Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадын Засгийн газар Монголын улстөрчдөд хахууль өгснөө хүлээн зөвшөөрөх үү, эсвэл...???

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-12-20
0
ЖИРГЭХ

 

БНХАУ-ын Засгийн газраас ажил хурдасгах зардал гээчийг төлөвлөж, тухайн улсын эрх бүхий албан тушаалтнуудад тараадаг гэх мэдээлэл чих дэлсэх болов. Ажил хурдасгах гэдгийг энгийнээр бол ямар нэг ажлыг хийхдээ хэт хойрго ханддаг, эсвэл гар хараад салдаггүй хүмүүсийн гарыг цайлгах эс бөгөөс өөрийн талын хүнээрээ уг ажлыг гүйцэтгүүлэхийн тулд хахуулдахад зарцуулдаг төсөв гээд ойлгочиход болно. Тэгвэл хятадын Засгийн газраас ийм төсвийг эртнээс баталж ирсэн, Монгол, Киргиз, Тажикстан, Туркменстан зэрэг улсад автозамын болон бусад томоохон тендерийг гүйцэтгэхдээ дээрх зардлыг зарцуулсан гэх мэдээлэл гараад байна. Хахууль гээд шууд утгаар нь ойлгож болох эл хэрэгт Монголын 100 гаруй улстөрч, 60 гаруй “сайд”-ын нэр холбогдсон гэх. Ийм бор шувуу нисэхтэй зэрэгцэн улстөрч "Буян"-гийн Б.Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухай ганц өгүүлбэр шигтгэсэн байх юм.

Үнэн, худлын зааг дээр дэнчигнэж буй эл туухай хаашаа унахыг хэн ч мэдэхгүй. Юутай ч үнэний ортой бол төдийгөөс өдийг хүртэл зам тээврийн салбарт нөлөө бүхий эрх мэдэл хашиж ирсэн, хашиж байгаа, үүнд шууд нөлөөлөх боломжтой албан тушаалтнуудын нэрс толгой дараалан дурайх нь лавтай.

Үүнийг нь ч батлах мэт хятадын Засгийн газраас уг хэрэгт нэр холбогдсон эрхмүүдийн нэрийг зарлах тухай ч яриа бас гараадахав.

Хэрвээ үнэний ортой бол Монголын улстөрчид хятадуудыг голд нь ортол гомдоосон, тиймдээ ч хятадын Засгийн газар хахууль өгснөө хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн болж таарах гээд байгаа юм. Энэ тохиолдолд БНАУ-ын нэр хүнд дэлхий нийтэд навс унах нь ойлгомжтой. Бүр өргөн цар хүрээгээр харах юм бол дэлхийн улс орнуудад хятадын Засгийн газрын шугмаар хийж бүтээсэн бүх төсөл хөтөлбөр хардлагад өртөх нь лавтай. Тэгэхээр хятадууд ийм эрсдэлийг үүрэн байж, манайх шиг жижиг бөгөөд мөнхийн хөрштэйгээ дайн зарлахгүй нь ойлгомжтой болов уу.

Хэрвээ хятадууд гэмээ ухаарч, хахууль өгч байснаа хүлээн зөвшөөрч авлига авсан Монголын улстөрчдийн нэрсийг зарлалаа гэхэд нэг талаараа Монголд төрийн эргэлт гарах нь лавтай. Нөгөө талаасаа хятадуудыг үзэн ядаж, хавчих үзэгдэл улам бүр эрчээ авах нь дамжиггүй.

Магад манай улсад хамгийн их зээл, тусламж олгодог энэ улсын нэрээр болон хөрөнгө оруулалтаар Монголын хөрсөн дээр дахин бүтээн байгуулалт хийгдэхгүй байх талтайг ч үгүйсгэхгүй.

Ажил хурдасгах зардлыг алгаа тосоод авдаг байсан гэх Киргиз, Туркменстан, Тажикстан зэрэг улсууд нь хэдийн хятадын хараат болсныг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Тухайлбал, хятадын эзэмшилд оччихоод байгаа Тажикстаны уулархаг муж нь вольфрамаас аваад газрын ховор элементийн ашигт малтмалаар баялаг. Хятадууд тэнд олноор суурьшиж, Тажикстаныг ханьжуулах (хан үндэстний нөлөөлөл) бодлого явуулж, орон нутгийн оршин суугчдыг өөрийн бүсэд байршуулж байна. Хятадууд тажикуудын оршин суух дүүргийг “Халтар тосгон” гэж нэрлэдэг. Хятадаас авсан хоёрхон миллярд ам.долларын зээлийн өр ийм л үр дүнг энэ улсад авчирсан бөгөөд “Тажикстаны эдийн засгийн 60 хувийг хятад дангаар хянаж байна” гэж эдийн засагч, социологч Н.Цэрэнхүү бичсэн удаатай.

Тажикстаны адил хятадаас хараат болсон нэг улс бол Туркменстан

Тус улс нь хятадаас авсан зээлийнхээ өрөнд газар нутгаа өгсөн гашуун түүхийг бид мэднэ. Өнгөрсөн 2018 онд гаргасан судалгаагаар Тажикстан, Узбекстан, Туркменстан орнуудад хятадаас 80 гаруй томоохон төслийг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа аж.  

Эдийн засгийн хувьд хятадаас хараат болоод буй эдгээр улс орнууд ОХУ-тай харилцах харилцаа сүүүлийн жилүүдэд суларсныг хятадууд ийн ашигласан гэдгийг судлаачид хэлдэг. Нэг үгээр хэлбэл, хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэт их зээл авч, өрийн хавханд орохоос сэрэмжлэхийг Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, “Бүс ба Зам” санаачилга өрийн дарамтад орсон улс орны байдлыг улам хүндрүүлж болзошгүй. Тиймээс санхүүгийн менежментээ маш болгоомжтой хийх нь чухал. Ингэвэл ирээдүйд санхүүгийн бэрхшээлд орохоос сэргийлэх болно гэсэн байдаг. Үүний сацуу “Дэлхийн хөгжлийн төв” судалгааны байгууллагаас 2018 онд гаргасан мэдэгдэлд хятадын дэд бүтцийн санаачилгатай холбоотойгоор өрөө нэмсний улмаас 23 улс өрийн хямралд нэрвэгдэх эрсдэлтэй.

Тухайлбал, найман улс, тэдгээрийн дотор Монгол, Мальдив, Пакистан, Лаос, Тажикстан, Кыргызстан өрийн хямралд орох эрсдэл илүү өндөртэй гэж тодорхойлжээ.

Үүнээс гадна хятадын Засгийн газар санаачилгынхаа хүрээнд Ази, Европын хооронд орших худалдааны маршрутуудын дагуу найман их наяд ам.долларын өртөг бүхий дэд бүтэц байгуулахыг зорьсон нь үүний цаана ямар их ашиг сонирхол оршиж буйг гэрчлэх байх.

Нөгөөтэйгүүр, хятадууд “Зөөлөн бодлогоос Смарт бодлогод” шилжсэн болохыг дэлхийн олон улс орны тагнуулын байгууллагуудаас баталсан буй. Өөрөөр хэлбэл, хоолыг нь, эмэгтэйчүүдийг нь өөрийн болгож, уусгах замаар хятаджуулах гэдэг байсан бол өнөөдөр эдийн засгийн дэмжлэг үзүүлэх замаар өөрийн талдаа эрхшээхийг эрмэлзэх болсон.

Үүнийг нь АНУ-ын тагнуулын байгууллага болон бусад эх сурвалжууд ч баталдаг.

Үүний эхний золиос нь мэдээж Туркменстан, Тажикстан улсууд. ОУВС болон Азийн хөгжлийн банкнаас ийн анхааруулсаар байтал бид хэдийн өрийн хавханд орчихоод байгаа нь нууц биш болсон сэдэв. 

Тиймээс л хятадууд Монголын улстөрчдөд хахууль өгч байснаа эрт оройгүй нэг өдөр хүлээн зөвшөөрөх нь. Эс бөгөөс эл сэдвийг сэвж, шударга нэр зүүж, улс төрийн амбицаа хөөх сонирхол зарим нэг улстөрчид байж таарах нь.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    Уржигдар 22 цаг 41 мин
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    Уржигдар 17 цаг 21 мин
  • Эл Класикогийн өмнөх төлөв
    Уржигдар 17 цаг 17 мин
  • Дизель түлшний хомсдол 2027 он хүртэл үргэлжилж болзошгүй
    Уржигдар 10 цаг 30 мин
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
    Уржигдар 10 цаг 05 мин
  • Малд голчлон халдварладаг ШАМОНДА вирус хүнд анх удаа илэрчээ
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Олон улсын зэвсэг хураах долоо хоног эхэллээ
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 0 хэм дулаан, цас орохгүй
    Уржигдар 08 цаг 00 мин
  • Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд зодоглох бөхчүүд
    2026-10-23
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
    2026-10-23
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
    2026-10-23
  • АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
    2026-10-23
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно
    2026-10-23
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
    2026-10-23
  • Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
    2026-10-23
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
    2026-10-23
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
    2026-10-23
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
    2026-10-23
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
24 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК