-
2017 оны 5 сарын 25
Засгийн газрын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар улсын тусгай хамгаалалттай газар авто зогсоолын цогцолбор барих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаас Богд хан уул, Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газар, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт иргэдийн ая тухтай амрах нөхцөлийг хангасан цогцолбор барих болон онцгой байдал, түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх автозамын асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ. Мөн цогцолбор болон автозамын барилгын ажлыг Үндэсний их баяр наадмын өмнө гүйцэтгэж дуусгах талаар холбогдох арга хэмжээ авахыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нарт даалгасан байна.
Нийслэлчүүдийн хувьд Богд хан ууланд амралтын өдрөөр явган аялж зугаалах нь элбэг. Зайсан-Баруун ширээтийн аяллын чиглэлд аялагч олон тул Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл үүсгэдэг. Сүүлийн үеийн судалгаагаар энэ чиглэлд амралтын өдөр 300-400 автомашин бүхий 4-5 мянган иргэн явган аялахаар ирдэг гэсэн тоо байна. Энэ үед авто зогсоол хүрэлцдэггүйгээс түгжрэл үүсэх зэргээр иргэдээс ихээхэн гомдол санал гарах болжээ. Мөн 1976 онд ашиглалтад орсноос хойш засвар шинэчлэл хийгдээгүй учир эвдрэл гэмтэл ихтэй. Түүнчлэн гал түймэр, осол болсон үед шуурхай албаны машин саадгүй явах нөхцөл боломж бараг үгүй болдог байна. Ийм учраас Засгийн газрын хуралдаанаас иргэдийн ая тухтай зорчих авто зам, авто зогсоолын ажлыг шууд гэрээ байгуулах замаар чанарын өндөр түвшинд шуурхай зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргад даалгасан байдаг. Нийслэлийн иргэд, гадаадын жуулчдыг дархан цаазат Богдхан ууланд зөв зохистой аялах орчныг бүрдүүлэх, авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зогсоолын хүртээмжийг сайжруулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, шуурхай албаны машин саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлж, орчны тохижилтыг сайжруулах зорилгоор энэхүү 2.05 км авто замын шинэчлэлтийн ажлыг шууд гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон байна.
Богд ууланд аялагчдад тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг мөрдөн байгальд орчинд ээлтэй, тав тухтай аялах, амрах орчныг бүрдүүлэх, цогцолбор барих ажлын хүрээнд 3 га газарт 264 автомашины зогсоол, мөн дугуйн зогсоол, нийтийн бие засах газар, үйлчилгээний цэг, иж бүрэн гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажил, 2.05 км авто замыг шинэчлэх ажил хийгдэх юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 25
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд ”Талын баясгалан” тоглолт зохиогдоно.
-
2017 оны 5 сарын 25
Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа “Зуунтай” төрийн бус байгууллагын ахмадуудтай уулзлаа. “Зуунтай” ТББ нь ахмад настнуудад нийгэмд оролцох, эрүүл байлгах чиглэл рүү анхааран ажилладаг байна. Тус төрийн бус байгууллагын тэргүүн “Энэхүү ТББ-ыг анх 2005 онд 12 ахмадын хамт байгуулж байлаа. Түүнээс хойш манай төвийн гишүүдийн тоо багагүй нэмэгдэж, биднийг зорих ахмадуудын тоо ч эрс ихэссэн. Бид бүхэн явган аялал, иогийн дасгал, эрүүл мэндийн сургалтууд явуулах зэрэг үйл ажиллагааг ахмадуудад үзүүлж байна. Сүүлийн үед Японы 4 төрлийн спортоор хичээллэж байгаа. Хирошима дахь Зүүн Хойд Азийг хариуцсан багштай холбоотой ажилладаг. Тэр багш маань жилд 2 удаа ирж, бидэнд хичээл заадаг. Бидний үндсэн гол зорилго “Настны хөгжил” гэдэг зүйлийг Монголд нэвтрүүлж, олон хүнд мэдрүүлэх явдал юм. Хүний хөгжил гэхээр хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдийн хөгжлийг л ярих юм. Гэтэл ахмадууд бид хөгжих ёстой юм шүү дээ. Тиймээс бид энэ төвийг бий болгосон. “Зуунтай” ахмадын хөгжлийн төв байгуулагдаад 18 жил болж байхад нийслэлийн удирдлагаас нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Өнөөдөр таныг хүрэлцэн ирж, манай төвийн үйл ажиллагаатай танилцсанд ахмадууд бид маш их талархаж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Та бүхэнтэй уулзсандаа баяртай байна. Ахмадуудад нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох, өөрсдийнхөө эрүүл мэндийг сахин хамгаалах, илүү аз жаргалтай урт наслах бололцоог бүрдүүлэх нь үнэхээр чухал асуудал юм. Та бүхэн нэгдээд ийм сайхан үйл ажиллагаа явуулж байгаад маш их баяртай байна. Нийслэлийн зүгээс ТББ, ахмадуудыг дэмждэг тодорхой хэмжээний төсөв, санхүү бий. Зөвхөн Баянгол дүүрэгт төдийгүй хөдөө орон нутагт салбараа байгуулаад ажиллан гэдэг маш том амжилт юм. Тиймээс танай ТББ-тай хамтарч ажиллах саналтай байна. Ингээд та бүхэнд урт нас удаан жаргалыг хүсэн ерөөе” хэмээн онцлоод тус байгууллагын ахмадуудын цаашдын зорилтод дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
Асашёорү Д.Дагвадорж аварга сошиал ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Гэвч тэрбээр өнөөдөр гэнэтхэн “мундаг бичээч” болж, 1
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томиллоо. Тодруулбал, Л.Пүрэвсүрэнг Швейцарь, А.Баттөрийг Франц, Д.Ганбатыг Герман, Г.Тэнгэрийг Япон, Ё.Отгонбаярыг АНУ, Н.Чимгүүндарийг Канад улсад суух Элчин сайдаар томилсон. Энэ үеэр УИХ-ын гишүүд Элчин сайдад томилогдож
-
2017 оны 5 сарын 25
Сонгинохайрхан дүүрэг 26 дүгээр хорооны баруун талд буюу Нарангийн энгэрийн задгай гэх замд эргүүл хийж явсан цагдаа нар осолдож, нэг нь амиа алдсан байна.
-
2017 оны 5 сарын 25
Live: ОУВС-гийн хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Сангийн яам мэдээлэл хийж байна
-
2017 оны 5 сарын 25
Энэтхэгийн Мадяпрадеш хотын Дамо дүүрэгт галт тэрэгний замын ойролцоо хүн нас барсан байна гэсэн дуудлага иржээ.
-
2017 оны 5 сарын 25
Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2017 оны 5 сарын 25
Элчин сайд болчихоод дарга нарт долигнохоо боль, хэний төлөө ажиллахаа сайн бодоорой
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан “Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаанаа хийнэ.
-
2017 оны 5 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү БНСУ-ын Нунсан хотын дарга Нуан Мён Сонтой уулзлаа. Тус хот нь хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Налайх дүүрэгтэй ах дүүгийн харилцаа тогтоожээ.
Хотын даргын орлогч П.Баярхүү Нунсан хотын дарга Нуан Мён Соныг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Налайх дүүрэг бол Улаанбаатар хотод стратегийн хувьд чухал дүүрэг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Налайх дүүрэгт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөж байна. Нунсан хот бол жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбараараа Солонгост тэргүүлдэг. Тиймээс Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд та бүхний итгэл, сэтгэл чухал гэж бодож байна. Гол нь энэхүү паркийн технологи БНСУ-ынх байгаасай гэж бид хүсч байгаа.” гэлээ.
Нунсан хотын дарга Нуан Мён Сон талархал илэрхийлээд “Манай хотод олон томоохон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр компаниуд Ази, Европ руу үйл ажиллагаагаа тэлэх хүсэлтэй байгаа. Тэгэхээр Налайхын Үйлдвэрлэл, технологийн парк энэ боломжийг олгоно гэж харж байна. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжинө гэдэгт найдаж байна.” хэмээв. Үүнээс гадна Налайх дүүрэг Шанхай-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн ачаа тээврийн том корипор болж байна. Цаашид худалдааны томоохон зам болно. Тиймээс Налайх дүүрэг бол Улаанбаатар хотын хөгжилд томоохон ахиц авчрах дүүрэг гэдгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 25
Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг Монгол” компанийн олборлолт явуулж буй Газрын тосны 19, 21 дүгээр талбайд монголчуудын эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна, монголчуудын хийж байсан ажлыг хятадууд хүчээр булааж авч ажлын байргүй болголоо, бүр цаашлаад айл өрхүүдийг хоолноос нь салгаж байна гэх мэдээлэл гарсаар байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн ”Ерөнхий сайд аа, дэд сайд Б.Цогтгэрэлт хариуцлага тооцооч ээ” хэмээн мэдэгдлээ.
-
2017 оны 5 сарын 25
Хурдан удмын адуу хулгайлсан этгээдүүд адууг махалж байсныг цагдаагийн алба хаагчид мөрч нохойн тусламжтайгаар илрүүлэн баривчилжээ.
-
2017 оны 5 сарын 25
Зам, тээврийн хөгжлийн яамны ”Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Чингисийн талбайд үргэлжилж байна.
-
2017 оны 5 сарын 25
2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 351 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 263 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 8 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.
Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, унадаг дугуйтай холбоотой осол 2, мөргөлдсөн 7 осол тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 51 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Тухайлбал:
1. ЧД-ийн нутаг Сурагчийн 81-р гудамжинд 9 настай Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Allion маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан Т гэмтсэн.
2. БГД-ийн нутаг 3-р эмнэлэгийн баруун урд замд Т нь унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо M.Lancer маркийн автомашинтай шүргэлцэж, унадаг дугуй унаж явсан 15 настай Т гэмтсэн хэргийн Замын цагдаагийн алба шалгаж байна.
-
2017 оны 5 сарын 25
Төв аймагт үлийн цагаан оготонотой тэмцэх ажил эхлээд 4 дэхь хоногтоо үргэлжилж байна. Хөнөөлт мэрэгчдийн нэг болох Үлийн цагаан оготно нь бэлчээрийн болон тариалангийн талбайд хэт их хэмжээгээр олширон тархаж бэлчээрийн ургамал ихээр буурах, газар нутаг нүцгэрч, хөрсний элэгдэл, эвдэрлийг ихэсгэх үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.
-
2017 оны 5 сарын 25
Гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 21-22-нд шилжих шөнө гарчээ.
-
2017 оны 5 сарын 25
УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболд, тус дэд хорооны гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Г.Занданшатар нар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газарт ажиллав.