Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч А.М.Сергеевийн айлчлалын эргэн тойронд

2019-9-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 6-7-ны өдрүүдэд айлчлал хийгээд буцлаа. Түүний айлчлалын хүрээнд хийгдсэн ажлын мэдээллийг багцлан хүргэж байна.

Тус айлчлал нь Монгол, Оросын  хамтарсан Биологийн иж бүрэн экспедици болон палеонтологийн экспедици байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа юм. А.М.Сергеев “Монгол, Оросын хамтарсан  биологийн болон палеонтологийн  экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож 50 жилийн түүхэн хугацаанд дээрх эспепицүүдэд хамрагдаж ажилласан судлаач, эрдэмтдийг  Оросын ШУА-ийн нэрийн өмнөөс алдаршуулж баяр хүргэсэн юм.  Мөн энэхүү хурлын үеэр  Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны Академи хооронд шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрийг хоёр орны ШУА-ийн Ерөнхийлөгч нар үзэглэсэн юм. Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр Талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэх, шинжлэх ухаан, шинэ технологи, инновацийн үйл ажиллагаа болон харилцан сонирхсон салбарт судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх  явдал юм.

А.М.Сергеев айлчлалынхаа үеэр Монцамэ агентлагт өгсөн ярилцлагадаа  Монгол Улс болон ОХУ-ын ШУА-ийн хамтран ажиллах шинэчилсэн хэлэлцээр нь бидний хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал оруулж өгнө. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа хүссэн хэмжээнд байгаагүй. Улс төрийн хувьд  хоёр улс маань XX зууны эхэнд байснаасаа өөрчлөгдсөн. Тиймээс  харилцаа ямар болсон, манай хоёр улсын шинжлэх ухааны хөгжил ямар байгаа  зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцаагаа шинэчлэх хэрэгтэй болсон. Гэхдээ юуны түрүүн өмнөх хамтын ажиллагааны эерэг туршлага дээр тулгуурласан байх нь зүйтэй. Амжилттай хамтын ажиллагааны нэг жишээ бол өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэж буй палеонтологи болон биологийн хамтарсан экспедици юм. Энэ тэмдэглэлт ойд ОХУ-ын ШУА нэлээд ач холбогдол өгч удирдах зөвлөлийн хурал дээр ярилцаж, тусгай товхимол гаргасан. Уг үйл явдал нь шинжлэх ухааны салбарт бид хэрхэн амжилттай хамтран ажилласны нэг жишээ бөгөөд энэ нь бидний  гол тулгуур болох ёстой. Бид ирээдүйд хэрхэн хамтран тухай ярихдаа шинэ арга хэлбэрийг хайх хэрэгтэй. Тиймээс бид Монголд байх хоёр хоногийн хугацаанд уг асуудлаар санал бодлоо солилцоно.  Монголын эрдэмтэдтэй  аль чиглэлээр, хэрхэн хамтарч болох тухай сонирхолтой санал дэвшүүлнэ гэж бодож байгаа. Өнөөдөр суурь судалгаа маш чухал боловч үүнийгээ цаг үедээ тохируулан технологийн салбар руу  аль болох хурдан шилжүүлдэг байх нь чухал. Энэ чиглэлийн ажилд  хоёр орны эрдэмтэд одоогоор дэлхийд тэргүүлж чадахгүй байгаа. Тиймээс яг аль чиглэлээр хамтран ажиллах вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Түүнээс гадна ашигт малтмал, олборлох салбарт ямар хөгжил дэвшил гарч байгааг сайтар ажиглаж байх хэрэгтэй.  Мөн эрчим хүч, хүдэр олборлох болон бусад салбарт хамтран ажиллахад илүү  анхаарах нь зүйтэй.  Өнөөдрийн шинэчилсэн  гэрээ нь өмнөх хамтын ажиллагааны туршлага дээр суурилсан. Тиймээс бид шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгөх ёстой” гэжээ.

Айлчлалынхаа хоёрдахь өдөр А.М.Сергеев Монгол улсын Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийж хоёр орны шинжлэх ухааны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм. А.М.Сергеевийг Монголд айлчилж буйтай холбогдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Зандангшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар тус бүр хүлээн авч уулзсан юм.

ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

ОХУ-ын ШУА-ын төлөөлөгчид, тэр дундаа Академийн Ерөнхийлөгч нь   анх удаа Монгол Улсад ирж, ШУА хооронд хамтын ажиллагааны шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан явдал нь хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийн баталгаа хэмээн үзэж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юун түрүүнд онцлон тэмдэглэжээ.

Улмаар хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Манай хоёр улсын шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэв.

Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын төсөв, патент, бүс нутгийн салбарын хөгжил зэрэг өргөн асуудлаар санал солилцож, үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирсэн шинжлэх ухааны салбарт эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, санал санаачилга хэрэгтэй тул хамтын ажиллагааг чухалчлахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүссэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд ярилцсан сэдэв бүрийг хариуцах эзэн, хамтын ажиллагааны механизмтай болгож, эргэн уулзалдахаар тохиролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр, дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны төв байгууллага болох ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа албан ёсоор айлчилж буйд талархал илэрхийлж, энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн  айлчлал, Халх голын байлдааны түүхт 80 жилийн ой, Монгол, Оросын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулагдсан зэрэг түүхт үйл явдлуудтай давхцаж буйг тэмдэглэв.

Академич А.М.Сергеевийн зүгээс шинэчлэн байгуулж буй хэлэлцээрийн ач холбогдлыг тэмдэглэн уг стратегийн хамтын ажиллагаа нь хэрхэн хоёр орны хууль тогтоомжид тусгагдах, мөн Монголд хийгдэж буй шинэчлэлийн үйл явцад шинжлэх ухаан, технологийн салбар хэрхэн хамрагдаж байгаа байдлыг чухалчилсэн байна. Мөн  академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг.  Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг, дээд боловсролын салбарын шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдөж буй талаар товч танилцуулаад,  цаашид Монгол, Оросын хамтарсан судалгааны их сургууль байгуулж, шинжлэх ухаан, технологийн чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа талаараа уулзалтын үеэр ярилаа. Хоёр тал шинжлэх ухаан, технологийн салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн, үр дүнтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн байна.         

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев тэргүүтэй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр хоёр улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тухайлбал, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Оросын туршлагаас суралцах, залуу эрдэмтдийг хөгжүүлэх, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд талууд анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Мөн Ё.Баатарбилэг сайд “Манай улс ОХУ-ын шинжлэх ухааны академийн суурь судалгааны сантай 10 гаруй жил хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж байгааг дурьдаад цаашид тус төслийн хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг ОХУ-ын талаас хүссэн юм.

 

 
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны хоёр талын даргалагч нар хооронд цахим уулзалт хийлээ
    7 цаг 4 мин
  • PGL Astana 2026: The MongolZ-ийн амжилт ба зуны Мейжор тэмцээний өмнөх сургамжууд
    7 цаг 9 мин
  • Иргэдийн хувьцаа болон ногдол ашиг өвлөх эрхийг нээлээ
    11 цаг 42 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил илэрчээ
    11 цаг 53 мин
  • Ж.Энхбаяр: Урсгал зардлын өсөлт өнөөдрийн нөхцөл байдал руу оруулсан
    12 цаг 52 мин
  • “Дархан марафон-2026” бүх нийтийн гүйлт энэ сарын 30-ны өдөр болно
    13 цаг 38 мин
  • Алдарт Мэрилин Монрогийн АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч асан Ж.Кеннедид зориулж дуулсан түүхэн өдөр тохиож байна
    14 цаг 58 мин
  • Сошиалд маргаан дэгдээгээд байгаа инстаграмын шинэ "Instants" функцын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    16 цаг 11 мин
  • 2050 он гэхэд дэлхий нийт шоколад идэх боломжгүй болно
    16 цаг 44 мин
  • Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 51 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
    16 цаг 53 мин
  • Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
    17 цаг 4 мин
  • Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
    17 цаг 12 мин
  • Италийн таван иргэний цогцос Мальдивт байх усан агуйгаас олджээ
    17 цаг 26 мин
  • Улаанбаатар-2026: Таеквондогийн Азийн АШТ эхэллээ
    17 цаг 28 мин
  • Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
    17 цаг 30 мин
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
    18 цаг 7 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 49 мин
  • Байнгын хороод хуралдана
    18 цаг 55 мин
  • Хоёрын хоёр гахайтай Санхүүгийн газрын даргаа Б.ДЭЛГЭРСАЙХАН сайд засаж авч чадах уу?
    19 цаг 4 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК