зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дайны “шарх” нь аниагүй жижигхэн байшингийн түүх

2019-5-07
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотоос 1000, Дорнод аймгаас 353 км зайд орших Халх гол сумын төвд жижигхэн хоёр давхар байшин байх. Эгээтээ л сумын соёлын төв гэж эндүүрмээр. Гэхдээ энэ байшинд 77 жилийн тэртээ тэсрэх бөмбөг, исгэрэх суманд сийчигдсэн дайны шарх нь арилаагүй олон арван баримт хадгалаатай бий.

Баянцагааны нуруунаас Эрс уул хүртэл өргөөшөө 70 км, уртаашаа 18 км газарт 1939 оны тавдугаар сарын 11-нээс есдүгээр сарын 16-ныг хүртэл 128 хоног үргэлжилсэн Халх голын зарлаагүй дайныг олон улсын шинж чанартай дэлхийн II дайны эхлэл байсан гэдэг. Музейн үүдээр ороход хийц муухан, модон жаазтай худан

Монгол бичиг бүхий бичээс угтсан нь хамгийн үнэтэй үзмэр байж таарав. Учир нь, 1936 оны гуравдугаар сарын 12-нд ЗХУ, БНМАУ хооронд байгуулсан Харилцан туслалцах протокол гэрээний эх хувийг ийнхүү жаазлан байрлуулжээ. Энэ гэрээнд гарын үсэг зурснаас ЗХУ-ын улаан арми Монголд анх орж ирж байжээ.

Үүнээс өмнө дөрвөн удаа аман хэлэлцээ хийж байсан ч төдийлөн урагшлаагүй байна. Харин гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас нэг жилийн дараа Япон Улс зарлаагүй дайныг турхирч эхэлснээр ЗХУ-ын улаан арми Монголд хөл тавьсан аж. Өнөөгийн Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдалд ч энэхүү протокол томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдгийг музейн захирал Л.Мягмарсүрэн тодотгов.

Дайны өмнөх Монгол Улс жилийн төсвийнхөө гуравны нэгийг цэрэг, зэвсэгтээ зарцуулдаг байж. Харин цаг үеийн нөхцөл байдал, дайны үеийн зардлаас үүдэн төсвийнхөө тал хувийг зарцуулсан аж. Сонирхолтой нь, тэр үед ЗХУ-д мэргэжил эзэмшсэн 23 настай залуу Сангийн сайд болж, улсын сан хөмрөгтэй холбоотой голлох шийдвэрийг зангидах болсон нь төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбал байжээ. Тэрээр 1945 онд Чөлөөлөх дайны арван албаны командлагчаар мөн ажилласан байна.

Халх голын дайн гарах болсон шалтгаан Итали, Герман, Японы гэрээнээс шууд хамаардаг юм билээ. Тодруулбал, 1936 онд Итали, Герман, Япон зэрэг гурван улс коминтерний эсрэг гэрээ байгуулж, дэлхийн хуурай газрыг эзлэхээр шулуудаж байв. Эндээс дэлхийн хоёрдугаар дайны галыг ноцоох шалтаг эхэлсэн гэдэг. Улмаар Япон Улс Монголоор дамжуулж ЗХУ-ыг эзлэх сонирхлоор Зүүн Хятадад ноёрхлоо тогтоож, бүр Манж Го улсыг байгуулсан нь Дорнод аймагтай 13 жилийн турш хиллэсэн байдаг. Японы үлэмж их хүч болох Квантуны арми Манж-Го Улсад хурсаар 1939 онд Монгол руу халдан байлдсан ч ЗХУ-ын цэрэгтэй тулан буцжээ. Үүнээс таван жилийн дараа 1945 оны наймдугаар сарын 8-нд Яалтын гэрээний дагуу ЗХУ Японд дайн зарлаж (Чөлөөлөх дайн) Японы армийг Манжуураас үлдэн хөөснөөр Манж-Го Улс мөхжээ. Гэхдээ Халх голын төдийгүй Чөлөөлөх дайнд дан ганц ЗХУ-ын нөлөө их байсан гэвэл өрөөсгөл болно. Хэрвээ Япон Улс

Монголоор дайраад ЗХУ руу довтолсон бол тэдний хувьд хүнд байдалд орох байжээ. Учир нь, Германы фашистуудтай дайн хийж байсан ОХУ-ын хувьд араасаа Японы хүчийг оруулах нь урьдчилан тооцоолоогүй аюул байсан гэдэг.

Харин Халх голын дайнд хуурай замын цэрэг нь ялагдсан японууд “Бид хуурай замын цэргээр амжилт олохгүй юм байна. Далай, тэнгисийн цэргээр явъя” гээд онгоцоор АНУ-ын 2000 агаарын хүчнийг зогсоол дээр нь дэлбэлжээ. Энэхүү үйл явдлыг харуулсан “Сувдан эрэг” гээд кино ч бий. Үүнээс өмнөхөн ардын хувьсгалын партизан, агаарын ууган нисгэгчид болох Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл нар Японы нисэх хүчинтэй байлдаж, нэг онгоц нь 32, нөгөөх нь 28 шархтай газардаж байсан гэдэг. Харамсалтай нь, эдгээр хүмүүсээ 1932 онд хувьсгалын эсэргүү хэмээгээд цаазалжээ. Сүүлд эдгээр хүний байгуулсан гавьяаг төр, засгаас үнэлж БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнасан байна. 1937-1938 оны хэлмэгдүүлэлтэд Дорнод аймгийн олон буриад үндэстэн өртсөн байдаг. Энэ үед тэднээс 16 эмэгтэй сайн дураараа цэрэгт явж, Халх голын дайнд оролцож, гурав нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.

Дайны өмнөхөн ЗХУ-ын удирдагч Сталин шилдэг гэсэн нисгэгч бүрийг Кремлд дуудсан байна. Сталины хувьд хүнийг хоёрхон шалтгаантай дууддаг байж. Нэг нь албан тушаал дэвшүүлэх, нөгөөх нь шийтгэх гэж. Гурав дахь шалтгаан гэж байхгүй гэсэн үг. Ингээд нисгэгчдийг ороход шөнөжингөө дайны тактик боловсруулсан офицерууд ажиллахтай зэрэгцэн Сталин тамхи татаад зогсож байсан гэдэг. Тэрээр эргэж хараад “Ах дүү Монголын тэнгэрт Японы самурай нар ноёлж, оодорч байна. Японууд биш ээ бид тэнд ноёлох ёстой. Зөвлөлтийн улаан армийн шилдэг нисэгчид та нарын эр зориг муу байна. Байлдааны дадлага туршлага, ур чадвар муу байна” гэжээ. Улмаар ар Монголд очиж Японы эзлэн түрэмгийлэгчдийг элдэн хөөхийг тушаасан байна.

Ингээд зөвлөлтийн нисгэгчид Москвагаас Читад хүрч шинэ загварын онгоцоо жолоодон Дорнод аймагт анх буусан түүхтэй аж. Тухайн үед Читагаас Дорнодыг зорьсон Орос нисгэгчид “Ширээ шиг тэгшхэн тал дээгүүр бид нислээ. Хүний урманд нэг байшин, мод, гол ус, хүн мал юу ч харагдсангүй ээ” хэмээн Мэнэнгийн талын талаар дуу алдаж байжээ. Өдгөө ЗХУ-ын 81 нисгэгчийг Хэрлэнгийн хөрс шороо элгэндээ “тэвэрч” байгаа аж.

Халх голын дайнаас дан ганц баатрууд гэхээсээ урлаг, соёлын томоохон зүтгэлтэн ч төрөн гарсан байдаг. Жишээ нь, 1939 оны тавдугаар сарын 11-нд Японууд зарлаагүй дайныг өдөөж ирэхэд Тамсагаас ирсэн зургадугаар морьт девизид түгшүүрийн анхны дохио өгсөн бүрээг үлээсэн хүн нь урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай гэнэ. Дайн дууссаны дараа тэрбээр хөгжмөө орхилгүй оролдсоор тухайн цаг үеийнхээ шилдэг хөгжмийн зохиолч болжээ. Гэхдээ Халх голын байлдааныг зөвхөн 1939 оноор төлөөлүүлж харах боломжгүй. Итали, Герман, Японы 1936 онд хийсэн гэрээний дараа Монголын хилийг зөрчих явдал нэг бус удаа гарсан юм билээ. Жишээ нь, Хэнтий аймгийн харьяат Монгол Улсын анхны баатар Ш.Гонгорыг дурдаж болно. 1937 оны нэгдүгээр сарын 17-нд үүр цайхын даваан дээр 13 морьтон хил даван орж иржээ. Урд орой нь Монголын хилийн зурвасыг гуравхан харуул манаж буйг илрүүлчихсэн болохоор ийн орж ирсэн хэрэг. Гэхдээ тэд манай гурван харуулыг амьдаар нь барих эс бөгөөс устгах тушаалтай. Энэ үед Ш.Гонгор баатар нэг цэргээ холбоо бариулахаар шууд застав руу явуулжээ. Үлдсэн нэг цэргээ “Буун дуунд морио алдаж болохгүй шүү” гэж хэлээд үлдээжээ.

Харин өөрөө цас овоолж гурван хүн хийж, ямаан дахаа нөмрүүлээд хажуу талд нь нуугдсан байна. Энэ үеэр хил давж орж ирсэн 13 хүн овоолсон цасан дээр нөмрүүлсэн ямаан дахыг шүүрэн шанага болтол нь буудаж эхэлжээ. Үүнийг анзаарсан Ш.Гонгор баатар хамгийн арын хүнээс нь эхлээд нэг нэгээр нь буудсан байна. Ингэж явсаар 13 дахь хүнийг нь шархдуулаад алдсан аж.

Тухайн үед Ш.Гонгор баатраас өөр хүн байсан бол хамгийн эхнийх нь хүнээс эхлээд буудах байсан гэдэг. Харин хүн ардаа нүдгүй учраас эргэж харахгүй гэдгийг гадарласан Ш.Гонгор баатар цүлх монгол ухаан гаргаж, дархан хилээ аюулаас хамгаалан үлджээ. Музейн захирал Л.Мягмарсүрэнгийн хэлснээр хэдэн жилийн өмнөхөн Якутаас таван эмэгтэй аялагч иржээ. Тэд музейг үзэх үеэр Л.Мягмарсүрэн гуай “Танай Якутаас Халх гол дайнд хэчнээн хүн оролцсон юм бэ” гэж асууж. Тэгсэн өнөө хэд нь мэдэхгүй хэмээн хариулаад өнгөрчээ. Гэтэл үүнээс гурван жилийн дараа Якутын аялагчдын багийг ахалж явсан эмэгтэй Халх гол суманд ирж Л.Мягмарсүрэн гуайтай уулзахдаа нэгэн самбар дурсгасан байна. Анх зүгээр нэг хавтас дурсгах нь хэмээн Л.Мягмарсүрэн гуай дурамжхан хандахад эсрэгээрээ үнэ цэнэтэй дурсгал байжээ. Юу гэхээр гурван жилийн өмнө асууж байсан үг нь тэдгээр аялагчдын сэтгэлийн утсыг хөндөж, улсынхаа архивт олон өдөр сууж Халх голын дайнд оролцсон Якут хүний нэрийг шүүжээ. Ингээд Халх голын дайнд оролцсон

12 хүн, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан долоо нийт 19 хүний нэрийг чулуун самбарт сийлж Ялалт музейд дурсгасан байна. Энэ мэтчилэнгээр Халх голын байлдаантай холбоотой олон арван түүхийг өгүүлэх баримт бичиг, буу шийдэм зэрэг Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан баатруудын түүх Ялалт музейд олон арван жилийн турш хадгалагдан бидний үед иржээ. Дарийн утаа “үнэртэх” жижигхэн байшингийн түүхийн захаас дурдахад ийм байна.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.27)
    Худан биш худам монгол бичиг, цүлх биш цөлх монгол ухаан гэж бичнэ.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    32 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 4 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 5 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 27 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 56 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК