Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганибал: Махны үнийг дэлхийн жишгээр 15-20 мянгад хүргэж, малчдынхаа орлогыг дэмжье

Нийтлэлч: Б.Цэрэнлхам 2020-10-28
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Ганибалаас зарим зүйлийг тодрууллаа.


-АН-ын бүлэг 2021 оны төсөв халамжийг хавтгайруулсан гэж шүүмжилж байгаа. Та хувь гишүүнийхээ хувьд ирэх оны төсвийг юу гэж дүгнэж байгаа вэ?

-Монгол Улсын төсөв 30 жил явсан арга барилаасаа салаагүй явж байна. Энэ жилийн төсөв орлого, зарлага талдаа алдагдалтай байна. Хоёрдугаарт, орлогоо нэмэгдүүлэх тал руу төсөв яагаад чиглэж болдоггүй юм бэ. Зөвхөн төвлөрсөн орлогыг тараах хэмжээнд л явж байна. Шаардлагатай асуудлыг шийдэж байгаа зүйлийг үгүйсгэхгүй.

2021 оны төсөвт эдийн засгийг тэлэх, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч, аж ахуйн нэгж зэрэг татвар төлдөг байгууллагуудаа дэмжсэн төсвийн бодлого харагдахгүй байна. Уг нь төсвийн гол зорилго орлогоо нэмэгдүүлэхэд чиглэвэл улсын хэмжээнд шаардлагатай байгаа олон асуудлыг шийдэх боломжтой.

Жишээлбэл, мал аж ахуйн салбар дээр малын тоо толгойн татварын асуудал төсвийн тухай хуулийг дагаад орж ирлээ. Зөвхөн татвар авах тал дээр л ажиллаж байна.

-Та Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөл болж сонгогдсон. Танай аймгийн малчдын зүгээс малын хөлийн татварыг дэмжиж байна уу?

-Монгол Улсын нийт ажиллах хүчний гуравны нэг болсон малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх асуудал орхигдсон хэрнээ зөвхөн татвар авна гээд ороод ирлээ. Малчдын орлого нь арьс шир, ноос ноолуур, мах байдаг. Тэгвэл яагаад арьс ширээ хаяахын оронд боловсруулаад дэлхийн зах зээл дээр борлуулж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлж болохгүй гэж.

Хоёрдугаарт, мал, махны үнэ хангалттай биш байна.

Хамгийн бага үнээр яаж нийслэлчүүдээ махаар хангах вэ гэсэн төрийн бодлого хэрэгждэг.

Шууд утгаараа малчдыг дээрэмдэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Дээр нь татвартай болгоно гэдэг буруу. Малын хөлийн татвартай болох нь малчдын хүсэж байгаа татвар биш. Эхлээд махны үнээ дэлхийн жишигт хүргэж, арьс ширийг нь хаях биш боловсруулж зах зээлд нийлүүлдэг болж, малчдын орлогыг нэмэгдүүлснийхээ дараа татвар авах боломж бий болно. Малын хөлийн татвар тогтоохыг эсэргүүцэж байгаа.

-Татвараас олсон орлогыг бэлчээрийг сайжруулахад зарцуулна гээд байгаа шүү дээ. Бэлчээрийн даац хэт ихэссэн энэ үед татвар тогтоохгүйгээр хэрхэн зохицуулах боломжтой гэж үзэж байгаа юм бэ?

-Бүтээгдэхүүн өөрөө үнэ цэнтэй болоод нэг кг мах малчдын гар дээрээс 15-20 мянган төгрөгөөр гарч байх юм бол болно. Нөгөөтээгүүр, малчдын хувьд бүтээгдэхүүнээ борлуулаад хангалттай орлого олж байгаа тохиолдолд өөрсдөө нөхөн сэргээлтээ хийх эргэлтэд оруулж болно. Энэ бол зах зээлийн өөрийнх нь зарчим. Малчид өнөөдөр малын тоо толгойны араас хөөцөлдөөд байгаа шалтгаан нь хүссэн орлогоо олохын тулд л тэмцэж байгаа хэрэг. Хэрэв борлуулж байгаа бүтээгдэхүүн нь үнэ цэнтэй болчихвол цөөн малаас хүсээд байгаа орлогоо олоод авчих бүрэн боломжтой болно.

-Уг нь Дархан хотод арьс ширний том цогцолбор бий. Үйлдвэрийн үйл ажиллагааг тэлэхэд тулгамдаж байгаа гол асуудал нь юу байна вэ?

-Арьс ширний үйлдвэрийн амин сүнс нь цэвэрлэх байгууламж байдаг. Өнөөдөр нийслэлд байгаа арьс ширний үйлдвэрүүд яагаад түүхий эдээ худалдан авах чадамжгүй, үйлдвэрлэл нь дэвжиж чадахгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Дархан хотын арьс ширний цогцолбор гэж бий. Энэ нь улсын хэмжээнд хамгийн том цэвэрлэх байгууламжид тооцогддог. Бохир усыг цэвэршүүлээд саарал ус болгон дахин хэрэглэх зэрэг бүхий л шийдлийг нь гаргачихсан. Уг нь Аж үйлдвэрийн паркийн тухай хуулиар цогцолбор барьсан тохиолдолд дэд бүтцийг нь улс хийж өгөх ёстой. Харамсалтай нь төсөв дээр энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна. Аймаг, сум бүрт арьс, ширний үйлдвэр барих хүндрэлтэй. Харин анхан шатны боловсруулалт хийх хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаанд оролцох боломжтой нэгжүүдийг бий болгох ёстой.

-УИХ-ын гишүүн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж хотын дарга боллоо. Та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Их Хурлын нэр хүндийн хувьд ч тэр хар өдөр боллоо. УИХ-ын гишүүн гэж ард түмнээсээ сонгогдсон нэг төлөөлөл хотын даргын албан тушаалаар иргэдийн төлөөллөө сольж байна. Шууд утгаараа гишүүнээс илүүтэйгээр аж ахуйн ажлыг нэгд тавьж байгаа хэрэг. Үнэхээр хотын дарга болох байсан юм бол заавал Их Хуралд нэр дэвшиж, олон хүний итгэл үнэмшлийг уландаа гишгэх шаардлагагүй байсан.

Б.Лхам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    50 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    52 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    1 цаг 18 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    1 цаг 31 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    1 цаг 48 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    1 цаг 55 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    2 цаг 8 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    2 цаг 17 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    2 цаг 22 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    2 цаг 26 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    2 цаг 33 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    3 цаг 15 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    3 цаг 25 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    13 цаг 8 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    19 цаг 1 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    20 цаг 15 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    20 цаг 18 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    22 цаг 57 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    23 цаг 4 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    23 цаг 58 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК