2012 оны 9 сарын 30
28 настай Харумафужи Д.Бямбадорж хоёр улирал дараалан түрүүлснээр сүмогийн дээд цолд хүрч Монгол түмнээ баярлуулсан. Тэрээр Японы сүмогийн ертөнцөд 1958 оноос хойшхи Японы 7, Монголын гурав дахь их аварга болж Ёкозуна цол хүртсэн. Д.Бямбадоржид Ёкозуна цол олгох албан ёсны арга хэмжээ 26-ны өдөр Токио хотноо болжээ. Энэ арга хэмжээнд түүний ээж Мягмарсүрэн, эхнэр, дөрвөн сартай Б.Хишигжаргал ой есөн сартай Б.Нямжаргал охид нь очсон байна.