Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4630 4631 4632 4633 4634 4635 4636
  • Арабын таван улс Катартай дипломат харилцаагаа таслан зогсоолоо
    2017 оны 6 сарын 06
    Саудын Араб, Бахрейн, Йемен, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улс олон улсын эрхийг ноцтой зөрчсөн хэмээн Катартай дипломат харьцаагаа тасалж, агаарын болон тэнгисийн бүх замаа хаасныг мэдэгдсэн байна. Бахрейн улс Катарыг “терроризмыг дэмждэг”, манай дотоод хэрэгт оролцсон хэмээн буруутгасан байна.
  • АН Хэнтий аймгаас, МАХН Эрх чөлөөний талбайгаас сурталчилгаагаа эхлүүлнэ
    2017 оны 6 сарын 06
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр албан ёсоор эхэлж байна.
  • Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
    2017 оны 6 сарын 06
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 29-c 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 30 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 26 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • Сэрэмжлүүлэг: 4 настай хүүхэд голын усанд унаж амиа алджээ
    2017 оны 6 сарын 06
    Урин дулааны улиралд эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулж голын эрэг орчмоор амарч
  • УИХ Ж.Батсуурийн орыг залгах хүнийг батлаж амжих уу
    2017 оны 6 сарын 06
    Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнтэй холбогдуулж УИХ-ын чуулганыг түр завсарлуулах сураг гараад удаж байгаа ч албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна. Гэхдээ энэ сарын есөнд буюу ирэх баасан гаригт завсарлуулах нь бараг тодорхой гэх. Хэрэв УИХ баасан гаригт завсарлавал түүнээс өмнө шийдэх асуудал бий. БСШУС-ын сайд Ж.Батсуурийн орыг залгах хүнийг томилох.

  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 6 сарын 06
    09.00 цагт Чингис зочид буудлын “Өргөө” хурлын танхимд ШӨХТГ-аас бизнесийн орчны малгай хууль болох “Өрсөлдөөний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулна.

    09.00 цагт ”Япон-Монголын соёл боловсролын төв”-д /МУИС-ийн II байрны ард байрлах/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй ЖАЙКА байгууллагын ”Улаанбаат хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн баг хамтран ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж”-ийн сургалт, семинар зохион байгуулна.

    09.00 цагт Сүхбаатарын талбайд Байгаль орчны яамны нээлттэй хаалганы өдөрлөг үргэлжилнэ.

    10.00 цагт Туушин зочид буудалд Хууль зүй дотоод хэргийн яам, Дэлхийн Банк Группын Олон Улсын Санхүүгийн Корпораци хамтран “Төлбөрийн чадваргүйд тооцох болон дампуурлын эрх зүйн орчинг сайжруулах нь” сэдэвт зөвлөлгөөн болно.

    13.00 цагт Үндэсний мэдээллийн төвд ”Эвийн хатагтай эмэгтэйчүүд” хөдөлгөөнөөс эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    19.00 цагт Q Art галерейд Монгол орноо нэг ч сум суурин үлдээлгүй тойрох ”Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг Хөвсгөл аймгийн хамгийн сайхан байгалтай газруудыг гэрэл зургийн дуранд буулгаснаа үзэсгэлэнд дэлгэнэ.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2017 оны 6 сарын 06
    БАЙНГЫН ХОРООДЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ, ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
  • БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө
    2017 оны 6 сарын 06
    Шинэ долоо хоногийн эхний өдөр буюу зургаадугаар сарын 05. Энэ бол Дэлхийн байгаль орчны өдөр. Тэгвэл Дэлхийн байгаль орчны энэхүү өдрийг тохиолдуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд БОАЖЯ-наас нээлттэй хаалганы өдрийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

    Нээлттэй хаалганы өдөрлөгт Улаанбаатар хотод байрлах яамны харьяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон байгаль орчны салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцсон юм.

    Мөн өдөрлөгийн нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БОАЖ-ын Сайдын зөвлөх Д.Гансүх, У.Тунгалаг, ТЗУГ-ын дарга Х.Батжаргал, НХБТГ-ын дарга Т.Булган, ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа, ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин нар оролцлоо. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “2017 он олон чухал ажил давхацсан бүтээлч жил болж байна. НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх олон улсын тогтвортой аялал жуулчлалын жил” хэмээн зарласан. Энэ ажлын хүрээнд манай яамнаас Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатур-2017” дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнгөрсөн 2 өдөр зохион байгуулж, энэ жилийн аялал жуулчлалын талаарх өргөн мэдээллийг түгээлээ” гэв.







    Өдөрлөгт оролцсон хүмүүс байгаль, хүрээлэн буй орчны талаар болон агаарын бохирдлыг буурлуулахад өөрийн саналаа өгч, усны нөөцийн сан, ойн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд олон сонирхолтой мэдээллийг авч байлаа. Жишээлбэл, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн судалгаа хөгжлийн төвийнхөн модлог ургамлын үр болон түүний тариалалтын явцын талаар иргэдэд танилцуулга хийж байв. Мөн бохир усыг биотехнологийн аргаар цэвэрлэх АНУ-ын технологи, ус хэрэглэдэггүй, бохирыг бүрэн боловсруулдаг Швед ариун цэврийн байгууламж зэргийг олон нийтэд танилцуулсан юм. Түүнээс гадна БАОЖЯ болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд аяллын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрууд болон тэдгээрээр хэрхэн аялах тухай маш сонирхолтой мэдээллийг олон нийтэд өгч байлаа.







    Эко сурагчид байгалиа хайрлаж, хамгаалахыг уриалав

    БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдрөөр салбарын олон талт мэдээллийг өгөхөөс гадна сонирхолтой олон арга хэмжээ болсныг энд тодотгоё. Түүний нэг нь Эко сурагчдын флаш моб бүжиг байв. Тодруулбал, нийслэлийн 84-р сургууль буюу Эко сургуулийн сурагчид нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон бөгөөд сургиулийнхаа үйл ажиллагаа танилцуулахаас гадна урлагийн тоглолт үзүүлж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ”Оюуны тулга” бүрэн дунд сургуулийн сурагчдаас гэрлийн эрчим хүч хэмнэлтийн талаар болон усны зохистой хэрэглээ, хогийг байгальд хаяхгүй байхын үр нөлөө, тогтвортой хөгжлийн талаархи мэдээллийг иргэдэд өгч байлаа. Жишээлбэл, тэдгээр сурагчид иргэдийг ахуйн хэрэглээндээ лед гэрлийг хэрэглэхийг зөвлөв. Лед гэрлийн хувьд бусад гэрлээс нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг байна.

    Нүүрс хүчлийн хий бага ялгарснаар агаарын бохирдол багасч, дэлхийн дулаарлыг бууруулах ач холбогдолтой аж.





    “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч”-дийн шагналыг гардууллаа

    Өдөрлөгийн үеэр Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Байгаль орчинд ээлтэй сэтгүүлч” шилдэг нийтлэлийн уралдааны дүнг танилцуулж, шагналыг нь гардууллаа. Уралдаанд мэргэжлийн сэтгүүлчид өөрсдийн бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэргүүн байрыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт эзэлсэн бол, хоёрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг, гуравт “Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн нар шалгарсан юм. Тэдний шагналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлтэй хаалганы өдрөөр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Н.Баттулга нар гардуулж өглөө.



    “АХА” уралдаанд түрүүлсэн хүнийг “эко” унаа буюу унадаг дугуйгаар шагнав

    БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас өдөрлөгийн үеэр иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор тэдний дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан юм. Монгол орны газар нутаг, байгаль орчинтой холбоотой асуулттай уг тэмцээнд 40 хүн оролцсон бөгөөд Эрхэмбаяр хэмээх хүү түрүүлж “эко” унааны эзэн болсон юм. Тэрээр бяцхан дүүдээ унадаг дугуйтай очих болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлсэн юм. Харин хоёр, гуравдугаар байрт үлдсэн хүмүүст зарим аж ахуй нэгжээс гарын бэлэг гардууллаа.







  • Сонгуулийн сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулахыг хориглоно
    2017 оны 6 сарын 06
    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө буюу өнөөдөр эхэлнэ. Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг.
  • Сонгуулийн солиорол
    2017 оны 6 сарын 06
    Монголын улс төр хэр бохирдсныг сонгуулийн үйл явцаас харж болохоор мэт. Нүүрэн дээрээ шударга өрсөлдье хэмээн гар барьдаг ч ачир дээрээ бие биенийхээ “бөгсийг ухах” ажлыг эртнээс төлөвлөж, нарийн зохион байгуулалттайгаар хор найруулдаг нь байдаг л нэг сонгуулийн төрх болоод уджээ.Хамгийн харамсалтай нь хэн энэ ажлаа хамгийн сайн хийнэ, тэр ялалт байгуулдаг бурангуй тогтолцоо сууриа баттай гэгч нь тавьж, үүнд нь иргэд ч дасч эхэлж байна.
  • Залаатын аманд гарсан түймрийг унтраалаа
    2017 оны 6 сарын 06
    Залаатын аманд гарсан түймрийн
  • Гурван удаа ихэр төрүүлж 6 охины ээж болжээ
    2017 оны 6 сарын 06
    Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Лхагвадоржийн гэргий Г.Мөнхзул өнгөрсөн тавдугаар сарын 18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж 2 ихэр охин төрүүлжээ.
  • Сангийн яам 7-8-нд , ХХААХҮЯ 9-10-нд нээлттэй хаалганы өдөртэй
    2017 оны 6 сарын 06
    Ирэх өдрүүдэд болох ”Нээлттэй хаалганы өдөрлөг” -ийн хуваарийг танилцуулж байна.
  • Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй дүүрэг цахилгаан хязгаарлана
    2017 оны 6 сарын 06
    Дулааны улиралд хийгддэг засварын ажил хийж байгаатай холбогдуулан засварын үеэр эрчим хүч түр таслаж байгаа.
  • Улаанбаатарт өдөртөө 17-19 градус дулаан байна
    2017 оны 6 сарын 06
    өдөртөө 17-19 градус дулаан байна.
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
    2017 оны 6 сарын 06
    2017.06.05 / БИЛГИЙН ТООЛЛЫН 11
    ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
    НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
    Үс засуулбал: Эрхтэн хурц болно.
    Наран ургах, шингэх: 05.06-20.42
    Барилдлага: Үл зохилдох
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Хий
    Аргын тооллын 6 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Тэргүүн дагуул одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 19 цаг 59 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  • Мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх арга нарийсчээ
    2017 оны 6 сарын 05
    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны
  • Гал түймрийг унтраахаар аврах 4 ангийн бүрэлдэхүүн ажиллаж байна
    2017 оны 6 сарын 05
    Хуурайшилт ихтэй байгаа үед иргэдийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, гал гарах нөхцлийг үүсгэхгүй байхыг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа билээ.
  • Марафон гүйлтийн тэмцээний орлогоор Хөвсгөл нуур орчмын хогийг цэвэрлэнэ
    2017 оны 6 сарын 05
    Эколип сан төрийн бус байгууллага нь Хөвсгөл нуур орчмын байгаль орчинг хамгаалах, ард иргэдийн амьжиргааг дэмжих, соёл заншлыг хадгалах зорилгоор байгуулагдан 1998 оноос хойш ”Монголын хоёр нарны хооронд” олон улсын марафон гүйлтийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, 21 орны нийт 60 гаруй тамирчдыг жил бүр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр авчран оролцуулдаг.

    Тус гүйлтийн тэмцээний орлогоор Хөвгөл нуур орчмын эзэнгүй хог хаягдлыг түүж, цэвэрлэх, Харганы хогийн цэг рүү тээвэрлэх байгаль хамгаалах ажлыг зохион байгуулж, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хог хаягдлын менежментээр тасралтгүй 18 жил дэмжиж ажиллаж байна.

    Манай төслийн зүгээс бид жил бүр дунджаар 20,000 ширхэг байгальд ээлтэй уутыг үнэ төлбөргүй Хатгалын нэвтрэх цэгээр аялал жуулчлалын улиралд тараадаг бөгөөд хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгсэл 1, мөн ажиллах хүчнүүдийг жилийн турш санхүүжүүлж байна.
    Энэ жилийн марафон гүйлтийн тэмцээн 19 дэх удаагаа 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эрэг дээр болно.
  • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын өдөрлөг боллоо
    2017 оны 6 сарын 05
    НҮБ-аас хүн төрөлхтөний өмнө тулгамдаад байгаа байгаль орчны асуудалд анхаарал хандуулах, байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад улс орон бүр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн 1972 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус өдрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Байгаль орчны газраас худгийн зөвшөөрөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлт гаргасан талбай нь зөвшөөрөгдсөн байршилд байгаа тохиолдолд худгийн зөвшөөрлийг шууд олгох, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа минж нутагшуулах төслийн үйл ажиллагаа болон гэр хороолол, зусланд ашиглах бичил цэвэрлэх байгууламж, төхөөрөмжүүдийг танилцуулж байгаа ба гэмтэж бэртсэн шувуу, амьтдад анхны тусламж үзүүлэх сургалт, “Хавхгүй нийслэл” аяны хүрээнд цугларсан хавхыг танилцуулж дүгнэх зэрэг арга хэмжээ явуулж байна. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас агаарын бохирдлыг бууруулах нөлөөтэй техник, технологиуд, нийслэл хотоос хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг, нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялагч жуулчдад зориулсан мэдээллүүдийг түгээж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
4630 4631 4632 4633 4634 4635 4636
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    3 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    3 цаг 50 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    4 цаг 29 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    17 цаг 43 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    17 цаг 46 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    17 цаг 49 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    20 цаг 2 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    21 цаг 24 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    21 цаг 27 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    22 цаг 1 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    22 цаг 6 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    22 цаг 9 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    22 цаг 19 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    22 цаг 48 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    22 цаг 54 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    23 цаг 5 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    23 цаг 7 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    23 цаг 54 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Өчигдөр 12 цаг 40 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК