Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4386 4387 4388 4389 4390 4391 4392
  • Долоон сайдыг томилно
    2017 оны 10 сарын 19
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас зарлагджээ. Чуулганы хуралдаанаар томилогдоогүй үлдсэн долоон сайдыг үргэлжлүүлэн томилох юм.
  • “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан боллоо
    2017 оны 10 сарын 19
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

    Энэ ажлын хүрээнд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийх юм. Эдгээрийн эхнийх нь болох “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

    Салбар хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул нар хөтлөн явуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах нь Монгол Улсын иргэн бүрийн үндсэн эрх байдаг билээ. Уг эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах шийдлийг хамтран хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээний санал зөвлөмжийг боловсруулж шийдвэрлүүлэх зорилготой Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ТББ-ууд, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулна. Өнөөдөр “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдаан болж байна. Маргааш “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам”, баасан гаригт “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн 3 салбар хуралдааныг зохион байгуулна.

    Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн хэрэглэж буй түүхий нүүрсний хэрэглээ нь агаарын бохирдлын 80 орчим хувийг эзэлж байна. Статистик мэдээг дурдвал 2017 оны байдлаар Улаанбаатарт 380 орчим мянган айл өрх амьдардгаас 166 мянган өрх гэр бүл буюу 33,6 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдсон, 201 мянган өрх буюу 52,8 хувь нь ердийн галлагаа, 9900 өрх буюу 2,6 хувь нь нам даралтын зуух, 3800 өрх буюу 0,99 хувь нь цахилгаан халаагуур ашиглаж байна.

    Агаарын бохирдолд санаа зовнидог, энэ чиглэлд сэтгэл зүрхээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүгд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид шийдвэрлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал ач холбоглолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ нийслэл хотынхон Монгол Улсын ДНБ-ний 65,4 хувийг бүтээж, аж ахуйн нэгжүүдийн 70 хувь, их дээд сургуулийн 95 хувь төвлөрдөг. Улсын ачааллын 80 хувийг үүрдэг Улаанбаатарт нийт сургууль, цэцэрлэгийн 29-хөн хувь ногддог гэлээ. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн хэрэгслээс, 6 хувь нь Дулааны цахилгаан станцууд, нам даралтын зуухнаас, 4 хувь нь шороо тоос, хөрсний бохирдлоос үүсдэг юм байна. Иймд нийслэлийн гэр хорооллыг одоо байгаагаас нэмж тэлэхгүй, нийслэлд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоог хязгаарлаж, зөвхөн стандартад заасан зуух борлуулах, гэр хорооллын шөнийн цахилгааны тарифыг тэглэх, цахилгаан халаагуурыг дэмжих, гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ.

    Хэлэлцүүлгийн үеэр “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлын өнөөгийн байдал, түүнийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, шийдвэрлэх арга зам”, “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа”, “Гэр хорооллын агаарын бохирдол эх хүүхдийн эрүүл мэндэд”, “Гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай”, “Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүллээ.

    Илтгэгчид гэр хорооллыг цахилгаан халаалтад шилжүүлэх, орой, шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх, халаалтын зуухтай зарим томоохон хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох, жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх зэрэг аргуудын талаар тайлбарлан ярьцгаав.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 10 сарын 19
    09:00 цагт: Санхүүгийн зохицуулах Хорооноос ”ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН”-ыг зохион байгуулна. ”Корпорэйт” зочид буудлын ”Конвеншн” төвийн ”Эвент холл” танхим-д
  • Засгийн газрын найман гишүүнийг томиллоо
    2017 оны 10 сарын 19
    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2017.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
  • Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
    2017 оны 10 сарын 19
    Өнөөдөр буюу 2017 оны аравдугаар сарын 19-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ
    2017 оны 10 сарын 19
    Хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ
  • Долоон улаан мэнгэтэй Шарагчин туулай өдөр
    2017 оны 10 сарын 19
    Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 19
    Улаанбаатарт өдөртөө 11 хэмийн дулаан байна
  • Чуулган: Д.Цогтбаатарыг гадаад харилцааны сайдад 91.3 хувиар дэмжлээ
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэж байна.
  • Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
    2017 оны 10 сарын 18
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулна. Захирамжийн гол зорилго тендерийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгож, авлигаас урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа юм. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахлаж байгаа бөгөөд гишүүнээр нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлаг ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг дундын мэдээллийн санд оруулах мэдээлэл бүрдүүлэгч байгууллагуудад захирамжийн хүрээнд хийгдсэн ажлын төслийг танилцуулж, санал авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа
    2017 оны 10 сарын 18
    16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа
  • Чуулган: Н.Энхболдыг Батлан хамгаалахын сайдаар томиллоо
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэв. Энэ үеэр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэв.
  • Д.Оюунхорол: Огцруулахад нь 100 хувь оролцсон АН-ынхан ярьсан хэлснээсээ буцаж арчаагүй улс төр хийж байна
    2017 оны 10 сарын 18
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид уг нь ойлголцсон байсан. Та харамсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа гэдгийг Ерөнхий сайдад шууд хэлье. Энэ бол алдаа. Олон нийтийн дэмжлэгийг авах байсан боломжоо та алдсан” гэх зэргээр байр сууриа илэрхийлэв.
    Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатийн хэлсэн үгийг хэтэрхий улстөржсөн өнцгөөс хандаж байна хэмээн үзэж, Засгийн газрыг огцруулахаас өмнөх байр суурь, хэлсэн үгнээсээ АН-ынхан буцаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
    Тэрбээр ”Нэр нь орж ирсэн бүх сайд нарт баяр хүргэе. АН-ын гишүүдийн хэлж ярьж байгааг сонсоод ичиж сууна. Засгийн газрыг огцруулаад У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 100 хувь дэмжиж хамтарч ажиллана гэж хэлчихээд өнөөдөр АН-ынхан үгнээсээ буцаж байгааг ойлгохгүй байна. Огцруулахад нь 100 хувь оролцчихоод, өвөл хаяанд ирчихээд байхад ярьсан хэлснээсээ буцаж улс төр хийх нь арчаагүй үзэгдэл юм. Та бүхэн мэдээж сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байгааг ойлгож байна. МАН муухай л харагдаж байвал та бүхэнд сайхан байгаа байх. Засгийг газрыг яаралтай байгуулах цаг үе ирээд байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын хувьд танхимдаа ажиллах сайд нараа бодож оруулж ирсэн. Төрийн ажил гэдэг залуу, ахмад, дунд гурван үеэс бүрдсэн залгамж чанараа гээлгүй явах ёстой. Ингэж байж ч суралцана. МАН-ын үнэт зүйл боловсон хүчиндээ байдаг. Манай намын үнэт зүйл эв нэгдэл дээрээ тогтдог. МАН-ын үнэт зүйл гэдэг бол төрийн ажлын дадлага туршлага оюуны үнэт зүйл дээрээ тулгуурладаг. Тийм учраас эдгээр болзлыг хангасан хүмүүсийг Монголын төрд сайдаар оруулж ирсэн гэдэгтэй санал нийлж байна. Бид ажлаа муу хийж унаагүй. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Үүнийгээ бид дотроо ярилцах ёстой байсан. АН-ынхан тавлаж байгаа юм шиг хэлж байна л даа. Энэ нь манай бүлгийн 65 гишүүн дор бүрээ нэгийг бодох цаг нь ирсэн гэдгийг харуулж байна. Ө.Энхтүвшин, Н.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын хувьд монголын парламентын амьд архив, өв тээгчид нь гэж би бодож байна. Бид энэ өв тээгчдээсээ суралцах ёстой. Шинэ залуу гишүүдэд хандаж хэлэхэд хаана, хэзээ, юу ярьж, хэлэхээ бодож сур” гэсэн юм.
  • Дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуулийн Цэцэд хандлаа
    2017 оны 10 сарын 18
    Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.

  • С.Батболд: Агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй
    2017 оны 10 сарын 18
    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулганы “Гэр хороодод үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
  • БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо
    2017 оны 10 сарын 18
    БАОЖ-ын сайдаар Н.Цэрэнбатыг томиллоо
  • Цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогт суллагджээ
    2017 оны 10 сарын 18
    Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр иргэн Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал болжээ.
  • Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
    2017 оны 10 сарын 18
    Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ
  • Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүллээ
    2017 оны 10 сарын 18
    “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хууль сахиулах их сургуулийн сонсогч цагдаагийн ахлах ахлагч Ц.О
  • Хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг засварлаж худалдахаар бэлтгэж байжээ
    2017 оны 10 сарын 18
    Хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг засварлаж худалдахаар бэлтгэж байжээ
4386 4387 4388 4389 4390 4391 4392
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 32 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 40 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 58 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК