2013 оны 11 сарын 06
“Соко Монгол инк” компани анх Дорнод аймгийн Буйрын XXII талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа Монголын Засгийн газрын тогтоолоор “Монгол газрын тос” компанитай 1993 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан онцгой эрх авч, 1998 онд газрын тосны анхны нөөцийг илрүүлэн Ерөнхийлөгч асан П.Очирбат цагаан дээлийнхээ энгэрийг хар алтаар мялааж байсан түүхэн үеийг монголчууд маань санаж буй биз ээ.