьчихав. Угтаа бол манай дарга ч бас авмаар байна шүү дээ гэж хэлэх мэт түүний ийн улайран буйг яаж буруутгах билээ. Даравч далдайна, булавч бултайна гэдэг биз дээ. Угаас хүний тархинд байгаа жинхэнэ бодол үйлдэл, үг хэл нь санаандгүй хандлагаарилэрдгийг шинжлэх ухаан баталсан хойно яалтай билээ.
-
2016 оны 7 сарын 05
АСЕМ-ын дээд төвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох АСЕМ-ын Залуучуудын чуулган энэ сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус чуулганы талаарх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр хийлээ.
-
2016 оны 7 сарын 05
Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгээр тухайн шатны сонгуульд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасныг үндэслэн тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагуудад гаргаж бүртгүүлнэ.
-
2016 оны 7 сарын 05
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг томиллоо. Тодруулбал, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг тус, тус томиллоо.
УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тус бүр байгуулав. УИХ дахь МАН-ын бүлгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдана. Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан өндөрлөлөө.
-
2016 оны 7 сарын 05
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Мөн Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товложээ.
-
2016 оны 7 сарын 05
Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болов.
-
2016 оны 7 сарын 05
Эх сурвалжийн мэдээлж УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын нэр Ерөнхий сайдад хүчтэй яригдаж байгаа аж. МАН-ынхан сонгуульд оролцсон цагаасаа фракцын томилгоотой бус мэргэжлийн Засгийн газар байгуулахаа илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөртөө ч энэ тухайгаа тодорхой тусгасан байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурласан ч дараагийн Ерөнхий сайд сайн эдийн засагч эсвэл улс төрийн туршлагатай хүнийг томилохоор байгаа юм. Энэ үүднээс авч үзвэл дээрх гурван хүний хэн нь ч Ерөнхий сайд болох боломжтой. Гэхдээ нэг асуудал бий.
-
2016 оны 7 сарын 05
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ.
-
2016 оны 7 сарын 05
ШӨХТГ-ын 200 хоногт хийсэн томоохон ажлуудын дунд эмнэлэгүүдийн төлбөртэй үйлчилгээний талаарх мэдээллийг ил тод болгуулсан асуудал багтаж байгаа юм.
-
2016 оны 7 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдыг өнөөдөр хүлээн авч уулзан ажлын амжилт хүсэн ерөөлөө.
-
2016 оны 7 сарын 05
Дөрвөн настай охиноо зодож, улмаар үхэлд хүргэсэн гэх хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч дахин хойшиллоо.
-
2016 оны 7 сарын 05
УИХ дахь МАН-ын бүлгийн анхдугаар хуралдаанаар бүлгийн даргаар Д.Хаянхярвааг 100 хувийн саналаар дэмжлээ. Мөн УИХ-ын дэд даргад Ц.Нямдоржийг нэр дэвшүүллээ.
Khajidsuren Nyamsuren’s photo.
Khajidsuren Nyamsuren’s photo.
-
2016 оны 7 сарын 05
”Тогтвортой хөгжлийн ирээдүйн үндэс” НҮТББ-аас Батцэнгэлийн Энхсайханы эмчилгээний зардлыг олох зорилгоор энэ сарын 7-нд ”Эжийтэйгээ хамт байхад..,”хандивын тоглолтыг UB PALACE-ын их танхимд зохион байгуулах гэж байна. Тоглолтод урлаг соёлын одууд, хамтлаг дуучид нийлсэн 30 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж сэтгэлийн хандив өргөх юм.
-
2016 оны 7 сарын 05
Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.
-
2016 оны 7 сарын 05
Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон байна. УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллах юм.
-
2016 оны 7 сарын 05
Наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна
-
2016 оны 7 сарын 05
НИТХ-ын тэргүүлэгчид яг одоо Хангарьд ордонд хуралдлаа. Хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдааны товыг тогтож, маргааш 11.00 цагт хуралдахаар болов. НИТХ-ын анхдугаар хуралдаанаар
Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН-ынхан ИТХ-д олонх болсон учир хотын даргыг томилох хуультай. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ. Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн мэдээлэл байна.
-
2016 оны 7 сарын 05
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг гаргаж, товлон зарласны дагуу Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулган өнөөдөр /2016.07.05.Мягмар гараг/ 11.00 цагт эхэллээ.
Анхдугаар чуулганд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл хүлээн Улсын Их Хурлын гишүүнээр шинээр сонгогдсон 76 гишүүн хүрэлцэн ирж чуулганы нэгдсэн хуралдааны танхимд суудлаа эзэлсэн байв. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 65, АН-аас 9, МАХН-аас 1, бие даан нэр дэвшигч 1 гишүүн сонгогчдын олонхын санал авч ялалт байгуулсан тул тэдэнд Сонгуулийн ерөнхий хороо гишүүний түр үнэмлэх олгосон юм.
Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монголын ард түмэн сонголтоо хийлээ. Энэ бол дээд шийдвэр. Одоо түүнийг хэрэгжүүлэх мөч эхэлж байна. Сонгуулийн шат шатны байгууллага сонгуулийн санал хураалтын дүнгээ нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барьсан. Сонгуулийн ерөнхий хорооноос өөрөөр сонгогдсон гишүүний асуудлаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
Энэ удаагийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хүрээнд эмх цэгцтэй сайн зохион байгууллаа. Иргэд сонгогчид маань сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц анх удаа өмнөхөөсөө давсан дүнтэй гарсан байна. Мэдээлэл технологийн автомат машин үр дүнгээ өглөө. Сонгуулийн дүнг иргэд олон нийтэд ил тод зарлан мэдээллээ гээд сонгуульд олонх болсон улс төрийн нам иргэдэд сонгогчдодоо өгсөн амлалтаа шударгаар биелүүлж ажиллах, Улсын Их Хурал хариуцлагын хуулийг хэлэлцэн батлахаас ажлаа эхлээсэй гэдгийг онцлов. Мөн Засгийн газрыг ард түмэндээ өгсөн амлалтын дагуу хариуцлагатай, мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллах, төрийн албыг хариуцлагатай, тогтвортой ажиллуулах, өмнөх Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн үр дүнтэй сайн ажлыг үргэлжлүүлж, төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж ажиллахыг хүслээ.
Ерөнхийлөгч эцэст нь түүхт төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж ажиллах түшээ болно гэдэг эрхэм нэр төр. Үүнийг мөрдөж ажиллаарай. Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхний бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах нь Монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна гээд Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэв. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд хөгжимд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд болон Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаанд оролцсон зочид төлөөлөгчид, албаны хүмүүс босч хүндэтгэлээ.
Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг долоо дахь удаагаа зохион байгуулж, сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн. Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд сонгуулийн олонхын тогтолцоогоор явууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1998 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 31 баг зохион байгуулж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч ажиллалаа. Сонгуулийн үйл явцыг дэлхийн 43 улс орон болон олон улсын байгууллагаас 436 ажиглагч, сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдээс томилогдсон 100 мянга гаруй ажиглагчид санал авах байруудад ажиллалаа.
Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль анх удаа Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамт явагдсан, сонгуулийн автоматжуулсан системийг бүрэн утгаар нь төгс хэрэгжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгор эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, бар кодтой, брайль үсгийн хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль болсныг онцлов.
Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын энэ удаагийн сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 1 911 047 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 406 123 нь буюу 73.58 хувь нь сонгуульд оролцож саналаа өглөө. Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд улс төрийн 12 нам, 3 эвсэл оролцохоо илэрхийлж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэн батламж авсан. Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авсанаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчидийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.
Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тойрогт нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон тогтоол гаргаж түр үнэмлэх олголоо.
Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Ардын Намаас 65, Ардчилсан Намаас 9, МАХН-аас нэг, бие даан нэр дэвшигч нэг хүн тус тус сонгогдлоо. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүс байна.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон тул Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож түр үнэмлэх авсан 76 гишүүний тангарагийг нь өргүүлж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан шинээр сонгогдсон гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Я.Содбаатар нар асуулт асууж хариулт авав.
Ингээд шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлж, энэ удаагийн Улсын Их Хурлын хамгийн ахмад гишүүн Ч.Улаан индрээс гишүүний тангаргыг уншихад бусад гишүүд дагаж уншив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар хоёр хоёроор нь дуудахад гишүүд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн адис авч, гишүүний тангаргын бичигт гарын үсэг зурж энгэрийн тэмдгээ гардаж авлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 7 сарын 05
-Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы хуралдаанд УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг-
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо,
Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд идэвхтэй оролцож зөв мэргэн сонголт хийсэн туурга тусгаар Монгол орныхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.
Улсын Их Хурлын сонгууль хуульд заасан журмын дагуу зохих ёсоор зохион байгуулагдсан гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг зарлан хуралдууллаа.
УИХ-ын ээлжит сонгуульд сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн сүлдэндээ сүслэн гишүүний тангаргаа өргөсөн УИХ-ын эрхэм гишүүддээ баяр хүргэе.
Өнөөдөр УИХ-ын 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, гишүүд тангаргаа өргөснөөр төрийн эрх барих дээд байгууллага УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй боллоо.
УИХ-ын даргын өндөр хүндтэй албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн МАН, сонгож батламжилсан УИХ-ын эрхэм гишүүддээ Талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга зарчим, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг чанд баримтлан ажиллах болно.
УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн энэ мөчид УИХ-аас нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх асуудлууд байгаад Та бүхний анхаарлыг хандуулах нь зүйтэй гэж үзлээ.
Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж нэн даруй үйл ажиллагааг нь эхлүүлэх шаардлагатай байна.
Салбарынхаа үйл ажиллагааг бүхий л талаас нь мэддэг, мэргэшсэн төрийн зүтгэлтнээр Засгийн газрыг бүрдүүлж, төр, засгийн тогтвортой ажиллах нөхцөлийг хангана.
Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрэлдэх Засгийн газар богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах тусгай хөтөлбөр боловсруулан УИХ-аар батлуулах хэрэгтэй.
Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх УИХ-ын үед шийдвэрлэгдэж чадалгүй үлдсэн байна.
Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн хүрээний төсөөлөл батлагдаагүй.
Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага ч тулгарч байна.
Наадмын дараа намар гэдэг. Шинээр байгуулагдах Засгийн газар, улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганыг өндөр хэмжээнд зохион байгуулах, даян дэлхийн энх тайван найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах зэрэгт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Манай намаас нэр дэвшигчдийг багаар нь сонгож, УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-д олонхи болгож, өндөр итгэл, өргөн хариуцлага хүлээлгэсэнд сонгогч түмэндээ иалархал илэрхийлье.
Бид төрийн өндөр ёс зүйтэй, хариуцлагатай, цэгц шударга, эрч хүчтэй олонхи байх болно.
Бид намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт үндэслэн ирэх 4 жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ.
Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, дундуур бүхнээ дүүргэн, дутуу бүхнийг бүтээж, айл өрх бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан хичээнгүйлэн зүтгэх болно.
Монгол түмний минь сүлд нь гийсэн хийморь дээшээ, сүүн цагаан заяа нь өөдөө байх болтугай!
ТӨРИЙН НУРУУ ТӨВШИН
ТҮМЭН ОЛОН АМГАЛАН БАЙГ
2016.07.05