-
2015 оны 4 сарын 13
УИХ-ын чуулганы намрын хуралдаан Цагаан сарын өмнөхөн завсарладаг. Харин хаврын чуулган наадмын өмнө завсарладаг. Баярын үеэр завсарладаг дээрх байдлыг далимдуулан хуулиудыг бөөнөөр нь баталдаг жишиг манай УИХ-д тогтоод байгаа билээ. Энэ байдлыг цэгцлэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ. Тэрбээр уг асуудлаар улс төрчидтэй хамтран судалгаа хийсэн байна.
-
2015 оны 4 сарын 13
УИХ дахь Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байнгын хороо болон чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр байр сууриа нэгтгэжээ.
Хамгийн эхэнд Казиногийн тухай хуулийн төслийн талаар ярилцаж бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Шаравдоржийг урьж дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна. Ингээд одоогийн өргөн барьсан 25 зүйлтэй Казиногийн тухай хууль бол төдийлөн сайн бэлтгэгдсэн хууль биш юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдгийг эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн юм. Учир нь казиногийн бизнесийг оруулж ирж эдийн засгийн хямралыг давна гэсэн өнгөцхөн дүгнэлт хийх юм бол сөрөг үр дагаварууд их гарна. Харин эрсдэл, байгуулах газар, дунд болон урт хугацаанд нилээд ажиллаж байж эдийн засгийн үр өгөөжөө өгөхөөр тооцож байвал дэмжих юм байна. Тиймээс Казиногийн хуулийн талаар УИХ-ын дахь нам эвслийн бүлгийн дарга нарт дахин ярилцах санал хүргүүлэхээр болжээ.
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ихэнх хувийг орон нутагт төвлөрүүлэхээр УИХ-аар хэлэлцэж байгаа. Тухайн орон нутагт уул уурхайн хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бол хайгуулын тусгай зөвшөөрөл авсны төлбөрийн хэмжээний 50 хувийг тухайн орон нутагт үлдээх, хэрэв олборлолт явуулж байгаа бол нөөц ашигласны төлбөрийн 33 хувийг орон нутагт үлдээх хуулийн нэмэлт санаачилсныг Эвслийн бүлгийн гишүүд дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь уул уурхайн салбарын томоохон стратегийн ордуудаа хөгжүүлж, асуудлаа шийдэж чадаагүй байж хайгуул хийхийг орон нутагт урамшуулал олгох маягаар хандах нь зохимжгүй. Энэ нь эргээд байгаль, экологийн болон нийгэм эдийн засгийн хохирол үзүүлнэ хэмээ үзжээ. Түүнчлэн манай улс орон нутагтаа тэнцвэртэй хөгжлийн бодлого баримтлаж явах ёстой атал зөвхөн уул уурхай дагасан сум орон нутагт илүү бололцоо олгох замаар явах нь тэнцвэртэй бодлого алдагдахад хүрнэ, тиймээс энэ Төсвийн тухай хуульд орж байгаа өөрчлөлт үндэслэл муутай байна гэсэн юм.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж эрчим хүчний салбарын зээлийг улсын өрд оруулахгүй байх талаар заалтад санал нэгдэж Засгийн газраас өргөн барьж байгаа нь мөн л үндэслэлгүй гэж үзэж байна гэдгийг бүлгийн дарга хэлсэн. Улсын өр гэдэг бол зөвхөн Засгийн газрын өр биш, нийт аж ахуйн нэгжүүдийн дотоод гадаад өр ч мөн хамаардаг. Гэтэл Оюутолгой дээр байгаа өр улсын өрд ороогүй байхад дахиад дээрээс нь эрчим хүчний салбарын хувийн хэвшлийн гадаад зээлийг өрийг улсын өрд оруулахгүй байна гэдэг бол буруу шийдвэр гэж мөн үзэж байгаа ажээ.
Үүнээс гадна эвслийн бүлэг Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэлсэн бол УИХ-ын 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд мөн л шүүмжлэлтэй байр сууринааас хандаж байгаа гэдгээ хэллээ. Учир нь нийгэмд хүлээлт үүсгэсэн, улс төрийн хүрээнд цэгцлэх ёстой хуулийн төслүүдийг дэндүү хойгуур тавьсанд шүүмжлэлтэй хандаж байгаа гэлээ. Тухайлбал Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхжүүжилтийн тухай, Өршөөлийн тухай, Сонгуулийн тухай зэрэг хуулийн төслүүдийг нэн яаралтай, төвдугаар сарын хагас гэхэд хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд уг гэсэн саналыг УИХ-д хүргүүлэх ажээ.
-
2015 оны 4 сарын 13
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б нь самар түүж яваад сураггүй болжээ.
-
2015 оны 4 сарын 13
Монгол Улсын гавъяат хуульч, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захидал хүргүүлжээ. Ерөнхийлөгч зургаан жилийн өмнө шүүмжлэн ярьсан зүйлтэйгээ өнөөдөр эвлэрсэн, бүр төдийгөөс ч дордуулсан тухай Ц.Шаравдоржийн хэлсэн үгсийг “24 баримт” буландаа хүргэе.
-
2015 оны 4 сарын 13
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
-
2015 оны 4 сарын 13
Том Жерри хоёр бодит амьдрал дээр
-
2015 оны 4 сарын 13
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 223, 237, 2015 оны 03 дугаар тушаалаар Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2, Ерөнхий шүүгчийн 1, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 1, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5, Ерөнхий шүүгчийн 2, Сум дундын шүүхийн шүүгчийн 2, Ерөнхий шүүгчийн 1, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6 буюу нийт анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 24 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчдийг бүртгэсэн.
-
2015 оны 4 сарын 13
Египетийн Синайн хойгт дараалсан террорист халдлагууд болж олон арван хүн амиа алдсан тухай “BBC” мэдээллээ. Синайн хойгт болсон халдлагуудаар 14 хүн амиа алдсан байна.
-
2015 оны 4 сарын 13
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 18 буюу Бямба гарагт Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.
-
2015 оны 4 сарын 13
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар БНТУ-ын Гадаад хэргийг сайд Мевлүт Чавушолу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд “Дипломатын сургалт, баримт бичиг болон мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллах тухай хоёр орны гадаад хэргийн яамд хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг өнөөдөр байгууллаа. Манай залуучид БНТУ-ын Дипломатын академд манай улсын 16 дипломат залуу суралцаж байгаа аж.
-
2015 оны 4 сарын 13
Их Британийн газрын тосны хайгуулын “UK Oil & Gas Investments” (UKOG) компани Английн өмнөд хэсэгт их хэмжээний газрын тосны нөөц илрүүлсэн хэмээн зарлажээ.
-
2015 оны 4 сарын 13
Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг жингийн туухай дээр тавиад үзвэл хар нь цагаанаасаа илүү байна
-
2015 оны 4 сарын 13
“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхэллээ.
-
2015 оны 4 сарын 13
Иван бид хоёрын хувь заяа адилхан гэдгийг хүн бүхэн мэднэ. Коммунизм байгуулах гэж хэсэг үзсэн. Чадаагүй. Харин энэ хугацаанд бид хоёр хатуу дарсанд жаахан гүнзгий орсон тал бий. Сэтгэлгээний хувьд ч бид хоёр адилдаа адил, годилдоо годил явлаа. Үлгэрт гардаг шиг сайхан амьдрал нэг л өглөө ирнэ гээд хөлсөө асгартал хөдөлмөрлөж явав. Харин баярлахдаа жагсана. Удирдагчдаа шүтнэ
-
2015 оны 4 сарын 13
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж энэ талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.
-
2015 оны 4 сарын 13
Монгол эмэгтэйчүүдийн суу билгийг гайхан бишрээд ханамгүй. 15-хан настайгаасаа гадаадад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн нэгэн эмэгтэй Монголдоо гоо сайхны эрүүлжүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэх мэдээллийн дагуу “Натурал Эссэнциалс” ХХК-ийг зорьлоо.
-
2015 оны 4 сарын 13
Шинэ клип: А.Түмэн-Өлзий, Л.Сөрөлт нарын хамтран дуулсан “Хайрын тэнгэр диваажин”
-
2015 оны 4 сарын 13
ИХ-аар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэж буй. Бие даагч гишүүд өнгөрөгч 2014 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлт товчхондоо хангалтгүй байсан гэдгийг өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
-
2015 оны 4 сарын 13
Египетийн шүүх үймээн самуун, бослого өдөөсөн хэрэгт буруутгаж олон зуун хүнд цаазаар авах болон бүх насаар хорих ял оноосон тухай “CNN” мэдээлжээ.
-
2015 оны 4 сарын 13
Холливудын хүчирхэг хос Анжелина Жоли, Брэд Питт нар Сириэс бяцхан хүүг үрчилж авахаар болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн.