Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1122 1123 1124 1125 1126 1127 1128
  • С.Ганбаатар МАХН-аас нэр дэвшихээр Үндэсний их хуралдайд оролцож байна уу
    2017 оны 5 сарын 04
    УИХ-д МАХН-ыг О.Баасанхүү гишүүн төлөөлдөг тул МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй.
  • Элэг хөших нь дээ, эрх баригчид минь...
    2017 оны 5 сарын 04
    Эрдэнэт үйлдвэр “Топ 100 татвар төлөгчийг тэргүүллээ” гэсэн мэдээг өглөө оройгүй сонин, телевиз, сайтуудаар нэг тараалаа. Хоёрхон сарын өмнө л “хувийн хэвшлийнхэн орсноор үйлдвэр дампуурахад хүрсэн” гэдэг худал мэдээллээр тархи угааж байснаа ийнхүү илчлэв. Үнэхээр л Эрдэнэт үйлдвэр мөхлийн ирмэг дээр байсан юм бол, хувийн хэвшлийнхэн ороод хамаг техникийг эвдэлж, баялгийг сороод авчихсан юм бол, төрд зуун хувь авангуутаа, Х.Бадамсүрэнг захирлаар томилонгуут Монголын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлэх боломж бий гэж үү.

    Жил бүр хамгийн өндөр татвар төлдөг “Оюутолгой”-г хүртэл даваад гарч иртэл шилдэг шинэ менежмент нэвтрүүлсэн билүү. Х.Бадамсүрэн захирлын тансаглал, орлогч захирлууд, зөвлөхүүдийн нэмэгдэл, цалин хангамжийн асуудлаа л арай гэж баталж амжих хугацаа. Гэтэл хууль шүүхийн өмнүүр орж төр зуун хувь авсан шийдвэрийн тайлбараа “Эрдэнэтийг хувийн хэвшлийнхэн аваад хамаг баялгийг нь цөлмөж байна” гэж хийсэн. Харамсалтай нь энэ инээдмийн жүжгийн тайлал нь ийм богонохон хугацааны дараа “Топ 100-г тэргүүлсэн” мэдээллээр ил боллоо. Элэг хөших нь дээ, эрх баригчид минь...

    Ш.Даваа
  • Вьетнам улсын Дэд ерөнхийлөгч албан ёсны айлчлал хийнэ
    2017 оны 5 сарын 04
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад 2017 оны тавдугаар сарын 7-10-ны өдрүүдэд албан ёсоор айлчилна. БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.
  • МАХН хэзээ нэр дэвшигчээ тодруулах вэ
    2017 оны 5 сарын 04
    Улс төрийн хоёр гол хүчин болох АН, МАН-ууд өнөөдөр нэр дэвшигчдээ албан ёсоор танилцууллаа.
  • Төрийн албаны тухай төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
    2017 оны 5 сарын 04
    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүнээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов.
  • Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг зохистой шийдэх боломж бий
    2017 оны 5 сарын 04
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 5 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болсон юм.
  • Б.Цогоо: Завхан аймгийн Идэр суманд томилгоо хооронд зөрчил үүссэн
    2017 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна.
  • Зургаан хүн ажилдаа томилогдож чадаагүй байна
    2017 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж байна.
  • МАН, МАХН хамтрахгүй
    2017 оны 5 сарын 04
    МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх болсон. Харин МАХН-аас хэн нэр дэвших нь тодорхой байна.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвшүүлж буйг албан ёсоор зарлалаа
    2017 оны 5 сарын 04
    МАН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэх болсноо албан ёсоор танилцууллаа.
  • Авлигын хэргээр ял шийтгүүлсэн л бол төрд ажиллах ямар ч боломжгүй
    2017 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэж эхлээд байна.
  • Д.Эрдэнэбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хасч өгөөч
    2017 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх эсэх асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
  • МАН, АН мэдээлэл хийж, МАХН хуралдана
    2017 оны 5 сарын 04
    МАН-ын бага хурлын VIII хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болсон.
  • Чуулган: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    2017 оны 5 сарын 04
    УИХ-ын чуулганы пүрэв баасан гарагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.
  • АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ
    2017 оны 5 сарын 04
    УИХ-д суудалтай АН, МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодрууллаа. Өчигдөр МАН-ын бага хурал болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжилсан. Тус намын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр бага хуралдаа оруулж ирж, улмаар нууц санал хураалтаар бага хурлын 259 гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын дарга М.Энхболдод санал өгч МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга өрсөлдөхөөр боллоо
    2017 оны 5 сарын 03
    Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийн нэр тодорлоо.

    Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нэр дэвшихээр болж, гишүүдийнхээ итгэлийг хүлээлээ.

    Тус намын дотоод сунгаанд зургаан нэр дэвшигч өрсөлдсөнөөс намын гишүүдийн дунд орон даяар зохион байгуулсан санал хураалтад тэрбээр хамгийн олон саналыг авсныг Ардчилсан намын албаны эх сурвалж мэдээлэв.
  • Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв
    2017 оны 5 сарын 03
    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03) хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

    Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ



    Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн ”Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх салбарын танилцуулгыг хийсэн. Харин Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын үнэлгээг танилцуулав. Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлт Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ.

    Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспортыг цэгцлэх, дипломатуудын ур чадвар, хэлний түвшин, ёс зүйг нь дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, олон улсын тавцад унаад байгаа Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх алхмуудыг хийх шаардлагатай байна” гэв. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол Улсынн гадаад бодлого нэгдмэл байх ёстой. Үүн дээр салбарын яам анхаарч ажилламаар байна” гэсэн саналыг хэлж байлаа.


    Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэв

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд оролцов.

    Гэрээний төслийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр, БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ олгохоор тохирсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны 11 дүгээр сарын 10-нд байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан гэдгийг танилцуулгадаа дурдлаа.

    Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.

    Зээлийн гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн хувьд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан, уг зээлийг Монгол Улсын өрийн хязгаарт тооцсон уу, зээлийн төсөл, хөтөлбөрүүдэд өөрчлөлт орох эсэхийг тодруулж байлаа.

    Сангийн сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах гол асуудал нь зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсоны дагуу хийж байгаа. Монгол Улсын өрийн хязгаарт зээлийн төслийг багтаасан” гэсэн бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хятадын талтай зээлийн төсөл, хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж тохирсон. Тиймээс зээлийн гэрээ батлагдсаны дараа санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг судалж, жагсаалт гаргаж УИХ-аар батлуулна” хэмээн нэмж тайлбарлав.

    Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

    Үүний дараа Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна. Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн хүндрэлийн нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэхээр тохирч, идэвхитэй хамтран ажиллаж байна. “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын бодлогын зээлийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна” гэдгийг онцоллоо.



    Гэрээний төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав. Ингээд Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

    Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2017-2020 онд Азийн хөгжлийн банкнаас 600 сая ам.долларын санхүүжилт бүхий дөрвөн үе шаттай бодлогын зээллэгийг олгохоор тохироод байна.

    Энэ хүрээнд 2017 онд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөх зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт бүхий “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр тохирон, идэвхтэй хамтран ажиллаж байна. “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын бодлогын зээлийг нэг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг онцоллоо.

    Энэхүү хөтөлбөрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн жилийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх ажээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ.

    Харин Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, Засгийн газар гарын үсэг зурахыг зөвшөөрөв гэдэг санал томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.5 хувь нь татгалзлаа. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монголбанкнаас тодорхой мэдээлэл авсны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэж, өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргав. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

    Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ

    Мөн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцов.



    Уг хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр, манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ” байгуулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг болон Макаод үйлчилдэггүй. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонгконг, Макаод зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж байна. Одоо байгуулах гэж байгаа “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээр” нь 12 зүйлтэй бөгөөд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, үүнд хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтанг эх оронд шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд багтсан болно гэлээ.

    УИХ-ын гишүүн Н.Оюундарь Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийн талаарх санал, дүгнэлтийг тус тус танилцуулаа. Хууль зүйн байнгын хорооноос энэхүү хэлэлцээрийн төслүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн байв.

    Хэлэлцээрийн төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар асуулт асуув. Гишүүдийн хувьд хэлэлцээрийн төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад ял эдэлж байгааг сонирхов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан “Одоогийн байдлаар хилийн чанадад 14 улсад Монгол Улсын 172 иргэн ял эдэлж байна. БНХАУ-д 48 иргэн ял эдэлж байгаа бөгөөд 178 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ” гэж хариуллаа.

    Хуралдааны төгсгөлд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Ялтан шилжүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай болон Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын ”Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай” хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь тус тус дэмжих нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
    2017 оны 5 сарын 03
    УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
  • Ж.Батзандан: 65-н суудалтай улс төрийн хүчин зарим хуулиудыг муйхарлаж, хүч түрж батлах оролдлого хийж байна
    2017 оны 5 сарын 03
    Ж.Батзандан: 65-н суудалтай улс төрийн хүчин зарим хуулиудыг муйхарлаж, хүч түрж батлах оролдлого хийж байна
  • Ц.Нямдорж: Ийм дүн гарна гэдгийг мэдэж байсан, цочирдох юм алга
    2017 оны 5 сарын 03
    МАН-ын Бага хурлаас 2017 оны Ерөнхийлөгчид намаа төлөөлж, намын дарга М.Энхболд оролцохоор болсон.
1122 1123 1124 1125 1126 1127 1128
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    1 цаг 26 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    3 цаг 36 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    3 цаг 43 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    3 цаг 54 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    5 цаг 19 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    5 цаг 42 мин
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
    6 цаг 5 мин
  • Австралид сураггүй болсон 18 настай аялагч охины цогцос олджээ
    6 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
    6 цаг 26 мин
  • Пакистаны шүүх хоригдож буй Ерөнхий сайд асан Имран Ханыгаа хувийн эмнэлэгт шилжүүлжээ
    6 цаг 36 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
    8 цаг 0 мин
  • Төсвийн тодотгол: ТӨХК-иудын ашгаас иргэн бүрт хүртэх БОЛОМЖ
    20 цаг 42 мин
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
    22 цаг 12 мин
  • COP17: Монголын сонгодог урлагийн тоглолт болно
    23 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж төр 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэнэ
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ
    Өчигдөр 16 цаг 21 мин
  • СОР17: Ногоон бүсэд Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд нийсэн ухаалаг бизнесийн загварууд зэрэг асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 57 мин
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ким Жон Уны бага дүү Д.Трампыг ахтай нь холбоо бариагүй гэж мэдэгдэв
    Өчигдөр 14 цаг 49 мин
  • Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Та өөрийгөө согтууруулах ундаанд ДОНТСОН гэдгээ хэрхэн мэдэх вэ?
  • Бидний дуртай "Банштай цай"-ны тухай заавал мэдэх ёстой ТҮҮХ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Жүжигчид мэс засал, ботокс, филлер хийлгэж байгаа нь кино урлагийг СҮЙТГЭЖ байна
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК