зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4631 4632 4633 4634 4635 4636 4637
  • Монгол иргэд нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ
    2017 оны 2 сарын 14
    Гадаад харилцааны яамнаас сар бүрийн уламжлалт “Мэдээллийн цаг” нээлттэй уулзалтаараа зарим анхаарал татсан асуултад хариулт өглөө.
  • Л.Амармөрөн: Цагдаагийн эргүүл гэр хороолол руу чиглэн үүрэг гүйцэтгэж байна
    2017 оны 2 сарын 14
    Улаанбаатар хотын Цагдаагийн газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.

  • “Морин хуур” наадмын шилдэг 25 дуу тодорлоо
    2017 оны 2 сарын 14
    “Морин хуур” наамдын шилдэг 25 дуу тодорлоо. Шалгарсан дуунуудыг энэ сарын 23-ны өдөр УДБЭТ-ийн тайзнаа эшиглүүж ”Гранпри” шагналтныг тодруулах юм. Энэхүү тэмцээнийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг бөгөөд оны шилдэг дуу шалгаруулж, ая аялга, шилдэг хөгжмийн найруулга тодорхойлдог наадам юм.
  • Төв, Булган аймгийн малчдад тусламж үзүүллээ
    2017 оны 2 сарын 14
    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна.
  • Зүрхэн хэлбэртэй шоколадыг хэрхэн бэлтгэх вэ
    2017 оны 2 сарын 14
    хайртдаа зориулан хэрхэн өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад бэлтгэх
  • Шатахуун импортлогчид завшаад л өнгөрөх гэж үү
    2017 оны 2 сарын 14
    Ард иргэдийн нуруун дээр ачаа болж, үндэслэлгүйгээр үнээ нэмдэг шатахуун импортлогчид “Засаг”-аасаа давсан эрх мэдэлтэй болоод удаж байна. Ганцхан л таалагдахгүй шийдвэр гаргавал “гайгүй сайн үнээ нэмчихнэ шүү” хэмээн занадаг тэд сурсан зангаараа шатахууныхаа үнээ нэмээд 14 хоножээ. Шалтгаан нь нөгөөх л ам долларын өсөлт, дэлхийн зах зээлд нэмэгдсэн газрын тосны үнэ ханш.
  • Явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироожээ
    2017 оны 2 сарын 14
    Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 350 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд, хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирсон. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 4 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтсэн/, үл хөдлөх зүйл мөргөсөн 1, явган зорчигч мөргөсөн 5 /үүнээс 1 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн/. Хэргийн газрыг орхин явсан 2 хэрэг, осол бүртгэгдсэн.



    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 31 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.



    Тухайлбал, ХУД-ийн нутаг Шувуун Фабрикийн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 54 настай, эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан.



    Орон нутагт, Архангай аймгийн Цахир сумын нутаг Солонготын даваа гэх газрын шороон замд Kia Granbird маркийн автобус онхолдож, жолооч Б-н амь нас хохирсон.



    Хурд ихсэх тусам зам тээврийн осол гарах магадлал, ослоос учирч болох хохирол ихсдэг болохыг замын хөдөлгөнөд оролцогч хэн бүхэн анхаарахыг Замын цагдаагийн албанаас мэдээлээ.
  • УИХ-ын дарга Завхан аймагт ажиллалаа
    2017 оны 2 сарын 14
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордож, Завхан аймагт ирлээ. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхныг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа зэрэг аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа.
  • Найзуудаа хөнөөгөөд галдан шатаажээ
    2017 оны 2 сарын 14
    Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн баруун урд далангийн орчим дулааны шугам дамжуулах хоолойд гал гарч, хүн нас барсан хэрэг гарчээ.
  • 100 жилийн өмнөх Япончуудын эгэл амьдрал
    2017 оны 2 сарын 14
    Германд төрсөн Америкийн эрдэмтэн Арнольд Генти 1908 оны Япон улсын жирийн амьдралыг гэрэл зурагт мөнхөлжээ. Тэрээр камераа үүрэн гудамжаар явж, нүдэндээ туссан агшин бүрийг буулгахыг хичээсэн байна. Энэ зургууд саяхныг хүртэл хальсан дээр л байсан бөгөөд гэмтэлгүй, хадгалагдаж чадсан зарим зургуудыг угааж олон нийтийн хүртээл болгосон байна.


































  • Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болно
    2017 оны 2 сарын 14
    Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний гол зорилго нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.

    Тэмцээн жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгт тамирчид эр зориг хурд хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдөх юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Сүм, хийдүүдийг шалгаж байна
    2017 оны 2 сарын 14
    Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг өчигдрөөс эхлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
  • Х.Бат-Ирээдүй: Нэг ширхэг “Цагаан доктор” хүний хоногийн кальци, фосфорын хэрэглээний 60%-ийг хангана
    2017 оны 2 сарын 14
    Х.БАТ-ИРЭЭДҮЙ: НЭГ ШИРХЭГ “ЦАГААН ДОКТОР” ХҮНИЙ ХОНОГИЙН КАЛЬЦИ, ФОСФОРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ 60%-ИЙГ ХАНГАНА
    “Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээн Монголчууд бид ярьдаг. Хүний эрүүл аж төрөх байдал олон хүчин зүйлээс шалтгаалах боловч хүнсний зохистой хэрэглээ үндсэн шалтгаан болдог билээ. Тэгвэл хоол тэжээлийн сонголтод тэдгээрийн тэжээллэг чанар, тухайн орчин нөхцөлд тохирох эсэх, шинэлэг байдал, хадгалалт зэргийг харгалзан үздэг. Монголчууд бидний хувьд уламжлалт хүнсний хэрэглээтэй улс бөгөөд өнөөдөр Дэлхий нийтэд тулгамдаж буй экологийн цэвэр хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэх боломжтой цөөн улсын нэг юм. Хэдийгээр гадны орнуудад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо импортлон иргэддээ хүргэж болох хэдий ч хадгалалтад тэсвэртэй болгож, амт, үнэр оруулагч бодисыг ихээр агуулсан экологийн бус хүнсийг нийтээрээ хэрэглэх нь Монголчууд бидний хувьд эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд оновчтой бус сонголт юм. Иргэдийг экологийн цэвэр хүнс, Эх орны бүтээгдэхүүнээр хангаж буй үйлдвэрлэгч олон залуусын нэг, Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн захирал Х.Бат-Ирээдүйтэй уулзаж ярилцлаа.
    - Сайн байна уу, Танай компанийн талаар ярилцлагаа эхэлье?
    Манай “Ингэн тагш” ХХК нь их говийн рашаан болсон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2009 оноос хойш 8 дахь жилдээ эрхэлж байна. Одоогийн байдлаар нийт арав гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
    -Ингэний сүү ямар давуу талтай вэ?
    Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд, В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа гэх мэт эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэх боломжтой. Нөгөө талаар ингэний сүү тос ихээр агуулдаг учир ходоод гэдэс хямрах, элэг цөс өвдөх, хууч өвчин сэдрэх гэх мэт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Тиймээс үйлдвэрийн аргаар ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутгаснаар дээрх сөрөг нөлөөгүй болгодог.
    - “Ингэн тагш” ХХК-аас ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
    Манай компани Ингэний цэгээ /хоормог/, Ингэний аарцны ундаа, Ингэний аарц, Ингэний сүүн Иогурт, Ингэний сүү, Ингэний ааруул, Ингэний хорхой ааруул, Цагаан тос, Бяслаг зэргийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хэрэглэгчиддээ хүргэж байна.
    -Танай бүтээгдэхүүн борлуулалт ямар вэ? Хэрэглэгчид хэр таашаадаг вэ?
    Ингэний сүү сүүн бүтээгдэхүүний давуу талыг мэддэг манай бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авагдаг хэрэглэгч цөөнгүй байгаа. Гэсэн хэдий ч гоё ганган хийц загвартай янз бүрийн сиропоор найруулсан гаазтай, гаазгүй гадны ундааг худалдаан авдаг хэрэглэгч нар хавьгүй илүү байдаг.
    Тиймээс бид “Цагаан доктор” ХХК-тай хамтран сав баглаа боодол, хаяг шошгын олон улсын стандартыг хангасан ЦАГААН ДОКТОР нэрийн Монгол ундааг үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байгаа.
    -“Цагаан доктор” Монгол ундааны талаар уншигчдад мэдээлэл өгч болох уу?
    “Цагаан доктор” нь ингэний сүү, сүүн хүчлийн ашигтай бичил биетний хөрөнгийг агуулсан элдэв нөөшлөх, амт, үнэр оруулагч агуулаагүй бөгөөд ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутган үйлдвэрлэсэн Монгол ундаа юм. “Цагаан доктор” Монгол ундаанд хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох аминхүчил, амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хавагнах чийг бам болон чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэхэд тохиромжтой эрүүл мэндийн ундаа юм. Жишээ нь 1 сав Цагаан Доктор бүтээгдэхүүнд хүний яс, шүдний бүтцэд оролцдог Кальци, Фосфор зэрэг элементүүд хүний хоногийн хэрэгцээний 60%-ийг хангах хэмжээтэй байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодис хүний биед шингэхдээ химийн аргаар гаргаж авсан бэлдмэлүүдээс илүү байдгийг энэ ташрамд хэлэх нь зүйлтэй байх.
    -“Цагаан доктор” бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авч болох вэ?
    Манай бүтээгдэхүүнийг Номин, Миний дэлгүүр, Оргил, И-март гэх мэт сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан 3 ширхэгээр савласан гарын бэлгийн багц гаргасан байгаа бөгөөд 15 багц эсвэл 2 пакет буюу 50 ширхгээс дээш худалдан авах хэрэглэгч нарт хүргэж өгөх боломжтой. Бүтээгдэхүүн болон борлуулалтын цэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг info@tsagaandoctor.mn имэйл хаяг болон www.facebook.com/tsagaandoctor/ фэйсбүүк хуудас, 89114499, 99107076 дугаарын утсаар лавлах боломжтой.
    -Ярилцлага өгсөн баярлалаа.
    Та бүхэнд баярлалаа, уусан бүхэн тань эм болж, уулзсан бүхэн тань нөхөр болохыг хүсэн ерөөе өө,

  • Индонези улс дахь ЭСЯ-ны үйл ажиллагааг зогсоолоо
    2017 оны 2 сарын 14
    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.
  • Ариутгал хийх нэрийдлээр дээрэм хийх гэж байсан этгээдийг саатуулжээ
    2017 оны 2 сарын 14
    Өөрийгөө “ариутгал хийж явна” хэмээн танилцуулж айлд нэвтрэн дээрэм хийхийг завдсан этгээдийг илрүүлжээ.

  • 24 баримт: Валентины өдөр эмэгтэйн харсан шувуу нь түүний ирээдүйн нөхрийг зөгнөдөг
    2017 оны 2 сарын 14
    Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд хайртай хүмүүс чихрийн цуглуулга, цэцэг, бэлэг зэргийг солилцож бие биедээ хайраа илчилдэг. Валентин хэмээх нууцлаг гэгээнтэн хэн бэ, бас бид яагаад энэ өдрийг тэмдэглэдэг вэ? Энэ өдрийн тухай 24 баримтыг хүргэж байна.
  • Нэгэн охторхон нуругуутай суут дарангуйлагчийн төгсгөл
    2017 оны 2 сарын 14
    Өмнө нь хаосын тухай ярьсан.Тэр бол ямар нэг хэмжээгээр хувьсгал. Монголын АРДЧИЛАЛ Ч хувьсгал бас ХАОС. Гэхдээ хувьсгал болгон нийгэм эдийн засагт их хохирол авчрахгүй, гал мэс болохгүйгээр сэмхэн болдог түүх бас байна. Тэр бол Английн аж үйлдвэрийн хувьсгал. Тэр аажуу хувьслын замаар болсон.
  • Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага буюу ”Эрдэнэ ван” намын тухай
    2017 оны 2 сарын 14
    ... Эрдэнэ ван намын өргөөнөөс гарсан бас нэгэн гайхамшигтай шийдвэр бол АРДЧИЛСАН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ АВААС С.ЭРДЭНЭ ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ гэсэн дүрмийн заалт. Үүнээс улбаалан дүгнэлт хийвээс Ардчилсан намын шинэхэн дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль хэдийнэ гараа өргөөд буугаад өгчихөж. ..
  • Сар шинийн баярын зад хямдралаа зарлалаа
    2017 оны 2 сарын 14
    Угтан золгож буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Монголын Цахилгаан Холбоо компани хэрэглэгчдэдээ бэлэг барьж байна. Суурин утас болон интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгчдэд эхний сард холболтын хураамжийн 50% -тай дүйцэхүйц бусад сүлжээнд ярих ярианы эрх олгож байна. Суурин утасны урьдчилсан төлбөрт хэрэглэгч болон МiP70 үйлчилгээний хэрэглэгч хоногтой картаар дансаа цэнэглэвэл 30 хоног нэмэгдэнэ. Мөн Easy олон улсын ярианы
    • 3,000 карт 2-ийг авбал 1 үнэгүй,
    • 5,000 карт 1-ийг авбал 1 үнэгүй карт олгох бэлэгтэй карт та бүхнийг хүлээж байна.
    Харин Wifi картын хэрэглэгч та бүхэн
    • 25,000 төгрөгийн үнэтэй картыг 20,000 төгрөгөөр
    • 18,500 төгрөгийн картыг 15,000 төгрөгөөр
    • 7,500 төгрөгийн картыг 5,000 төгрөгөөр тус тус хямдруулан аваарай.
    Суурин утасны хэрэглэгчид бүтэн жил ашиглана гэсэн нөхцөлөөр гэрээ байгуулан суурин утасны аппаратыг 10 сарын хугацаанд тэнцүү төлөлтийн хуваариар сарын төлбөр дээр 4,000 төгрөг төлөх нөхцөлөөр авах таатай нөхцөлийг зөвхөн энэ өдрүүдэд олгож байна. Үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ хэрэглэгч та азын 4 бэрх буулгаж тахиа жилийнхээ аз хийморийг сорихоо мартуузай.

  • ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ
    2017 оны 2 сарын 14
    09:00 цагт: “Монгол Улсын Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор салбарын мэргэжлийн мэргэшсэн холбоодууд нэгдэн ажиллаж Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо болж цаашид хэргэжүүлэх ажил үйлчилгээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Берлин бургерийн байрны 2 давхарт

    09:00 цагт: “САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН ХАМТЫН ОРОЛЦООТОЙ МЕНЕЖМЕНТ, АНХААРАХ АСУУДАЛ” сэдэвт семинар болно. Хаана: “Танан” төвийн 3 давхарт

    09:00 цагт: ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко энэ сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд тус мужийн 26 аж ахуйн нэгжийн төлөөлөл дагалдан ирэх бөгөөд МҮХАҮТ Дорнод Сибирийн ХАҮТ-тай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулна.

    10:30 цагт: ГХЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно. “Мэдээллийн цаг”-т ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн болон газрын захирал нар оролцоно. Энэ удаагийн хурлаар Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн хийгээд цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар түлхүү мэдээлнэ.

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол Тулгатан ТББ-аас ”Үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ

    11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг зууч” ХХК-ийн 1-р сарын ОСҮИ зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.

    20:00 цагт: Гэгээн хайрын баярт зориулсан Улсын Филармонийн дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нарын ”I love you”тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
4631 4632 4633 4634 4635 4636 4637
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банкны “Завхан” салбар үүд хаалгаа нээлээ
    9 цаг 38 мин
  • Д.Амарбаясгалан: Нэг хүний дарангуйлал тогтсон улс байж болохгүй
    10 цаг 34 мин
  • ФОТО: Сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн аварга цолныхоо найрыг хийлээ
    11 цаг 48 мин
  • 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    12 цаг 0 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
    12 цаг 2 мин
  • Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй, нүүрсчдийг эх орноос нь хөөнө
    13 цаг 44 мин
  • Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    14 цаг 21 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан намын эв нэгдэл энэ цаг үед хамгийн хүчтэй байна
    15 цаг 41 мин
  • Х.Тэмүүжин: Төр засаг ерөнхийдөө эзгүйдлээ
    15 цаг 49 мин
  • "Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ
    17 цаг 10 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
    17 цаг 36 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    17 цаг 36 мин
  • Фото: Ардчилсан намын удирдлагууд, УИХ-ын гишүүд Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 45 мин
  • А.Амартүвшин: “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ заасан хугацаанд барьсан байгууламжаа нүүлгэлгүй өнөөдрийг хүрсэн
    18 цаг 12 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    18 цаг 56 мин
  • Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 27 мин
  • "Ривер гарден" хотхон орчимд хөрсний усны шугам шинэчилж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
    Уржигдар 16 цаг 05 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
    Уржигдар 15 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    Уржигдар 14 цаг 56 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Танилц: Аравдугаар сард болох бөхийн барилдаанууд
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • УИХ-ын Тамгын газар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • ХХБ-ны харилцагчид БНСУ-ын эмнэлгээс хөнгөлөлт авах боломжтой боллоо
  • Ардчилсан нам: МЭДЭГДЭЛ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар пара байт харвааны ДАШТ-ий багийн төрөлд алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • ФОТО: МАН-ын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
  • Б.Оюунбилэг: Миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын гэрээс нас барсан иргэний дардас олдоогүй
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
  • Э.Бат-Үүл: Одоо МАН-ын дотор "Иргэний дайн" болж байна. МАН-тай нийлж дахин МАНАН байгуулж огт болохгүй
  • Ц.Нямдорж: Хуулийн сайд байсан хүн “Нухчихсан” гэдэг үг хэрэглэсэн нь дэндүү ноцтой асуудал шүү. Хуулийн сайд байсан хүн нөхдөө хүн амины хэргээр гүтгэсэнд эгдүүцэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • П.Сайнзориг: Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна
  • МАН: Намын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өрсөлдөнө
  • Ерөнхий сайдын томилсон Хууль зүйн сайд Б.Энхбаярын ХОМ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх саналыг бага хурлын гишүүд гаргасан
  • О.Алтангэрэл: АН-ын Улстөрийн зөвлөлийн бичиг УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг төлөөлөхгүй
  • Ж.Чинбүрэн: ЭМД-ын сангийн төсөв хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна
  • ФОТО: Аглаг бүтээлийн хийд
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгаланд улстөрийн намууд баяр хүргэж байна
  • Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа
  • Б.Энхбаяр: Намын дүрмээ цэгцэлчхээд намайг хөөх асуудлыг ярь
  • ФОТО: "Өнгөөр урласан нөхөрлөл" үзэсгэлэн
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Н.Номтойбаяр: Энэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хувьд үнэхээр чадамжгүй
  • НӨАТ-ын сугалааны тохирол ирэх долоо хоногт болно
24 баримт
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 27 жил
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 24 БАРИМТ: Кофеноос гарах анхилуун мэт үнэр нь кофены хорхойтон болоход хүргэдэг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын мэдээллээс ОНЦЛОХ таван эшлэл
  • Н.Энхбаяр: Гурван Энхбаяр зөв юм ярихад ер нь буруудахгүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК