-
2020 оны 1 сарын 12
Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд өнөөдөр (2020.01.12) Монгол бөхийн өргөөнд боллоо.
-
2020 оны 1 сарын 11
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж өндөрлөлөө.
-
2020 оны 1 сарын 11
МҮБХ-ноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтой болон залуу бөхчүүдийн 2020 оны анхны барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
-
2020 оны 1 сарын 11
Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно.
-
2020 оны 1 сарын 11
Монголын Жюү жицүгийн холбоо, АНЭУ-ын AJPtour байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа Жюү жицүгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
-
2020 оны 1 сарын 09
Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ хоёрдугаар сарын 01-ний өдөр “АСА Цирк”-д Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах талаар бид өмнө мэдээлж байсан. Тус өдрийн оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар тулалдах нь тодорхой болоод байгаа.
-
2020 оны 1 сарын 08
Монголын хүндийн өргөлтийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд болно.
-
2020 оны 1 сарын 08
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны УАШТ Спортын төв ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-
2020 оны 1 сарын 07
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөл (таталт, шахалт, түлхэлт)-ийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд энэ сарын 7-10-нд болж байна.
-
2020 оны 1 сарын 06
ОХУ-ын Эрхүү мужид мөсөнд авиралтын "Горы Байкала" олон улсын тэмцээн энэ сарын 5-6-нд болж манай баг тамирчид өндөр амжилт үзүүлэв.
-
2020 оны 1 сарын 06
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд боллоо.
-
2020 оны 1 сарын 06
Австри улсын Инсбрук хотод ахмадын өвлийн спортын наадам хоёр хоногийн дараа хөшгөө нээнэ.
-
2020 оны 1 сарын 06
Монгол бөхийн өргөөнд энэ ням (1.12-нд) гаригт Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болно.
-
2020 оны 1 сарын 03
БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотод өнөөдөр мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээн эхэлж байна.
-
2020 оны 1 сарын 02
Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэгийг бүртгэлээ.
-
2019 оны 12 сарын 31
Швейцарын Лозанн хотод Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны нэгдүгээр сарын 9-22-нд болно.
-
2019 оны 12 сарын 31
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярын хүрээнд "Олноо өргөгдсөн 108" практик буудлага спортын тэмцээн болж, олон шилдэг тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
-
2019 оны 12 сарын 30
Ерөнхийлөгчийн зарлигаар улсын зургаан удаагийн аварга, нэрт шатарчин, дасгалжуулагч Ж.Лхагвааг гавьяат дасгалжуулагчаар шагналаа.
-
2019 оны 12 сарын 27
ОХУ-ын Москва хотын Лужник олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн VIP хэсэгт дэлхийн бүх шилдэг шатарчид нэгэн дээвэр дор жилдээ нэг уулзаж, оюун ухаанаа уралдуулдаг Хаан Салманы ивээл дор зохион байгуулагдаж буй түргэн болон түргэвчилсэн (блиц болон рапид) тоглолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлтэй шатарчдын элит тэмцээн эхэллээ.
-
2019 оны 12 сарын 26
Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд II байр, блиц төрөлд III байр эзэлж багийн гишүүн ДШХДМ Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж I байр, Х.Өлзийхишиг V ширээнд III байрт оров.