-
2021 оны 8 сарын 05
"Токио-2020" зуны XXXII олимпын наадамд оролцсон үндэсний шигшээ багийн 20 гаруй тамирчид өчигдөр эх орондоо ирсэн. Тэдэн дунд жүдо бөхийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар, мөнгөн медаль хүртсэн Саейд Моллай нар багтаж буй билээ. Тамирчдын гэрэл зургийг хүргэж байна.
-
2021 оны 8 сарын 05
Манай тамирчин Б.Хонгорзул 57 кг-ын жингийн шөвгийн наймд японы бөх, олимп, дэлхийн аварга Р.Кавайд ялагдсан. Гэхдээ Кавай финалд шалгарсан тулд түүнд дагаж барилдах боломж бүрдээд байна. Тэрбээр дагах барилдаанд Африкийн наадмын хүрэл медальт Гвинейн Ф.Камаратай барилдана. Түүнийг хожвол хүрэл медалийн төлөө олимпийн аварга америк бөх Х.Мароулистай халз тулах юм. Гвинейн бөхтэй хийх барилдаан нь 10:00 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөө гарч ирвэл 19:55-аас барилдах болно.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр хоёрдугаар тойрогт Ираны бөх Резра Атритай барилдан ялагдал хүлээсэн билээ. Ингэснэр манай бөхийн медалийн төлөө барилдах хувь заяа Ираны бөхийн гарт очсон юм.
-
2021 оны 8 сарын 04
XXXII дахь удаагийн зуны олимпын наадам эхлээд хэдийнээ арван хоног өнгөрчээ. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс цугласан шилдэг тамирчид Япон улсын нийслэл Токио хотод цуглаж үзэгч бидэнд гайхалтай үзүүлбэр мөн өрсөлдөөнийг харуулсаар байна. Тэгвэл уг тэмцээнд дандаа уран тансаг зүйлс тохиолддоггүй гэдгийг батлан харуулах нэгэн үйл явдал тохиолдлоо.
-
2021 оны 8 сарын 04
Шатрын сурагчдын Азийн аварга шалгаруулах онлайн тэмцээн болоход Монголын тамирчин Нямсүрэнгийн Батболд тэргүүн байр эзлэв. Тэмцээнд шар тивийн 24 орны 890 тамирчин www.tornelo.com цахим платформоор өрсөлдсөн байна. Тэмцээний шагнал гардуулах ёслол энэ сарын 7-ны 19:30 цагт болох юм.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Тэгвэл дараагийн даваанд манай бөх Азийн аварга Ираны бөх Резра Атритай барилдаж, ялагдлаа. Ираны бөх цааш амжилттай барилдвал манай бөх дагах барилдаан хийх юм.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдаж, 7:0-ээр ялагдлаа.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний учраагаа илүүрхэн ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь Азийн аварга Ираны бөх Резра Атри юм.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул Францын Матилде Ривиера барилдаж, яллаа. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоёр дахь цуваа өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирнэ. Энэ бүрэлдэхүүнд жүдо бөхийн шигшээ баг болон сагсан бөмбөгийн 3х3, байт харваа, усанд сэлэлт, боксын тамирчин М.Мягмаржаргал нарын тамирчид багтжээ.
-
2021 оны 8 сарын 04
Учрыг тодруулж, хэд хэдэн хүнтэй холбогдоход шүүгч О.Мандахбаяр олимпын наадмын тэмцээний үеэр бусармаг үйлдэл гарган олимп шүүх эрхээ хасуулсан байна. Түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадам дөрөв хоногийн дараа өндөрлөнө. Монголын олимпын багийн тухайд зургаан тамирчин тэмцээн уралдаандаа оролцох бол 37 тамирчин олимпоо өндөрлүүллээ. Тэгвэл өнөөдөр олимпын марафон гүйлтийн төрөлд эх орноо төлөөлөн уралдах Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар Токио хотын зүг хөлгийн жолоо залав. Энэ төрөлд манайхаас гурван тамирчин хурд сорих бөгөөд гавьяат тамирчин Б.Сэр-Од японд бэлтгэлээ хангаж байгаа юм.
-
2021 оны 8 сарын 04
“Токио-2020” олимпын наадмын ес дэх өдрөө болж, Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтай 62 дугаар байрт жагсаж байна. Өнөөдөр 11:35 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Болдсайханы Хонгорзул 1/8 -д Францын Матильде Ривьеретэй хүч үзнэ.
-
2021 оны 8 сарын 03
"Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний 68 кг-ын жингийн хүрэл медалийн барилдаанд С.Батцэцэг Киргизстаны бөхөд цэвэр ялагдлаа. Түүний өрсөлдөгч 22 насандаа олимпын хүрэл медаль авч байна.
-
2021 оны 8 сарын 03
Сингапур улсад холимог тулааны “One Championship–Battleground III“ тэмцээн энэ сарын 27-нд болох бөгөөд манай тамирчин О.Пүрэв өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Түүний өрсөлдөгч Их Британий тамирчин Бен Роял байх бөгөөд 65.8 кг-ын жинд тулалдах юм.
-
2021 оны 8 сарын 03
Тэгвэл хойд хөршийн ширэн бээлийтэн Алберт Батыргазиев дөнгөж сая мөнгөн медалийн тулаанд Кубын тамирчинтай тулалдаж, 3:2-оор ялалт байгууллаа. Ингэснээр Алберт Батыргазиев олимпын алтан медалийн төлөө тулалдах эрх авлаа.
-
2021 оны 8 сарын 03
Исламын шашинтай орнууд Израиль улсын тамирчидтай барилдахаар болсон тохиолдолд барилдахаас татгалзаж дэвжээн дээр гарахгүй байх, бэртэлтэй гэж худлаа хэлэх, албаар жиндээ орохгүй байсаар хасагдах гэх мэт үйлдлүүдийг хийсээр ирсэн.
-
2021 оны 8 сарын 03
“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн эхний жингийн барилдаан маргааш эхэлнэ. Манай эрчүүдийн салхийг гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-ын жинд хагалах юм.
-
2021 оны 8 сарын 03
Канад улсын усанд сэлэгч Маргарет Макнилын талаарх яриа сүүлийн үед цахим ертөнцөөр маш ихээр тархаж байна. Тэрээр Токиогийн олимпын наадамд эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрлөөр түрүүлж алтан медалийн эзэн болсон.