зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4638 4639 4640 4641 4642 4643 4644
  • Инфографик: Монгол улсын харьяат казах үндэстэн
    2017 оны 3 сарын 21
    Инфографик: Монгол улсын харьяат казах үндэстэн
  • Асашёорюү Д.Дагвадоржийн ”Наурыз”-ын баярын хөгжилтэй мэндчилгээ
    2017 оны 3 сарын 21
    Асашёорюү Д.Дагвадоржnay ”Наурыз”-ын баярын хөгжилтэй мэндчилгээ
  • Шуурхай мэдээ: Жолооч иргэдийн анхааралд
    2017 оны 3 сарын 21
    Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна.
    Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар ханган замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • “Араатан ба гоо үзэсгэлэн” кино ашиг орлогоороо тэргүүлж байна
    2017 оны 3 сарын 21
    “Араатан ба гоо үзэсгэлэн” кино 3-р сарын 17-нд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар Америкийн Box Office-т 170 сая ам доллар, дэлхий даяр 350 сая долларын ашиг орлогыг тус тус олоод байгаа аж.



    Уг кино нь 1991 онд гарсан сонгодог хүүхэлдэйн кино болох “Beauty and The Beast”-ийн уран сайхны хувилбар нь юм. Гоо үзэсгэлэнт охины орчин дүрд Английн жүжигчин Эмма Уатсон тоглосон бөгөөд харин мангасын дүрд жүжигчин Дан Стевенс тогложээ.





  • ЕБС-ийн найман албан тушаалтанг 3.1 сая төгрөгөөр торгожээ
    2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор
  • Баянхонгорт “боом”, Дундговьд “Хонины цэцэг”, Архангайд “Галзуу” өвчин гарчээ
    2017 оны 3 сарын 21
    Сүүлийн үед боом, цэцэг, галзуу гэх мэт малын өвчний гаралт ихэссэн. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
  • “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов.

    Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр тулгамдсан асуудал олширч байна. Ялангуяа байгаль орчны үндэс суурь болсон агаар, ус, хөрсний бохирдол өнөөдөр бидний өмнө нэн түрүүнд тулгамдсан асуудал болсон. “Ногоон хотууд” хөтөлбөрийг бохир усыг хэрхэн цэвэршүүлж, эргээд хэрхэн ашиглах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хатуу хог хаягдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн олон асуудлын хүрээнд хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнө цэвэр усны нөөцийн асуудал нэлээн тулгамдаж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай ногоон хотыг бий болгох маш олон төслийг бэлтгэж, хэрэгжүүлнэ. НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ялангуяа хүлэмжийн хийг багасгах, томоохон хөрөнгө босгох ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид бүхэн дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар хөрөнгө мөнгө босгоход энэхүү санамж бичиг маш түлхэц болох юм” хэмээн онцоллоо.

    Харин Европын сэргээн босгол хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова “Хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, аюулгүй байдал чиглэлээр маш чухал төслүүд хэрэгжинэ. Хатуу хог хаягдал болон бохир ус цэвэршүүлэх төслийн бэлтгэл ерөнхийдөө хангагдчихсан. Бид эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Дэлхийн Цаг уурын сангаас татах боломжтой гэж бид үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд маш эерэгээр нөлөөлнө гэдэгт найдаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын дарга М.Энхболд Японд айлчилж, санхүүгийн дэмжлэг хүснэ
    2017 оны 3 сарын 21
    УИХ-ын дарга М.Энхболд Японоос санхүүгийн дэмжлэг хүснэ
  • Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ
    2017 оны 3 сарын 21
    Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

    Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан байна. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан. Гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй аж.

    Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механикууд байдаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломж байдаггүй. Гал гарсан шалтгаан болон хохиролын хэмжээ 14 хоногийн дараа гарна. Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” хэмээлээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдийг бүрэн буулгасан байсан. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан байсан. 20 минутын дотор галыг бүрэн унтраасан” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Дорж: Зэрэглэл өндөр тэмцээний аваргын цомыг эх орондоо авчирч байгаадаа баяртай байна
    2017 оны 3 сарын 21
    АНУ-ын Колумбус хотноо “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын эхээр болж, Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж аваргын цомын эзнээр тодорч, элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

    Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир, дэд ерөнхийлөгч С.Болдбаатар, О.Чулуунбилэг нарын удирдлагууд тосон авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

    Энэ үеэр шинэхэн аварга Г.Доржийн сэтгэгдлийг сонсож, цөөн хором ярилцлаа.

    -Зэрэглэл, чансаагаараа дээгүүрт эрэмблэгддэг, Олон Улсын нэр хүндтэй, тэмцээнд амжилттай оролцож, Монголоос анх удаа аваргын цомын эзэн болж, спортын түүхэнд, тэр дундаа бодибилдингийн спортод шинэ хуудас нээж буй танд баяр хүргэж, талархал илэрхийлье?

    -Баярлалаа. “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээний аваргын цомыг эх орондоо анх удаа авчирч байгаадаа маш их баяртай байна. Намайг бүхий л талаар дэмжиж байсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна.

    -Бодибилдингийн спорт өөрөө хүнээс маш их хүчин чармайлт, тэсвэр тэвчээр гаргахыг шаарддаг спорт шүү дээ. Таны хувьд бэлтгэлээ сайн хангасан байсан уу. Хамгийн хүчтэй өрсөлдөгч аль орны тамирчин байсан бэ?

    - Arnold classic бол азийн болон дэлхийн аваргын шилдэг тамирчид оролцдог зэрэглэл өндөр тэмцээн. Миний жинд 18 орны 19 тамирчин оролцож, өрсөлдсөн. Тэднээс АНУ-ын тамирчин хүчтэй өрсөлдөгч байлаа. Миний хувьд энэ спортоор 18 жил хичээллэж байна. Энэ хугацаанд шантралтгүй хичээллэж ирснийхээ үр дүнг үзэх сайхан байна.

    Энэ тэмцээн мистэр олимпийн дараа, дэлхийн аваргын өмнө эрэмблэгддэг. Өнгөрсөн жил энэ тэмцээнд анх удаа оролцон ч хараахан амжилт үзүүлж чадаагүй.
    Үнэхээр энэ тэмцээн азийн болон дэлхийн аваргууд оролцдог, чансаа, зэрэглэл өндөртэй тэмцээн болохоор тамирчдыг ямар хэмжээнд байна вэ гэдгийг харуулаад өгдөг юм билээ.

    Өнгөрсөн жил бэлтгэл, сургуулилт дутуу байсныгаа ойлгосон. Энэ жил бэлтгэлээ маш сайн хангасан байсан. Өнгөрсөн жил 75 кг-д орж байсан бол жингээ хасаж, энэ жил 70-кг-д оролцлоо.

    - Цаашдын зорилго, төлөвлөгөө, төсөөллөө бидэнтэй хуваалцахгүй юу. Ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

    -Надад мэргэжлийн тамирчин болох маш том мөрөөдөл бий.

    Arnold classic мэргэжлийн тамирчдын карт өгдөг тэмцээн байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тэмцээнд жиндээ хоёр дараалан түрүүлсэн тохиолдолд мэргэжлийн тамирчны эрхтэй болно гэсэн үг.

    Тэгэхээр ирэх жил амжилтаа давтвал Монголын анхны мэргэжлийн тамирчин болоход ойрхон байна. Энэ бол тамирчин бүрийн мөрөөдөл байгаа юм.

    Ойрын үеийн тэмцээн гэвэл манай улсад Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн таван сарын 18-21-ны хооронд болно. Энэ тэмцээнд оролцоод ирэх жилийн Arnold classic тэмцээндээ бэлдэнэ дээ.

    -Амжилт хүсье

    -Баярлалаа

    Тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин бий

    1988 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан тус тэмцээнд энэ жил 80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

    Тус тэмцээний хувьд Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн юм. Энэ өрсөлдөөнөөс цомын эзэн болно гэдэг бол Монголд бодибилдингийн спорт хурдацтай хөгжиж байгаагийн тод жишээ болов уу.

    Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо 1993 онд байгуулагдсан бөгөөд 2009 оноос эхлэн үйл ажиллагаа нь эрчимтэй явагдах болсон байна. Одоогийн байдлаар тогтмол бэлтгэлтэй 150 гаруй тамирчин тус холбоонд харьяалагдаж байна.

    Мөн нийслэлийн хэмжээнд 5000-6000 хүн бодибилдинг, фитнессээр хичээллэдэг судалгаа байгаа юм. Энэ спортоор зөв техникээр хичээллэвэл монголын тамирчид ОУ-ын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргах бүрэн боломж бий гэдгийг Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Очир онцолж байв.







    Г.Сүрэн
  • Шинжээчид машин руу чиглүүлж буудаагүй гэж үзжээ
    2017 оны 3 сарын 21
    Сүхбаатар дүүргийн нутаг, ОХУ-ын ЭСЯ-ны дэргэд байсан машин руу буудсан гэх хэргийн талаар бид мэдээлсэн.

  • Багшлах эрх олгох шалгалт энэ сарын 26-нд орон даяар болно
    2017 оны 3 сарын 21
    Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр дуусч байна. Бүртгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм.
  • Шүүхийн танхимд 3,2 кг хүү мэндэлжээ
    2017 оны 3 сарын 21
    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд нэгэн эх амаржиж, шүүгчийн туслах нь эх барьж авчээ.
  • Хөрөнгийн бирж 92.891 ширхэг хувьцаа арилжжээ
    2017 оны 3 сарын 21
    Монголын хөрөнгийн биржийн мягмар гаригийн арилжаа явагдлаа.
  • Монголбанк 25.9 сая ам.доллар нийлүүлэв
    2017 оны 3 сарын 21
    Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
  • Усны өдөрт: Шүршүүрт усанд орсноор 9-37 литр хэмнэнэ
    2017 оны 3 сарын 21
    Одоогоос яг 25 жилийн өмнө буюу 1992 онд НҮБ-ын Байгаль Орчин ба Хөгжлийн чуулга уулзалтад оролцогчид
  • Кэти Перри нөхөн үржихүйн эмчилгээнд явдаг байжээ
    2017 оны 3 сарын 21
    Америкийн алдарт дуучин Кэти Перригийн эцэг, эх түүнийг хүүхэд байхад нь нөхөн үржихүйн эмчилгээнд хамруулдаг байсан тухай дуучин бүсгүй ярьжээ. Энэ нь ижил хүйстний бэлгийн чиг баримжаанаас гетеросекс буюу энгийн эсрэг хүйстнээ сонирхох бэлгийн чиг баримжаатай болгох эмчилгээ байсан гэнэ.

    Кэти Перригийн эцэг, эх шүтлэгтэй хүмүүс байсан бөгөөд охиноо ижил хүйстний бэлгийн чиг баримжаанаас ангижрах тусгай зусланд хүртэл явуулдаг байжээ. Гэхдээ эмчилгээ үр дүнгээ өгөөгүй тухай дуучин бүсгүй мэдэгдсэн байна. Тэр “Миний бэлгийн чиг баримжаа бол миний даашинз шиг хар, цагаан биш” гэжээ.

    Кэти Перриг 2008 онд “I Kissed a Girl” дуугаа олон нийтэд танилцуулах үеэр дуучны бэлгийн чиг хандлагын тухай дэлхий даяар шуугиж байсан юм. Кэти энэ үед “Миний дуу олон хүнд таалагддаг учир тэд энэ тухай ярьж байгаа” хэмээн мэдэгдсэн байдаг.

    Харин 2016 оны арвэннэгдүгээр сард Перри Орландо Блумээс салсан ч сарын дараа хосууд Лос-Анжелесийн хүүхдийн эмнэлэгт Санта-Клаус болон түүний хамтрагчийн дүрээр олон нийтийн дунд гарч ирсэн юм.
  • ”Улаанбаатар марафон-2017”-д 25-30 мянган хүнийг оролцуулахаар төлөвлөжээ
    2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
  • Алиев, Хасанов нар дэлхийн шигшээд хүч үзнэ
    2017 оны 3 сарын 21
    Чөлөөт бөхийн ОХУ-ын шигшээ баг Дэлхийн шигшээ багтай энэ сард ОХУ-ын Владикавказ хотод нөхөрсөг халз барилдааныг зохион байгуулах гэж байсан юм. Тэгвэл хэд хэдэн нөхцөл шалтгааны улмаас халз барилдааныг тавдугаар сарын 24-25-ныг хүртэл хойшлуулаад байгаа. Энэхүү халз барилдаанд дэлхийн шигшээ багт Азербайжанаас хоёр бөх урилгыг хүлээн авчээ. 61 кг-ын жинд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, 2014 оны Европын аварга Гажи Алиев, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурав, Бакугийн “Алтан Гранпри”-гийн дөрвөн удаагийн аварга Жабраил Хасанов нар Оросуудын эсрэг хүч үзнэ. Түүнчлэн Гүрж улсаас олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Владимир Хинчегашвили 57 кг-д, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, 2016 оны Европын аварга Гено Петриашвили 125 кг-д нар оролцохоор албан ёсоор мэдэгдээд байгаа юм.
  • АТГ-ынхан Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байна
    2017 оны 3 сарын 21
    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна.

4638 4639 4640 4641 4642 4643 4644
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    13 цаг 1 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    13 цаг 14 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    14 цаг 0 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 цаг 13 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 21 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 29 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 33 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 34 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 35 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 57 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    17 цаг 19 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 24 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    18 цаг 7 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 55 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    20 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 29 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 33 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 41 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 46 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 48 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК