Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4275 4276 4277 4278 4279 4280 4281
  • Г.Номуундарь охинтой холбоотой хэргийн талаар албан ёсоор мэдээлэл хүргүүлнэ
    2017 оны 12 сарын 18
    ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү иргэн Г.Номуундарийн мэдэгдлийн талаар мэдээлэл өглөө.
  • ОУВС Монгол Улсад 79.1 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэв
    2017 оны 12 сарын 18
    2017 оны 12-р сарын 15-ны өдөр ОУВС-ын Захирлуудын зөвлөл хуралдаж Монгол Улсад 3 жилийн хугацаатай хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэлээ. Зөвлөлийн шийдвэр гарч Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 55.9 сая буюу мөнгөн дүнгээр 79.1 сая ам.доллар, цаашлаад нийтдээ 118.6 сая ам.долларыг олгохыг зөвшөөрсөн.

    Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудын гүйцэтгэл сайн байгаа ба 2017 оны эдийн засгийн өсөлт таамаглалаас давж 3.3 хувьд хүрэхээр байна. Зорьж байсан тоон үзүүлэлтүүд бүгд амжилттай биелсэн гол шалтгаан нь нэг талаас бодлогын хэрэгжилт сайн байсан, нөгөө талаас гадаад орчин таатай байсанд оршиж байгаа юм. Хэдийгээр 9-р сард тус улсын Засгийн газар огцорч хугацааны хоцрогдол үүсгэсэн ч бүтцийн реформуудын хэрэгжилт хүчтэй байна.

    Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг ОУВС 2017 оны 5-р сарын 24-нд баталж, Монгол Улсын тусгай зээлжих эрхээр 314.5 сая буюу 425 сая ам.долларыг 3 жилийн хугацаатайгаар олгохыг зөвшөөрсөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “эдийн засгийг сэргээх хөтөлбөр” нь төсвийн алдагдал болон өрийн хэмжээг бууруулах, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх, өсөлт-уналтын мөчлөгийг саармагжуулах арга хэмжээнүүдийг авч тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох замаар эдийн засгийг тогтворжуулахаар зорьж байгаа.

    Захирлуудын зөвлөлийн хурлын дараа ОУВС-ын дэд захирал бөгөөд Захирлуудын зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч ноён Мицухиро Фурусава хэлэхдээ:

    “Хэдийгээр улс төрийн хөгжлийн хувьд удаашрал үүссэн ч ОУВС-ын дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн эерэг гарсан. Эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай сэргэж, итгэлцэл эргэж нэмэгдсэнээр гадаад валютын ханш тогтворжиж, олон улсад босгох санхүүжилтийн өртөг буурч, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Эрх бүхий байгууллагууд төсвийн алдагдлаа бууруулж, өсөлтийн чанарыг сайжруулах бүтцийн өөрчлөлт, реформуудыг хийж эхэлсэн.”

    “Зорьж байсан бүх тоон үзүүлэлтүүд хангагдсан байна. Төсвийн орлого нэмэгдэж, зардлын зарцуулалтыг чангатгаснаар төсвийн алдагдал ДНБ-ийн 7.6%-д хүрч, 2016 онтой харьцуулахад дариу тал хагасаас нь бага хэмжээнд очиж төсвийн үр дүн төсөөллөөс давлаа. Саяхан батлагдсан 2017 оны Төсвийн Тодотгол болон 2018 оны Төсөв нь хэрэгжиж буй хөтөлбөртэй нийцтэй байгаа. Төсвийн гүйцэтгэлээс давсан орлогын тал нь хуримтлал болж, цаашид зээлжилтийг болон өрийн хэмжээг бууруулахад ашиглагдана. Харин үлдсэн хэсгийг Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй нийцүүлэн үр ашигтай зарцуулах, төрийн албан хаагчдад нэг удаагийн шагнал олгоход ашиглана. Нүүрсний экспортын гүйцэтгэл, бондын болон мөнгөний зах зээл дэх хөрөнгийн дотогшлох урсгал, хандивлагчдын тусламж зэргийн нөлөөгөөр гадаад валютын цэвэр нөөц мөн нэмэгджээ.”

    “Улс төрийн тогтворгүй орчныг эс тооцвол эрх бүхий байгууллагуудын хэрэгжүүлж буй реформууд нь дунд хугацааны туршид өсөлтийг тогтвортой байлгах, өрсөлдөх чадвар болон эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, өсөлт-бууралтын мөчлөгийг саармагжуулах зэрэгт дэмжлэг болно. Банкны тогтолцоог нөхөн сэргээх, бэхжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Активын Чанарын Үнэлгээний үр дүн удахгүй гарахаар байгаа ба Монголбанк зохицуулалтын болон хяналтын тогтолцоогоо боловсронгуй болгох арга хэмжээнүүдийг авч байна. Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын арилжааны банкуудын засаглал болон үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн чухал реформууд хийгдэж байгаа ба холбогдох хуулиуд удахгүй батлагдана. Төсвийн тал дээр дээд шатны албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсанаар Татварын ерөнхий газар, татварын бодлого, төсвийн удирдлагыг чадавхжуулж, илүү хүчтэй болгох арга хэмжээ авч байгаа.”

    Нийгмийн халамжийн бодлогыг бэхжүүлж, хамгийн эмзэг ядуу иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд Засгийн газар “хүүхдийн мөнгө хөтөлбөр”-ийг бага орлоготой айл өрхүүдэд чиглүүлж, ядуу иргэдэд зориулсан хүнсний талоныг хуримтлалыг ашигласнаар нэмэгдүүлнэ.”

    “Монгол Улсын өрийн түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд эдийн засаг нь олон улсын түүхий эдийн үнээс хамааралтай хэвээр байгаа тул хөтөлбөрийн хүрээнд тохиролцсон тохиролцоонд хүрч ажиллах нь нэн чухал юм. Шинэчлэлт, реформын төлөвлөгөөг тогтвортой мөрдлөг болгон хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх, итгэлийг дээшлүүлэх, төсвийн орлого болон гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, донор орон болон байгууллагуудын дэмжлэгийг авах боломжийг бүрдүүлнэ” гэжээ.
  • Монгол тэшүүрчинд олимпийн эрх авахад 0,67 доль дутжээ
    2017 оны 12 сарын 18
    Өвлийн олимп эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. “Пёнчан 2018” Олимпийн эрх авахаар цана, тэшүүр, биатлоны тамирчид олон улсын цуврал тэмцээнд оролцож байгаа. Оны сүүлчийн эрх авах тэмцээн болох АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хотноо зохиогдсон тэшүүрийн дэлхийн IV дэх цомын аварга шалгаруулах тэмцээнд тэшүүрчин Я.Зоригтбаатар дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлаган дор өрсөлдсөн юм. Канад болон АНУ-д зохиогдсон Олимпийн эрх авах цуврал тэмцээнд амжилттай оролцож байгаа Я.Зоригтбаатар эрэгтэйчүүдийн 1000 метрт 1 минут 11.89 секундын амжилтыг үзүүлж, олимпийн эрх авахад 0,67 доль дутжээ. Ингэснээр тэшүүрийн тамирчид хараахан олимпийн эрх авч чадсангүй. Канадад болсон дэлхийн цомын тэмцээнд 500 метрт улсынхаа рекорд амжилтыг 36.33 секундээр шинэчлэн тогтоосон Я.Зоригтбаатарын хувьд “Пёнчан 2018” олимпийн эрхээс шүүрээд алдлаа гэсэн үг. Монголын тамирчдын хувьд олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд хараахан дуусаагүй бөгөөд ирэх нэгдүгээр сард цуврал тэмцээнд оролцох боломж байгаа. Хамгийн гол нь зардал санхүүгийн асуудал хүндрэлтэй байгаа аж.
  • Хоёр хүний амь нас хохирчээ
    2017 оны 12 сарын 18
    Замын цагдаагийн албаны ЖШУХ-т өнгөрсөн амралтын өдрүүдэд нийтдээ 673 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 490 дуудлага бүртгэгджээ.
  • МАН-ын бүлэг хуралдахгүй
    2017 оны 12 сарын 18
    УИХ дахь МАН, АН-ын бүлэг даваа гариг бүр хуралддаг уламжлалтай. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр хуралдахгүй,
  • Уурхайн гүнд агааргүй болсон гурван иргэний амийг аварчээ
    2017 оны 12 сарын 18
    Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан Шонхор” ХХК-ийн эдэлбэр газарт иргэн М-ийн нүүрсний бичил уурхайн налуу амны цахилгаан хуваарилах самбарт гэмтэл гарсны улмаас гурван иргэн цахилгаангүй, агааргүй боллоо гэсэн дуудлагаар /2017.12.15/ ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

    Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан агааргүй болсон гурван иргэнийг эсэн мэнд гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгсөн байна.

    Ослын дуудлагаар нийт 7 алба хаагч, 1 автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо гэж ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.
  • Гэмт хэргийн шинжтэй үйлдэл дөрвөн хувиар өсчээ
    2017 оны 12 сарын 18
    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн нь 47 нэгж буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид буудал, 230 дэн буудал, нийт 355 байгууллага, иргэнийг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” гэж танилцуулав.

    “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126, зөрчлийн шинжтэй 991 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1117 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

    Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 111 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 102, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваанд гаргасан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постонд гурван ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хугацаанд хяналт шалгалтын постоор амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 92 автомашин нэвтрэхээс, гарал үүслийн бичиг баримтгүй 31 автомашиныг буцааж, нийт 4856 автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.

    “Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтад Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Баянзүрх зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүд, нийт 432 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж 422 зөрчил илрүүлэн 276 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй 2 ААН-д 14 заалттай 2 албан шаардлага хүргүүлэн, 1.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

    Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг энэ сарын 18-ны дотор ирүүлэх, Нийслэлээс 2018 онд хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний болон эрх шилжүүлэх захирамжуудыг энэ сард батгаан гаргаж холбогдох байгууллагууд хүргүүлнэ” гээд “2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын 2017 оны 324 дүгээр тогтоол “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсэд орших ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг цэвэршүүлэгчээр хангах ажлыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан зохион байгуулж ажиллах, Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажил болон дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажлуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор жилийн дүнгээр бүрэн төвлөрүүлэх, Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, дэн буудлуудад хяналт-шалгалт хийсэн дүн, гаргасан зөрчил дутагдал, стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг олон нийтэд мэдээлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шарталт, хордлогоос сэргийлнэ үү
    2017 оны 12 сарын 18
    Шарталт, хордлогоос сэргийлнэ үү
  • Д.Ганхуяг: Охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна
    2017 оны 12 сарын 18
    УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийж, өөрөө хүчирхийллийн
  • Төрийн албаны сонгон шалгаруулалтын явцыг хянажээ
    2017 оны 12 сарын 18
    Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн Дархан-Уул аймгийн гишүүн Д.Энхтуяагаас мэдээ ирүүллээ.
  • “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал эхэллээ
    2017 оны 12 сарын 18
    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр өнөөдөр /2017.12.18/ Төрийн ордонд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.


    Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүд, шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд эрдэм шинжилгээний хурлын ажиллагааг нээж хэлсэн үгийнхээ эхэнд улс орон, ард иргэдийн ирээдүй хойчид хамаатай, нэн чухал асуудлыг хөндөн ярилцахаар эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Улсын Бага Хурлын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд болон Улсын Их Хурлын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийлэв.


    Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын анхны Үндсэн хууль 1924 онд батлагдсан. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анхны Үндсэн хуультай орон болсон гэж эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Төрийн байгууллагуудын тогтолцоог бүрдүүлж, улсынхаа бүрэн эрхт байдлын үндсийг тунхагласанд энэ хуулийн түүхэн ач холбогдол оршино. Түүний дараа 1940 онд Монгол Улс хоёр дахь Үндсэн хуулиа батлан гаргаж, 1960 онд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

    Үндсэн хуульдаа хийсэн эдгээр өөрчлөлт бүхэн Монголын нийгмийн харилцаанд дэвшил хөгжил авчирч байсныг түүх гэрчилнэ.

    1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бататгаажуулж, нийгэм, төрийн байгууллын ардчилсан үндэс тулгуурыг бататган, хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг сахин хамгаалах хяналтыг тогтоосон юм.

    Шинэ Үндсэн хууль маань улс Монголынхоо өнө мөнх оршихуйн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюуны үндсийг бэхжүүлж хүнийг, түүний эрх, эрх чөлөөг дээдэлснээрээ өмнөх Үндсэн хуулиудаас ялгаатай бөгөөд үзэл баримтлал, суурь зарчмын хувьд ардчиллыг тунхагласнаараа онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн эрхэм дээд тунхаг бичиг байсан гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг билээ.

    Өнгөрсөн 25 жилд Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарсан өөрчлөлт, дэвшил хөгжлийн чиг баримжаа, олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд нь шинэ Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, үндсэн зарчмууд зөв байсныг батлан харууллаа. Тиймээс 1992 оны шинэ Үндсэн хуулийн ач холбогдол, үнэ цэнэ маргах аргагүй өргөн цар хүрээтэй юм гэдгийг онцлов.

    Гэхдээ нийгэм хөгжиж, олон талт харилцаа нарийсан гүнзгийрэхтэй зэрэгцэж, өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага аливаа хуульд тулгардаг. Шинэ Үндсэн хууль маань ч энэ замыг тойрсонгүй. Тодорхой асуудлуудаар нэмэлт, өөрчлөлт зайлшгүй шаардлагатай болсон талаар сүүлийн 10 гаруй жилд байнга санал гарах болсон. Улсын Их Хурал дээр л гэхэд үүнээс өмнө 4 удаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байв. Тиймээс эдгээр санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хөндөж байгаа юм гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон дурдаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажилд энэ удаагийн Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хандаж байгааг миний бие өмнө нь илэрхийлж байсан билээ.


    Улсын Их Хурлаааас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталж, өнгөрсөн дөөвдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийнхээ төлөөлөлтэй зөвлөлдөж, саналыг нь авсан. Санал асуулгын үр дүнг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс зөвлөмж гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Уг зөвлөмжид үндэслэн Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм.

    Улсын Их Хурлаас төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Тогтоол баталсан. Үүний дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас төслийг хэлэлцүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж, улс орон даяар 21 аймаг, 53 сум, нийслэлийн 9 дүүрэг, төрийн байгууллагуудад нийт 68 удаагийн бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг 2 сарын хугацаанд зохион байгуулж, дүнгээ гаргаад байгаа талаар тоорхой баримтуудыг дурдав.

    Иргэдийнхээ өгсөн эдгээр санал, эрдэмтэн судлаачид, Үндсэн хууль тогтоогчид, улс төрийн хүчнүүдийн байр суурь, дүгнэлтэд тулгуурлан төслийг ойрын үед эцэслэн боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улмаар хуулийн төслийг парламентаар нухацтай хэлэлцэх болно гэдгийг Улсын Их Хурлын дарга эцэст нь онцлон дурдлаа.

    Дараа нь эрдэм шинжилгээний хурал хөтөлбөрийн дагуу үргэлжилж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн Л.Болд даргалж байна.

    Эрдэм шинжилгээний хурлаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийх бол Улсын Их Хурлын Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн байдал, олон нийтийн санаа бодол” сэдвээр мэдээлэл хийх юм.

    Бүтэн өдөр үргэлжлэх энэхүү эрдэм шинжилгээний хурлаар “1992 оны Үндсэн хууль ба түүний хэрэгжилтээс үүдэн гарч буй үр дагавар”, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол, арга зүйн асуудлууд”, “Үндсэн хуулийн шинэчлэлийн зарим асуудлууд”, “Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт ба эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах асуудлууд”, “Үндсэн хууль дахь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага ба төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгох асуудал” гэсэн таван багц сэдвийн хүрээнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа нарын зэрэг нэрт эрдэмтэд, Ц.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Гүнбилэг, Б.Мандахбилэг, О.Мөнхсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн судлаачид хавсралт илтгэлүүд тавьж хэлэлцүүлэх юм. Мөн Үндсэн хуулийн түгээмэл болон үндэсний онцлогууд, Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд, Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудлуудаар улс төрийн зарим намын төлөөлөл болон судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлэхээр хөтөлбөрт тусгагджээ.

    Эрдэм шинжилгээний хуралд оролцогчид эрдэмтэн судлаачдын тавьсан илтгэлүүдтэй холбогдуулан хэлэлцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байна
    2017 оны 12 сарын 18
    Үрэлээ гэх хуурамч нэрээр бичлэг хийн хүчин, хар тамхины хэргийн талаар мэдээлэл өгсөн охин олон нийтийн
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 12 сарын 18
    12 дугаар сарын 18-ны Даваа гарагт:
    - Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
  • “Малыш” хэмээх Б.Энхтүвшин: Би Ардчилсан хувьсгалыг санхүүжүүлж явсан хүн
    2017 оны 12 сарын 18
    Хувьсгалын судлагдахуун нь мөнгө хаанаас гарсан, мөнгө хэнийг хөдөлгөсөн, үр дүнд нь юунд хүрсэн гэдэгт л байдаг юм. Ардчилсан холбооны санхүүжүүлэгч нь би. Надаас мөнгө гарсан. Би бас азтай. Хувьсгалын үйл хэрэгт 6000 ам.доллар зарцуулчихаад байж байтал урвалт гарсан учраас цаашид санхүүжүүлэх шаардлагагүй болсон.
  • Хөөс ба Г.Номуундарь...
    2017 оны 12 сарын 18
    Г.Номуундарь Сант, Орчлон, American болон British, International shcool of Ulaanbaatar зэрэг хөрсөндөө зохицоогүй, хөх тэнгэрээс өндөр төлбөртэй сургуулиуд төдийгүй манайдаа тусгай шахам математикийн 1, гадаад хэлний 23, орос 3-р дунд сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүдэд анхаарлын тэмдэг илгээв. 16 настай охиндоо архи согтууруулах ундаатайгаар төрсөн өдрөө тэмдэглэхийг зөвшөөрсөн ээж, аавын асуудал энд бас босч ирж байна.
  • Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ
    2017 оны 12 сарын 18
    Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд өнөөдөр 09.00 цагаас “ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ОНОЛ-ПРАКТИКЫН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

    Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан болон Ажлын хэсгийн гишүүд оролцох юм. Мөн академич С.Нарангэрэл “1992 оны Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”, хууль зүйн доктор Б.Гүнбилэг “Улс төрийн хямрал Үндсэн хуулиас шалтгаалсан уу”, судлаач-нийтлэлч Б.Баабар “Үндсэн хуульд оруулах шаардлагатай нэмэлт, тодотголууд” сэдвээр илтгэл танилцуулах юм. Түүнчлэн хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцон илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон байна.
  • Өнөөдрийн 09.00 цагийн үеийн Агаарын чанарын индекс
    2017 оны 12 сарын 18
    Өнөөдөр өглөөний 08.00 цагийн үеийн Агаарын чанарын индексийг гарсан байна. Тодруулбал, Баруун дөрвөн зам орчимд агаарын бохирдол 3.7 дахин их гарсан байна. Харин Толгойтод Агаарын чанарын индекс (АЧИ) 367, Баруун дөрвөн замд АЧИ 370 байгаа юм. Харин бөхийн өргөө, Мишээл экспо орчимд агаарын бохирдол хамгийн бага буюу “хэвийн” үзүүлэлтийг заажээ.
  • “Богдхан хайрханы хишиг барилдаан”-д Улсын начин Б.Амарзаяа түрүүлэв
    2017 оны 12 сарын 18
    Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан Богдхайрханы хишиг Чансаа өндөр барилдаанд хоёр аварга, нэг арслан, хоёр гарьд магнайлуулсан 128 бөх зодоглосноос Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Дельта констракшн компани, Бөхбилэгт дэвжээний бөх улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Хөтөлийн цемент шохой ХК, Даян дэвжээний бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэв.


    МҮБХ энэ барилдаанаас эхлэн барилдах бөхчүүдээ цахимаар урьдчилан бүртгэдэг болсон бөгөөд энэ сарын 29-нд болох Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг мөн урьдчилан цахимаар бүртгэх юм. Бүртгэл 12-р сарын 27-28-ны өдрүүдэд 17 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Монголын төрийг рекетлэгч Б.Хурц
    2017 оны 12 сарын 18
    Монголын төр үнэхээр чадамжгүй болжээ гэдгийг Б.Хурцын томилгоо ямар нэг тайлбаргүйгээр нотлоод өглөө. Албан тушаалаа хүлээлгэн өгч, хариуд нь БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын суудал амлуулаад байсан ТЕГ-ын экс дарга Б.Хурцын асуудал нийгмийг доргиож, төрийн түшээдийн хэн нь хэн бэ гэдгийг харууллаа.
  • УИХ дахь АН-ын бүлэг хуралдана
    2017 оны 12 сарын 18


    Өнөөдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийн хуралдаан болох юм.





    Ажлын хэсэг:

    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;



    Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана.

4275 4276 4277 4278 4279 4280 4281
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Өчигдөр 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК