Өчигдөр буюу энэ сарын 29-ний 10 цагийн орчимд Орхон аймгийн Жаргалант сумын нутаг “Хуурай ам” гэх газар асфальан замд H.Sonata-6 маркийн автомашин Daewoo маркийн автобустай мөргөлджээ.
Ослын улмаас H.Sonata-6 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч 10 сартай хүүхдийн амь нас хохирч, таван настай М болон 23-28 насны нийт дөрвөн хүн гэмтсэн байна. Уг ослын шалтгааныг тогтоохоор тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.
Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор нийслэлээс хөдөө орон нутаг чиглэлийн хөдөлгөөн эрс нэмэгдэж буй. Тиймээс аливаа осол гэмтлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Лхам