-
2015 оны 6 сарын 08
Энэ жилийн автозамын бүтээн байгуулалтаар олон жилийн насжилттай, эвдрэл гэмтэл ихтэй зуслангийн замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний дагуу нийслэлчүүдийн зуслан руугаа зорчдог Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэх гэж байна.
-
2015 оны 6 сарын 08
Малынхаа махан ашиг шимийг нэмэгдүүлснээр хоёр их наяд төгрөг олох боломжтой
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны А/56 тоот тушаалаар зуслангийн чиглэлд үүрэг гүйцэтгүүлэх бүрэлдэхүүнийг томиллоо.
-
2015 оны 6 сарын 08
Оюутнууд нийтийн тээвэрт үнэ төлбөргүй зорчих смарт картаараа ирэх сарын нэгний өдөр хүртэл үйлчлүүлэх боломжтой аж.
-
2015 оны 6 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын бие бүрэлдэхүүнд мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, эр зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг олгох, тасаг, салааны жигдрэлтийг хангах зорилгоор 2007, 2008, 2009, 2011, 2013 онуудад марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах уламжлалт тэмцээнийг зохион байгуулж ирсэн юм.
-
2015 оны 6 сарын 08
“Хилэм ост” загас үржүүлгийн аж ахуй нь 2002 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани нь загас үржүүлгийн байр, лаборатори байгуулан шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан шинэ арга технологиор үнэт хар түрс бүхий хилэм болоод бусад тэмжээллэг загасыг өсгөн үржүүлдэг байна.
-
2015 оны 6 сарын 08
20 минутын борооны ая даалгүй хана нь нурж унасан “Алтай констракшн”-ы “Нархан” хотхоны барилга өнөөгийн барилгын чанарыг харуулав. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт НОБГ-т Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны 65 дугаар байрны 13 давхрын гадна пасадны хөөсөнцөр, шавардлаг хуурсан, хүн, эд материал дээр унах гээд байна гэсэн дуудлага ирсэн байдаг. Дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэргэжилтэн, нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход тус байрны 13 давхрын хойд талын 5х8х0.10 хэмжээтэй / 4 м3/ гадна пасадны хөөсөнцөр унах гэж байсныг аюулгүй байдлыг хангаж хөөсөнцөрийг буулгасан юм.
-
2015 оны 6 сарын 08
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг УИХ-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор батласан байдаг. Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д заасны дагуу “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Тус төлөвлөгөөгөөр нийслэлийн хэмжээнд 2016-2020 онд Улаанбаатарын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг тодорхойлох зорилготой бөгөөд дээрх баримт бичгийг боловсруулах шатанд иргэд, олон нийтийн саналыг авах ажлыг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
-
2015 оны 6 сарын 08
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах эмнэлгийн тусгай хэрэгслийн тоног төхөөрөмжүүдийг Японы засгийн газраас манайд хандивлахаар болсон байна.
-
2015 оны 6 сарын 08
Коронавирусийн халдвар хил дамжин орж ирэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор МХЕГ-ын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд хилийн боомт дахь алба, хэлтсийн дарга нарт Албан даалгавар хүргүүлсэн байна.
-
2015 оны 6 сарын 08
Монголын Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон олимпийн наадамд оролцох бэлтгэлээ базаахаар өнөөдөр Япон улсыг зорино.
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн Засаг Даргын 2015 оны ” Нийслэлийн ногоон бүсийн зуслангуудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/479 захирамжаар ногоон бүсийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан зохих хуулийн хүрээнд үзлэг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг томиллоо.
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах МУГЖ. Д.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо.
-
2015 оны 6 сарын 08
Авто тээврийн үндэсний төвөөс энэ сараас эхлэн хот хоорондын шинэ маршрутыг нээжээ.
-
2015 оны 6 сарын 08
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд Зэвсэгт хүчний баг тамирчид тэргүүллээ
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/482 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар тогтоолын дагуу Хан - Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийн А хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулахад шаардлагатай 172 сая 976 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
-
2015 оны 6 сарын 08
Ихэнх нутгаар дулаарна
-
2015 оны 6 сарын 08
Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 1/А байрны 2 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах ангийн бүлгийг очиход 29 настай, эмэгтэй 2 дугаар давхрын өргөтгөл дээрээс унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
-
2015 оны 6 сарын 08
Нийслэлийн энэ жилийн автозам, дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн бага хурал нийслэлийн Авто зам, Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо.