-
2012 оны 5 сарын 28
Скайтел групп нь нийгмийн олон салбарт өөрийн хувь нэмрийг оруулж байдаг билээ. Үүний нэг нь 2011 онд ЛОНДОН-2012 Олимпийн наадамд оролцох баг тамирчдаа дэмжин, Монголын Үндэсний Олимпийн Хорооны “АЛТАН ТҮНШ” болсон нь Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн давцанд өндрөөр дуурсгах их үйлсэд бодитой хувь нэмрээ оруулсан үйл явдал байлаа.
-
2012 оны 5 сарын 28
Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавыг маргааш 14.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ.
-
2012 оны 5 сарын 28
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-17-ны хооронд Казахстаны Жанаозен хотноо үймээн дэгдэж, 15 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ
-
2012 оны 5 сарын 28
ШШГЕГ-ын даргын тушаалаар 2012 оны УИХ-ын сонгуульд ял эдэлж буй хоригдлуудаас санал авах ажлын хэсэг байгуулагджээ. Улсын хэмжээнд 1500 орчим иргэн цагдан хоригдож байгаагаас өнөөдрийн байдлаар 100 гаруй хоригдол иргэний үнэмлэхтэй байгаа аж.
-
2012 оны 5 сарын 28
Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн, гэмтээсэн, хугацаа нь дууссан 64 мянга 940 иргэнд УИХ-ын тогтоолоор цахим иргэний үнэмлэх тараахаар болсон.
-
2012 оны 5 сарын 28
УИХ болон НИТХ-ын сонгууль болоход нэг сарын хугацаа үлдээд байна. Тиймээс маргаашнаас эхлэн Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдийн бичиг баримтын шилжилт хөдөлгөөнийг зогсооно.
-
2012 оны 5 сарын 28
Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журмын төслийг “Иргэний танхим”-д өнөөдөр нээлттэй хэлэлцүүллээ.
-
2012 оны 5 сарын 28
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн байгууллагад тогтоох сонгуулийн сурталчилгааны үнийн тарифийн дээд хэмжээг тогтоосон байна.
-
2012 оны 5 сарын 28
2012 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж дууслаа.
-
2012 оны 5 сарын 28
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
-
2012 оны 5 сарын 28
Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Зэвсэгт хүчний марш-тактикийн аварга тасаг, салаа шалгаруулах тэмцээн болж, Зэвсэгт хүчний 30 гаруй ангийн 1000 гаруй тамирчид өрсөлдлөө. Энэ жил марш-тактикийн тэмцээнд гэрээт цэргүүд болон Цэргийн төв эмнэлгийн эмэгтэй тасаг анх удаа оролцжээ.
-
2012 оны 5 сарын 28
Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 74 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан 57 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон илрүүлсэн байна.
-
2012 оны 5 сарын 28
Өнөөдөр Түвдийн Лхас хотын төвд байх Jokhang сүмийн гадаа хоёр лам амиа хорлож, өөрсдийгөө шатаасан тухай таагүй мэдээлэл дахин ирлээ.
-
2012 оны 5 сарын 28
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын шүүх хурал маргааш болохоор товлогдоод буй.
-
2012 оны 5 сарын 28
баттай эх сурвалжийн хэлснээр Ч.Ганхуяг дэд сайд МОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзжээ.
-
2012 оны 5 сарын 28
Өчигдөр Монгол бөхийн өргөөнд Бүх цэргийн наадамд зориулсан бөхийн барилдаан боллоо.
-
2012 оны 5 сарын 28
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярын хэрэгтэй Сонгинохайрхан дүүргийн шүүгчид танилцаад, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, зүйлчлэлийг тодруулах шаардлагатай хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ.
-
2012 оны 5 сарын 28
Улс төрийн намууд шинэчлэл, намын дотоод ардчилалын тухай олон ярих болсон. Үүнийгээ баталж цөөнгүй залуучуудыг энэ удаагийн УИХ-ын сонгуульд зүтгүүлж байна. Гэхдээ тэдний зарим нь УИХ-ын гишүүн, сайд асан хүмүүсийн хүүхдүүд байгаа юм. Зарим нь бүр өөрийн нэр дэвшиж байсан тойргоо хүүхэддээ өвлүүлж, зүсэлж өгчээ.
-
2012 оны 5 сарын 28
Зуун айлын барилгын дэлгүүрүүдийг нүүлгэж замыг нь өргөсгөхөөр болсон байна. Энэ газарт барилгын материалын дэлгүүр олноор байрладгаас болж байнгын замын түгжрэл үүсч байдаг аж. Тиймээс дэлгүүрүүдийг хотын зах руу шилжүүлж, А зэрэглэлийн энэхүү бүсийг аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөжээ.
-
2012 оны 5 сарын 28
“Бостон балет”-ын гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг эх орондоо ирээд байгаа. Тэрээр энэ удаад Японы “Комаки балет”-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд авчрах аж.