-
2016 оны 11 сарын 07
...Утсыг нь тавьсан айлууд ч байна. Тэдгээрийн дотроос хамаатан садныхаа нэрсийг ч оллоо.Зарим газар ийм жагсаалтыг утсар ярих мөнгө болоод урамшууллын нь хамт шилжүүлж байна гэнэ шүү дээ. Мөн энэ жагсаалт МАН-д ч, АН-д ч бий гэнэ...
-
2016 оны 11 сарын 06
Орон нутагт их хэмжээний цас орсноос зарим нутагт цас орж хайлж мөсөн бүрхүүл үүссэн зарим газрын зам даваа явахад бэрхшээлтэй болжээ. Тиймээс цаг уурын нөхцөл байдалтай холбогдуулан хот хооронд болон орон нутгийн чиглэлийн зорчих үйлчилгээг авто замаар аюулгүй нөхцөл үүсэх хүртэл түр хааж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байна. Тухайлбал, Эрдэнэт, Хөвсгөл аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар түр хаасан хязгаарлаад байгаа юм.
Орон нутгийн зам, даваа гүвээ цас ихтэй, хальтиргаа, гулгаа үүссэн байгаа тул болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
-
2016 оны 11 сарын 06
Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Брэдийг гэр бүлээ хуурсан хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлж ба
-
2016 оны 11 сарын 06
Монгол Улсын Засгийн газар ирэх онд долоон их наяд 431.8 тэрбум төгрөгийн зээл авхаар төлөвлөжээ. Энэ тухай Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ.
Дээрх зээлээс 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байгаа бол үлдсэн хэсэг нь гадаад, дотоод бондоор босгох мөнгө ажээ. 2017 онд нийт дүнгээр гадаад, дотоод буцалтгүй тусламжаар 111 төслийг хэрэгжүүлнэ.
Нийт төслийн 24 хувь нь дэд бүтцийн салбарт хэрэгжих бол санхүүжилтийн 49 хувь нь мөн л тус салбарт зарцуулагдна гэсэн тооцоог Засгийн газраас гаргажээ. Нийт 111 төслийг 857.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү зээлийн 224.4 тэрбум төгрөг шинээр авч буй зээл. Зээл тусламжийг санхүүжүүлэгч 23 талаас санхүүжилтийн хэмжээгээр БНХАУ болон түүний харьяа байгууллагууд тэргүүлж байна. Удаад нь Япон улс, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ багтаж байгаа гэнэ.
-
2016 оны 11 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-ООС 11-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 07-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 07-ны Даваа гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.
11 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
“Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
“Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, Хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
11 дүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
Туул голын бохирдлын асуудлаар судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас нийслэлийн зарим дүүрэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцана.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон ”Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хэрэгжилт, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ажлын явц, байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдээлэл.
3.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
11 дүгээр сарын 09-ний Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааны тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл;
Хүүхэд харах үйлчилгээний талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
11 дүгээр сарын 10-ны Пүрэв гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
11 дүгээр сарын 10, 11-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон ”Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, ”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагваас ”Мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, биологийн онцгой шинж бүхий монгол малын ашиг шимийг бүрэн ашиглах чиглэлээр цаашид баримтлах бодлого, дэвшүүлсэн зорилт, төлөвлөсөн арга хэмжээ болон төр, засгийн газар, салбарын түвшинд ямар бодлого шийдвэр, дэмжлэг шаардлагатай байгаа талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.
-
2016 оны 11 сарын 06
Монголын Оюун Ухааны Академийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт АНУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 7-11-ны хооронд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо 4 жил тутам зохиогддог ”Memoriad-2016” оюуны олимпт эх орноо төлөөлөн оролцох юм. Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.
-
2016 оны 11 сарын 06
Энэ сарын 2-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар өссөн байна.
Тодруулбал, махны дундаж үнэ энэ сарын 2-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, ямааны ястай махны үнэ 8.3 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн цул махны үнэ 3.5 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн цул махны үнэ 4.3 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 3950 төгрөг, үхрийн /ястай/ мах 5390 төгрөг, үхрийн цул мах 7140 төгрөг, адууны /ястай/ мах 4405 төгрөг, ямааны /ястай/ мах 3340 төгрөгийн үнэтэй байжээ.
Харин гурилын үнэ энэ сарын 2-ны байдлаар гурилын үнийг өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 4.4 хувь, манжингийн үнэ 6.7 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад байцааны үнэ 1.8 хувиар буурч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2016 оны 11-р сарын 02-ны байдлаар сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 5.8 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 2.2 хувиар өсч, бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхтай болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна гэж ҮСХ-ны эдийн засгийн статистикийн газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 06
Оросын урлаг соёлын 140 зүтгэлтнийг Украин улсад нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан гэж Дээд Радагийн депутат Ольга Черваковын асуултад Украины Аюулгүй байдлын албанаас албан ёсоор хариулжээ.
Энэ тухайг Дээд Радгийн депутат өөрийн Facebook хуудсандаа “Украины Аюулгүй байдлын алба оросын урлаг соёлын 140 хүнийг эх орондоо нэвтрэхийг хориглосон байна. Эдний 50 нь л гэхэд 2015 оны арванхоёрдугаар сараас өнөө хүрэл ийм хоригтой байгаа юм байна” гэж бичжээ.
Киев ийнхүү оросын урлаг соёлын зүтгэлтнүүдийг эх орондоо нэвтрүүлэхгүй гэж удаа дараа хориг тавьж байсан юм. Владимир Кучеренко, дуучин Олег Газманов, Иосиф Кобзон, Григорий Лепс, Николай Расторгуев, Валерия, жүжигчин Михаил Боярский, Михаил Пореченков, Сергей Безруков, Иван Охлобыстин болон оросын иргэн болсон Жерар Депардье нарыг ийн Украинд нэвтрэхийг хориглож байсан.
Үүний зэрэгцээ Украин оросун урлаг соёлын зүтгэлтнүүдийн цагаан жагсаалт гэгчийг гаргасан байдаг. Украины Соёлын яамны гаргасан энэ жагсаалтад хөгжимчин Андрей Макаревич, Земфира болон Юрий Шевчук, жүжигчин Лия Ахеджакова, Олег Басилашвили, Валентин Гафт, Андрей Мягков, Сергей Юрский, Наталья Фатеева болон Михаил Ефремов нарын 34 хүний нэр байдаг юм байна. Украин улсад нэвтрэх эрхтэй хүмүүс багтсан тухай энэ жагсаалтынхаа тухайд Украины Соёлын яам “Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө хүн чанар гарган айлгүй үнэний талд зогсч байгаа учраас” гэсэн байна.
-
2016 оны 11 сарын 06
ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ”Дэлхийн цом”-ын төлөө тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын тэмцээн арваннэгдүгээр сарын 15-нд болно.
1994 оноос хойш төрсөн тамирчид тэмцээнд оролцох эрхтэй.
Тэмцээнд оролцох бөхчүүд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны залуучуудын хөнгөн жингийн ангиллаар 50кг, 55кг, 60кг, 66кг-ын жинд аваргаа тодруулна.
Тэмцээнд амжилттай барилдсан эхний III байр эзлэсэн бөхчүүдийг алт, мөнгө, хүрэл цом, мөнгөн шагналаар шагнана.
-
2016 оны 11 сарын 06
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ”Mongolian Mining Corporation” компани өрийн бүтцээ шинэчлэх гол нөхцөлүүдтэй холбоотой яриа хэлэлцээрээ зээлдэгчидтэйгээ хийж дуусгасан талаар мэдээллээ. Гол зээлдэгчид болон зөвлөх хорооны зүгээс ”Mongolian Mining Corporation”-ийн өрийн бүтцээ шинэчлэх төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү төлөвлөгөөнд ялгаатай нөхцөл бүхий үнэт цаасууд гаргах мөн шинээр хувьцаа арилжаалах зэрэг багтсан. ”Mongolian Mining Corporation”-ийн хувьд 2017 онд хугацаа нь дуусгавар болох 8.875 хувийн хүү бүхий 600 сая ам.долларын үнэт цаасны бүтцээ дахин шинэчлэхээр зорьж байгаа юм. Үүнээс гадна Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй ”Петроматад” компани Монгол дахь газрын тосны 4, 5, 20 дугаар талбай дахь үйл ажиллагаагааныхаа явцыг танилцууллаа.
Компани ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчидтэй уулзаж, бүтээгдэхүүн хуваах гэрээний асуудлыг хөндсөн. Монголын Засгийн газрын зүгээс ”Петроматад”-тай хамтран ажиллаж, хайгуулын ажлыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Компани ирэх онд нэмэлт хоёр өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хайгуулын ажлаа өөрсдөө санхүүжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Их Британид төвтэй газрын тос, байгалийн хийн нөөц бололцоог дэмжих, дата мэдээлэл боловсруулах чиглэлийн ”Zebra Data Sciences” компанитай хамтран ажиллахаар болжээ.
-
2016 оны 11 сарын 06
Playboy модел 29 настай Дани Матерс хэмээх эмэгтэй өөрийн цахим хуудсанд 70 настай нэгэн эмгэний усанд орж байгаа зураг тавьсан нь асуудалд оруулжээ. Түүний зурагт орсон хохирогч эмэгтэй шүүхэд хандсан тул Матерс зургаан сар хүртэл шоронд хоригдох, 1000 ”ногоон”-ы торгууль төлж магадгүй болоод байгаа аж. Энэ үйл явдал өнгөрсөн зургадугаар сард Лос-Анжелес хотод болсон юм.
-
2016 оны 11 сарын 06
Чингис хааны мэндэлсний 854 жилийн ойд зориулсан “Монгол бахархлын өдөр”-ийн шагайн харвааны тэмцээн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ.
Тэмцээнд 15 аймаг, долоон дүүргийн 65 багийн 600 орчим харваач өрсөлдөж байна. Урьдчилсан харваа өчигдөр болсон юм. Тэгвэл өнөөдөр медалийн төлөө өрсөлдөж байна. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй уг тэмцээнд Дорноговь аймгаас хамгийн олон буюу 15 баг оролцож байна.
-
2016 оны 11 сарын 06
Орон нутгийн автобус, онгоц, галт тэрэгний билетийг нэг дороос цахимаар захиалдаг болох гэж байна. Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буйгаар ирэх оны нэгдүгээр улирлаас үүнийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, тасалбар түгээх ТҮЦ машиныг гаргахаар болжээ. Гэхдээ энэ нь иргэдийн одоо ашиглаж буй лавлагаа олгодог ТҮЦ машин биш юм. Зөвхөн төмөр зам, орон нутгийн автобус, онгоцны үйлчилгээг нэг дороос үзүүлэх тусгай ТҮЦ машин байх аж.
Одоогоор ТҮЦ машиныг хаана байрлуулах тодорхой мэдээлэл гараагүй байна. Албаныхны зүгээс томоохон худалдааны төв, аялал жуулчлалын компани, тээврийн товчоо, Төв шуудан гэх мэтчилэн хүн олонтой газар байрлуулна гэж мэдээллээ. Ингээд иргэд тасалбар түгээх машинаас өөрийн аяллын өдөр, суудлын хуваарь, цаг гэх мэтчилэн бүгдийг сонгоод, мөнгөө хийгээд захиалах юм байна. Үүнээс гадна ТҮЦ машинаас зам тээврийн салбарын бүх төрлийн лавлагаа авч болохоор зохицуулна гэлээ - See more at: http://www.wikimon.mn/content/71623.shtml#sthash.qKZvshbc.dpuf
-
2016 оны 11 сарын 06
Калифорнийн их сургуулийн судлаачдын олж тогтоосноор facebook буюу нүүр номыг ашигладаг хүмүүс илүү урт насалдаг ажээ. Эрдэмтэд судалгааны дүгнэлтээ ”proseedings of the National Acedemy of Sciences” сэтгүүлд нийтлүүлжээ.
Тэд Калифорнид амьдардаг 1945-1989 онд төрсөн хэдэн сая хүний ”Facebook” дэх идэвхийг зургаан сарын турш ажигласан байна. Гэтэл олон нийтийн уг сүлжээнд бүртгүүлсэн иргэд сүлжээнд холбогдоогүй facebook-гүй иргэдээс илүү урт насалж байв.
Ингэхдээ нүүр ном хэрэглэгчид нас барах эсрдэл 12 хувиар буурсан байжээ. Уг судалгааг гаргасан эрдэмтэд түүнчлэн хэрэглэгчдийн найзудын болон гэрэл зургийн тоо, мэдээлэл, статусаа өөрчлөх давтамж зэргийг үнэлснээс гадна нас, хүйс, гэр бүлийн байдал ”Facebook” ашиглаад хэр удаж байгаа зэргийг ч харгалзаж үзсэн байна.
Энэ судалгаанаас харахад сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс урт насалж байсан ч дундаж хэмжээний мэдээлэл бичдэгүүд нь илүү урт наслах хандлагатай байсан аж.
Гэхдээ үүнийг өөр байдлаар тайлбарлах боломжтой. Тухайлбал, хангалуун амьдралтай эрүүл хүмүүсийг бусад хэрэглэгчид илүү сонирхдог тул тэд харилцаа холбоо сайтай байдаг. Харин олон нийтийн сүлжээнд орох боломжгүй хүмүүс ихэнхдээ орлого багатай, эмнэлгийн шаардлагатай тусламж хүртэх боломжоороо хомс байдагтай холбоотой гэнэ.
-
2016 оны 11 сарын 06
Энэхүү эмэгтэйг Сара Жэйн Адамс гэдэг бөгөөд 61 настай. Тэрээр чимэг зүүлт, үнэт эдлэл, хувцас зардаг жижигхэн бизнес эрхэлдэг нэгэн юм. Инстаграм хуудсандаа 95 000 дагагчтай бөгөөд зарж буй зүйлээ сурталчлахын тулд өөрийн зургаа тавьжээ. Ингэснээр түүнд гэнэтийн бэлэг болсон байна. Инстаграм хуудсандаа өөрийн зургаа байршуулсанаар худалдан авагчдын тоо 2 дахин нэмэгдэж, өөрөө олны анхаарлыг татжээ.
-
2016 оны 11 сарын 06
Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын зээлийн сан” байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг гаргасан. БСШУС-ийн сайд Ж.Батсуурь “Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд үндэсний тэтгэлэг буюу 70000 авах боломжгүй” гэлээ.
Учир нь улс орны өнөөгийн нөхцөл байдал эдийн засгийн хямрал зэргийг харгалзан үзэж энэ шийдвэр гаргажээ. Мөн салбарын сайд хэлэхдээ “Зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх хэлбэрээр олгож байгаа учир 4-5 жилийн дараа гэхэд Оюутны хөгжлийн зээлийн сан бүрдэнэ гэж тооцоолсон. Зээлийн хүрээнд ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг тусгасан” хэмээсэн юм.
Оюутны хөгжлийн зээлд энэ оны хичээлийн жилийн эхэнд хийсэн судалгаагаар 90000 оюутан хамрагдах тооцоо гарсан байна. Мөн дотоодын оюутан суралцагчдын үндэсний тэтгэлэг, гадаадад суралцах магистр, докторын сургалтын зээл олгох ажлуудыг үргэлжлүүлэхээр ажиллаж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/71626.shtml#sthash.VYMtLi4q.dpuf
-
2016 оны 11 сарын 06
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт орших Хэрлэн барс хотын туурь цамхагийг бэхжүүлж, сэргээн засварлах ажил дуусч, хүлээлцэх ёслол энэ сарын гуравны өдөр болжээ.
Энэхүү туурь нь Х зууны үед эртний Кидан гүрний үед баригдсан 1000 жилийн настай соёлын үнэт өв Хэрлэн барс хотын туурь цамхаг нь байгаль цаг агаар, хүний буруутай үйлдэл зэргээс шалтгаалан олон зуун жилийн туршид элэгдэж, гэмтсээр хазайлт үүсэн, нурах эрсдэлд орсон байжээ.
Иймд МУ-ын Соёлын өвийн төв, БНХАУ-ын Соёлын өвийн академи хооронд цамхагийг бэхжүүлэх, хамгаалахад хамтран дурсгалыг сэргээн засварлах ажлыг 2014 оноос эхлүүлсэн аж. Сэргээн засварлах ажилд шаардлагатай нийт 270 сая төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын тал Соёлын буцалтгүй тусламж болгон олгожээ.
-
2016 оны 11 сарын 06
Одон орон сонирхогчдын хувьд энэ сарын сүүлчээр гайхалтай нэгэн боломж тохиох болно. Энэ бол тэнгэрт мандах “супер сар”-ыг харах явдал юм.
НАСА -гийн мэдээлснээр 11 дүгээр сарын 14-нд бүтэн сар гарах бөгөөд энэ нь 1948 оноос хойш анх удаа дэлхийд хамгийн ойрхон зайнаас мандаж буй сар юм. Ийм үзэгдлийг 2034 оны 11 дүгээр сарын 25-наас нааш дахин харах боломжгүй гэнэ. 14-ний шөнө мандах тэргэл сар маш тод байх бөгөөд хэмжээ нь ч хамгийн том байх юм.
“Супер сар” гэдэг нь сар дэлхийд ердийн зайнаас илүү ойртон ирсэн үед манддаг сарыг хэлдэг бөгөөд ердийн бүтэн тэргэл сараас 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтдэг байна.
Харьцангуй шинэд тооцогдох “Супер сар” гэдэг нэр томъёог 1979 онд одон орон судлаач Ричард Нолле шинжлэх ухаанд нэвтрүүлжээ. “Супер сар”-ыг мөн “аварга минжин сар” гэж зарим хүмүүс нэрлэдэг байна.
Энэ нэр томьёо “Old Farmer’s Almanac” номонд дурдагддаг аж. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь, колоничлогчид болон Алгонкин омгийнхны хувьд намаг хөлдөхөөс өмнө сар том хэмжээтэй, тод гэрэлтэй болдог бөгөөд энэ үеэр минжинд урхи тавихад тохиромжтой байдаг аж. Тэд энэ үеийг ашиглан минж агнаж, хүйтэн өвөл өмсөх дулаан хувцсаа базаадаг байна.
11 дүгээр сарын 14-нд мандах “супер сар”-ыг та харж чадаагүй бол 12 дугаар сарын 14-нд харах боломжтой. НАСА-гийн анхааруулснаар, уг “супер сар”-ыг геминид хэмээх солирын бороо бүдгэрүүлж магадгүй ажээ.
-
2016 оны 11 сарын 06
“Оюу толгой” компани гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа нийтэлжээ.
Онцлох үзүүлэлтүүд:
-2016 оны 9 дүгээр сарын 30-наар тасалбар болсон эхний есөн сарын байдлаар гэмтэл, бэртлийн давтамжийн нэгдсэн үзүүлэлт (ил уурхайн үйл ажиллагаа болон гүний уурхайн төслийг хамруулан 200,000 цагт ногдох осол гэмтэл, бэртэл) 0.13 болж, аюулгүй ажиллагааны гүйцэтгэл өндөр байлаа.
-Гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллах гэрээт компаниуд уурхайн талбар руу хүн хүч, материал техникээ зөөвөрлөх ажил, 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийг хийж гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулах зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлсэн.
-2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулсан бөгөөд 750 сая гаруй ам.долларын үнийн дүнтэй гэрээг байгуулаад байна.
-2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.
-2016 оны гуравдугаар улирлын борлуулалтын орлого 226.3 сая ам.доллартай тэнцэж, өмнөх улирлаас 31.4 хувиар буурсанд алтны үйлдвэрлэл буурч, борлуулалт багассан нь голлон нөлөөлжээ.
-“Оюу толгой” компани гуравдугаар улиралд 25 сая тонн материал тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоолоо.
-Зэсийн үйлдвэрлэл 2016 оны гуравдугаар улиралд өмнөх улирлын үйлдвэрлэлээс 9.9 хувиар буурсан нь ил уурхайн 6 дугаар үе шатны хүдэр дэх металл авалт бага байсантай холбоотой.
-Алт үйлдвэрлэл гуравдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулбал 47.1 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолт дууссанаас үүдэн алтны агууламж буурсантай холбоотой.
-2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгуулсан.
-2016 оны 10 дугаар сарын 21-нд “Туркойз Хилл” компани Оюу толгойн шинэчилсэн техникийн тайланг танилцуулсан.
“Оюу толгой” компанийн Ерөнхий захирал Армандо Торрес “Компани өнгөрсөн улиралд аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ сайн түвшинд хадгалахын зэрэгцээ олборлосон хүдрийн түүхэн дээд хэмжээг тогтоож, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүллээ” хэмээн онцлов.
2016 оны гуравдугаар улирлын тойм мэдээ:
“Оюу толгой” компани үйлдвэрлэл болон гүний уурхайн бүтээн байгуулалтад дотоодоос бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, үндэсний ажиллах хүчин бүрдүүлэх зорилтоо бататгасны зэрэгцээ 2010 оноос 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээ 5.9 тэрбум ам.доллар хүрлээ.
Нэг тонн хүдэр боловсруулахад улирлын дунджаар 0.477 шоо метр ус ашиглаж, ашигласан усныхаа 84.9 хувийг дахин боловсруулж байгаа нь компанийн байгаль орчны гүйцэтгэлийн түвшин дэлхийн дунджаас дээгүүр хэвээр байгааг харуулна.
Гүний уурхайн бүтээн байгуулалт:
2016 оны гуравдугаар улиралд гэрээт байгууллагуудын ажлыг эхлүүлэх зэргээр гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. 2016 оны гуравдугаар улирлын төгсгөлд “Оюу толгой” компани 105.8 сая ам.долларыг гүний уурхайн өргөтгөлд зарцуулсан бөгөөд 750 сая гаруй ам.доллар зарцуулахаар гэрээ байгуулаад байна. Мөн гуравдугаар улиралд 5 дугаар босоо амын нэвтрэлт, налуу амын малталтын ажлыг эхлүүлж, гүний уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг эрчимтэй үргэлжлүүлж байна. 2 болон 5 дугаар босоо амын нэвтрэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Оюу толгой” компани “Хасу Мегаватт” болон “Редпаф” компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалт болон туслах үйлчилгээний нэмэлт гэрээг саяхан байгуулсан. 2016 оны гуравдугаар улирлын төгсгөл гэхэд гүний уурхайн ажиллах хүчний тоо ойролцоогоор 1,600 хүрсэн бол оны эцэст 2,400 хүрнэ гэсэн тооцоотой байна.
Үйл ажиллагааны цаашдын төлөв:
2016 болон 2017 онд “Оюу толгой”-н үйлдвэрлэхээр төлөвлөж буй баяжмалын нийт дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтын гэрээг байгууллаа.
-
2016 оны 11 сарын 06
Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ