-
2017 оны 9 сарын 27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Хятадын экспо эхэллээ. Энэхүү экспод Монгол улсаас 400 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Бид экспогийн үеэр Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүд Хятад улсын зах зээлд хэрхэн нэвтэрч, бараа бүтээгдэхүүнээ борлуулах арга зам хайж буйг сонирхсон юм. Бидний анх уулзсан хүн бол Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н. Батаа байлаа. Эрдэнэт хивс компани анх 2016 онд нэрийн барааны дэлгүүрээ ӨМӨЗО-ны Хөх хотод нээж байсан бол энэ онд хоёрдахь дэлгүүрээ байгуулжээ. Мөн Шилийн хотод нэрийн барааны дэлгүүрээ нээсэн гэнэ. Цаашлаад ирэх оны эцэс гэхэд нийтдээ өөрийн нэрийн бүтээгдэхүүний 16 дэлгүүрийг БНХАУ-ын хэмжээнд нээх зорилготой ажиллаж байгаа аж. Тус үйлдвэрийн хивс цэвэр байгалийн гаралтай учраас Хятад улсын хэрэглэгчид тун ам сайтай, худалдан авах сонирхолтой гэнэ. Мөн тус компани энэ удаагийн эскпод цэвэр байгалын гаралтай түүхий эд бэлтгэх чиглэлээр 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгох зорилготой ирсэн. Энэ зорилго нь ч бүтэж байгаа гэдгийг тэрээр онцолсон.
Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н.Батаа
Монгол улсын “Эрдэнэт” хивс компанийн маркетингийн менежер Н.Батаа
Харин бидний дараагийн уулзсан хүн бол ӨМӨЗО дахь АПУ компанийн төлөөлөгч Н.Урагшилт байлаа. Тэрээр АПУ компанийн бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд өнгөрсөн оноос эхлэн нэвтрүүлж байна. Нэг жилийн хугацаанд багагүй амжилттай үйл ажиллагаагаа явууллаа. АПУ компанийн бүтээгдэхүүнүүд хадгалалтын нарийн горимтой байдаг учраас тээвэрлэлт хүндрэлтэй асуудлын нэг байдаг. Гэвч үүнийг ойрын хугацаанд шийднэ гэдэгт итгэлтэй байна. Мөн сүүлийн жилүүдэд Хятад улсад цахим худалдаа эрчимтэй хөгжсөн. Энэ үүднээс тус үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг бид Өвөр Монголын Содон худалдааны сайтаар дамжуулан борлуулах арга зам хайж байгаа гэв.
Цэвэр байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн бол Монгол улсын нэрийн хуудас гэхэд болно. Тэгвэл ариун цэвэр болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компани болох “Natural Essentials”-ийн ерөнхий менежер С. Отгонжаргалтай бид ярилцлаа. Тус компани нь энэ удаагийн Хятад Монголын экспод нийт 40 нэрийн 100 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байгаа юм байна. Газрын дээрх баялаг буюу байгалийн гаралтай түүхий эдээр нэмүү өртөг шингээсэн үндэсний брэнд бий болгохоор ажиллаж байгаа тус компани 6 оронд бүтээгдэхүүнээ экспортолдог аж. Хонины сүүл, ганга өвс, жамц давс гэхчилэн хүний биед ээлтэй олон аминдэм агуулсан бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргаад удаагүй байна. Гэхдээ тун удахгүй олон хэрэглэгчидтэй болно гэдэгтэй итгэлтэй байгаагаа тус компанийн ерөнхий менежер хэлж байсан юм.
Эх сурвалж: CCTV
-
2017 оны 9 сарын 27
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно.
Наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд тус уралдаан нь “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”, “Нээлтийн кино” гэсэн дөрвөн төрөлд тус бүр нэг кино бүтээлийг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.
“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын “Нээлтийн кино”-ны төрлийн шалгаруулалтанд 2016 оны 1-р сарын 1-нээс 2017 оны 09-р сарын 15-ны дотор бүтээгдсэн болон нээлтээ хийгээгүй кинонууд оролцсон бөгөөд найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино шалгарсан. Түүнчлэн “Уран сайханы кино”, “Баримтат кино”, “Хүүхдийн кино бүтээл”-ийн шалгаруулалтын дүнг 2017 оны 10 сарын 10-ны өдөр танилцуулж шагнал гардуулах юм.
-
2017 оны 9 сарын 27
Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужид дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель барьж, мягмар гарагт буюу уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жилийн дараа нээлтээ хийлээ гэж ”Шиньхуа” агентлаг мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 27
Булган аймгийн цагдаагийн газар улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт оргодол”
-
2017 оны 9 сарын 27
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоосон. Гэвч түүний шийдвэрийг эсэргүүцэгчид өлсгөлөн зарлаж эхэлжээ.
-
2017 оны 9 сарын 27
Төр түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа цагдаагийн алба хаагчдын ар гэрийн амьдралыг тэдний хань ижил, үр хүүхэд нь авч явдаг билээ.
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жавад Мотажи, ХБНГУ-ын Дойче Велле телевизийн Гадаад харилцааны захирал Клаус Фридрих Херберт Бергмен, төлөөлөгч Йан Хэддоу нарыг хүлээн авч уулзлаа.
“Олон улсын телевизийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын хурлын эдгээр төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн баярын мэндийг хүргээд, хурлын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Дэлхий нийтийг мэдээ мэдээллээр хангах маш чухал үүргийг та бүхэн гүйцэтгэж байна. Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо нь МҮОНРТ-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон чиглэлээр хамтарч ажиллан дэлхийн хэмжээний томоохон тэмцээн, өвөл зуны олимпыг монголчуудад шууд дамжуулан үзүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэхүү харилцаагаа улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.
Ази Номхон Далайн Өргөн Нэвтрүүлгийн Холбоо, Дойче Велле телевизийн төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатад хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд МҮОНРТ-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Улмаар хувийн хэвшлийн телевизийн байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй. Мөн 2018 оны Азийн дэлхийн аваргын тэмцээн, 2020 оны Токиогийн өвлийн олимпийг монголын үзэгчдэд шууд дамжуулан үзүүлэхийн төлөө ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 27
Энэ оныг ‘’Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил’’ болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
-
2017 оны 9 сарын 27
Гадаадын иргэн, харьяатын газрынхан Монголд хуурамч бичиг баримтаар 17 жил амьдарсан хятад иргэнийг албадан гаргажээ.
-
2017 оны 9 сарын 27
Галзуу өвчин нь вирусаар үүсгэгддэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.
Дэлхийн галзуу өвчнийг Хянах Холбооны санаачилгаар анх 2007 оны 9-р сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулдаг бөгөөд “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцлог юм.
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар
-
2017 оны 9 сарын 27
Монголын Үндэсний телевизийн ахмадууд, гадаадын төлөөлөгч, урлаг соёлын алдартан, эрхэм зочид, МҮОНТ-ийн уран бүтээлчид, UBS, NTV, SBN, MNC, EAGLE, BLOOMBERG, MN25, Боловсрол, TV5, TV9 зэрэг телевизийн төлөөлөл оролцох ”Алтан цамхаг” ёслолын ажиллагааны ”Улаан хивсний ёслол” өнөөдөр Корпорейт зочид буудлын ”Конвейшн центр Event Hall” их танхимд болно.
Арга хэмжээний хүрээнд телевизийн салбарын 50 жилийн түүхэнд мөнхөрсөн шилдгүүд “Алтан цамхаг” гардана. Ёслолын ажиллагаа УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим “Алтан цамхаг” шинэ бүтээлээр эхэлнэ. МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулан зохиосон энэхүү шинэ бүтээл анх удаа эгшиглэх юм. Ёслолын арга хэмжээний үеэр УГЗ, найруулагч Д.Хишигтийн 1978 онд найруулсан “Учиртай гурван толгой” анхны теле дуурийн хэсгийг үзүүлнэ. “Алтан цамхаг”-ийн эздийг телевизийн салбарын 50 жилийн түүхэн дэх онцгой үйл явдлыг 5 номинацаар шалгаруулан өргөмжилнө.
Ёслолын арга хэмжээг өнөөдөр 17 цаг 30 минутаас МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, ”Монголын мэдээ” телевиз шууд дамжуулан үзэгч олонд хүргэнэ.
-
2017 оны 9 сарын 27
Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс өнөөдөр (2017.09.27) “Насанд хүрээгүй иргэн болон
-
2017 оны 9 сарын 27
МАН-ын Бага хурлаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, улмаар нэр дэвшигчээр сонгогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий
-
2017 оны 9 сарын 27
УБТЗ” ХНН төмөр замын чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч ТДС, МСҮТ-ийнхөө сургалтын материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Энэ жил эдгээр сургуулийн сургалтын полигоныг шинэчлэхэд УБТЗ 600 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд сургалтын иж бүрэн шинэ ”амьд” полигоныг бий болгож чаджээ. Уг сургалтын ”амьд” шинэ полигоныг нээснээр оюутан залуус үйлдвэрлэлийн дадлагаа сургууль дээрээ яг л тухайн ажлын байрны орчин нөхцөлтэй адил орчинд хийх бололцоотой болж сургалтын чанарт ахиц гарах юм. Үүний үр дүнд төмөр замын найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангаж чадах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэн гарна гэж үзэж байна. Төмөр замчны мэргэжил нь хором бүрээр хөдөлгөөний аюулгүй байдал хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой онцгой хариуцлагатай ажил үүргийн нэг юм.
Өнөөдөр ТДС болон УБТЗ-ын МСҮТ-ийн оюутнуудын дадлага хийх уг сургалтын иж бүрэн полигоны нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн арга хэмжээнд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, замын даргын зөвлөх, хөдөлмөрийн баатар Р.Рааш зэрэг албаны хүмүүс оролцлоо.
-
2017 оны 9 сарын 27
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлын гишүүдийн олонхийн
-
2017 оны 9 сарын 27
Тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киноны хөгжмийн концертыг Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жил, Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулан зохион байгуулах гэнэ.
Хурдан морь унаач гурван хүүгийн тухай өгүүлсэн, уянгын сэдэвтэй уран сайхны киноны хөгжмийн зохиолчоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр /СТА/ ажиллажээ. Нийт арван зохиолоос бүтсэн тус хөгжмийг дангаар нь сонсох боломжийг Улсын Филармонийн уран бүтээлч хамт олон бидэнд олгоод байна. “Дэлхийн болон Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн концерт нь хоёр хэсэгтэй аж. Эхний хэсэг нь та бидний сэтгэлд хоногшсон шилдэг кинонууд болох The good the bad and the ugly, Pearl Harbor, Terminal, Malena, Playing love, Алтан өргөө, Pirates of the Caribbean, Аравт гэх зэрэг киноны хөгжмөөс толилуулах бол түүний дараагаар “Чингисийн хүүхдүүд” дангаараа тоглогдоно. Тус хөгжмийг дээрх кинонд Морин хуурын чуулга дангаараа тоглосон бол энэ удаад Улсын Филармонийн Симфони найрал хөгжимтэй хамтарч, удирдаач Д.Нямдаш /СТА/, Д.Түвшинсайхан /СТА/, Б.Батбаатар /СТА, Б.Анар нарын удирдлагаар толилуулах юм. Тоглолт 2017 оны 10-р сарын 05-нд 19:00 цагт “The Corporate Hotel and Convention Centre”-н концертын танхимд болно. Тасалбарыг Филармонийн кассаар болон цахим худалдааны https://www.ticket.mn/event/date/772/ сайт, EMart, Hifi records, Shangri La Mall-н ticketbox-р худалдаалж байгаа юм. 200 гаруй уран бүтээлчийн хөгжмөөр дамжин үзэгчдэд хүрэх сэтгэлийн хөг эгшиг, гэрэл гэгээт аялгуунд саатах цорын ганц үдэш мөдхөн ирэх нь байна.
-
2017 оны 9 сарын 27
Өчигдөр СХД-ийн нутаг Баянхошууны зам, Хөтөлийн уулзварт нэгэн ноцтой осол гарч хоёр хүн газар
-
2017 оны 9 сарын 27
Сургуулийн дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье
-
2017 оны 9 сарын 27
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад байх визийн хугацааг 6335 хоног буюу 17 жил 4 сар 10 хоног хэтрүүлэн, хуурамч бичиг баримт ашиглан амьдарч байсан БНХАУ-ын нэгэн иргэнийг албадан гаргажээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа аливаа гадаадын иргэн нь хууль тогтоомжийг сахин биелүүлж, хуульд заасны дагуу бүртгүүлэх, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн хугацаанд оршин сууж, уг хугацаандаа тус улсаас гарах үүргийг хүлээдэг.
Эдгээр үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн, хуурамч бичиг баримт ашигласан ямар ч гадаадын иргэнийг манай улс албадан гаргадаг байна.