Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Амгалан: Төр монополийн эрх ашгийг хамгаалдаг ийм үед гаднын банк оруулж ирэх нь зөв хувилбар

2020-4-07
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед зарим УИХ-ын гишүүдийн зүгээс гаднын банк оруулж ирэх замаар чөлөөт өрсөлдөөнийг бий болгох талаар санал бодлоо илэрхийлэх болсон. Учир нь дэлхийн бусад улсуудад банк, санхүүгийн байгууллагууд

өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас зээлийн хүү нь бага хувьтай байхад нөлөөлдөг аж. Гэвч манай улсын арилжааны банкны зах зээлийг дөрвөн банк монопольчилсон. Гаднын банк оруулахыг эсэргүүцдэг атлаа
зээлийн хүүг буулгахгүй харин ч ашиг багатай ажиллаж байна гэж гомдоллодог. Банкны зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулахаас гадна өрсөлдөөний талбарыг бий болгох ёстойг эдийн засагч Д.Амгалан онцолсон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Хятадын “Bank of China” манай улсад салбараа байгуулах хүсэлт гаргахад банкны удирдлагууд болон зарим эдийн засагчдын зүгээс эдийн засаг бүхлээрээ Хятад улсын хараат байдалд орно хэмээн эсэргүүцэж байсан. Гэвч гаднын банк оруулж ирэх асуудал дахин яригдаж эхэллээ. Та эдийн засагчийн хувьд юу гэж харж байна вэ. Манай улсад гаднын банк орж ирэх хэрэгтэй юу?

-Банк, санхүүгийн байгууллагынхан хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэдэг өнөө л асуудлаа тавих байх. Банкны тухай хууль болон бусад хууль эрх зүй бүрдээгүй нь үнэн. Дээрээс нь гаднын банк орж ирэхэд манай улсын инфляц гаднын банкны сонирхлыг татахуйц байна уу гэвэл үгүй. Ялангуяа инфляц өндөр байна. Бодлогын хүү өндөр, эдийн засаг тогтвортой бус, эдийн засгийн бус улс төрийн шийдвэр шийдэл голчилж байдаг. Энэ бүгдийг залруулж байж гаднын банк орж ирэх сонирхлыг татна. Хоёрдугаарт, банк санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болох зайлшгүй шаардлагатай. Гаднын банк ч гэлтгүй банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан гэдэг юм уу, бусад санхүүгийн институциуд, дунд, урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг үнэт цаас биржийн үйл ажиллагаа ч мөн үгүйлэгдэж байна. Өнөөдөр манай улсын мөнгөний зах зээлийн 90 хувийг дөрвөн банк л эзэлж байна. Хэт их монопольчилсон, өрсөлдөөн байхгүй байгаа учраас санхүүгийн үйлчилгээ хүртээмж өрсөлдөөнгүй нэг өнцгөөс харсан байдлаар хандаж байна. Улмаар банкны үйлчилгээ зах зээлийнхээ эрэлтийг хангаж чадахгүй байна. Тиймээс өрсөлдөөнийг цаг үе зайлшгүй шаардлагатай. Гаднын банкыг оруулж ирэхийг дэмжиж байна. Гэхдээ аль болох бирж дээр мэдээлэл нь ил тод байдаг хувийн банк байвал зүгээр болов уу. Мэдээж ашиггүй зүйл дээр орж ирэхгүй шүү дээ. Аль болох эрсдэл багатай зүйл дээр орж ирэхийг хүсэх учраас сууриа бэлдэж өгөх ёстой. Хамгийн гол нь эдийн засгийн шийдвэр тогтвортой байх хэрэгтэй.

-Манай улсын хувьд хууль эрх зүйн орчин нь бүрдээгүй гэдэг асуудлыг тавьдаг. Ер нь гаднын банкийг оруулж ирэхийн тулд хууль эрх зүйн орчныг хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

-Юун түрүүнд Банкны тухай хууль болон бусад томоохон салбаруудын тухайлбал, уул уурхай, томоохон орд газрын лиценз зэргийг барьцаанд тавиад алдчихвал яах юм бэ. Энэ зохицуулалтыг сайн хийх хэрэгтэй. Дээр нь төрийн шийдвэр тогтвортой байх ёстой.

Гаднын банк орж ирлээ гэхэд Монголбанк хуулиараа бодлогоо зохицуулж явна. Үүнийг хэрэгжүүлэгч нь Засгийн газар, арилжааны банк юм. Энэ статусаараа явна. Уг нь Монголбанк Засгийн газраас хараат бус газар шүү дээ. Гэтэл өнөөдрийн байгаа бодит дүр зураг бол Засгийн газраас хараат юм шиг үйл ажиллагаа явуулаад байна.

-Дан ганц арилжааны банк гэлтгүй гаднын бусад банк бус санхүүгийн байгууллагыг оруулж ирэх нь зөв үү?

-Манай улсын санхүүгийн зах зээл ямар билээ. Зөвхөн иргэдэд зориулсан хямд өртөгтэй зээл өгнө гэвэл гаднын банк сонирхохгүй байх. Харин бусад санхүүгийн институциуд байна. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын сан, гаднын банк бус санхүүгийн байууллага зэрэг бусад институцийг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээр чөлөөт өрсөлдөөн бий болгоно. Зөвхөн банк оруулна, банк бус санхүүгийн байгууллага, ломбард оруулахгүй гэж хязгаарлаж болохгүй. Өрсөлдөөнийг чөлөөтэй байлгах нь зөв. Нөгөө талаасаа гаднын банк манайх шиг зөвхөн хадгаламжийн хүүн дээр тоглолт хийхийг хүсэхгүй байх. Хөрөнгө оруулалтын чиглэлээр л сонирхох болов уу. Энэ талаар аль болох шалтаг хэлээд байлгүй эрх зүйн орчноо бэлдэж, чөлөөт өрсөлдөөнийг бий богоход анхаарах хэрэгтэй.

-Зээлийн хүүг бууруулахын тулд инфляци, бодлогын хүү бууруулах ёстой. Эдгээрийг хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Жижиг зах зээл дээр өндөр хүүтэй зээл байдгын гол шалтгаан нь зээлийн эх үүсвэр юм. Энгийнээр бол хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой гэсэн үг. Нийт хадгаламж эзэмшигчийн таван хувь нь нийт хадгаламжийн 95 хувийг эзэлдэг. Банк эдгээр өндөр хүүтэй хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалж ажилладаг. Цаана нь лобби бүлгийн эрх ашиг байгаа учраас хадгаламжийн хүү буурахгүй байгаа юм. Хадгаламжийн хүү буурч байж зээлийн хүү буурна. Цөөн тооны хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хатуу хамгаалж байгаагаас болж зээлийн хүү буурахгүй байна. Банк алдагдал хүлээхгүйн тулд хадгаламжийн хүүнээс өндөр хүү тогтоодог. Тиймээс хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүү бууруулж, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох ёстой. Үүнээс гадна төрийн бодлого нь зээлдэгч рүү чиглэсэн бодлого гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнгө хүүлэлтийн ийм системтэй үед зээл аваад ЖДҮ явуулах  боломжгүй.

-Төрийн зохицуулалт муугаас зээлийн хүү буурдаггүй гэж ойлголоо?

-Манайхаас бусад улсын бодлого нь нэгдсэн зөв зохицуулалттай, хувирдаггүй, өөрчлөгддөггүй, улс орны эрх ашгийн төлөө хууль эрх зүй нь үйлчилж байдаг учраас хэчнээн гаднын арилжааны банк байсан ч үүнд захирагддаг. Дэлхийн бүх улсад гаднын банк бий. Үнэхээр өрсөлдөөн бий болоод хямд эх үүсвэр зах зээл дээр гараад ирвэл одоогийн монополь дөрвөн банк ч гэсэн зээлийн хүүгээ буулгахаас өөр аргагүйд хүрнэ. Зээлийн хүүг иргэд төлж чадахгүй байхад энэ бодлогоо өөрчлөхгүй байгаа нь хадгаламж эзэмшигч тавхан хувийн эрх ашгийг хамгаалж байгаагийн нэгэн хэлбэр. Төр нь бодлогоороо тэгж хамгаалж байна шүү дээ.

-Засгийн газраас ХХОАТ, НДШ-ийг зургаан сараар чөлөөлөх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, зээлийн хүү төлөлтийг түр хугацаагаар хойшлуулах зэрэг шийдвэр гарсан. Эдгээр шийдвэр нь зарим иргэдийг ялгаварлаж байна гэсэн шүүмжлэл гарсан. Та үүнд ямар байр суурьтай байна бэ?

-Халдварт өвчний тархалт, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай, иргэдэд хохиролгүй байлгах зорилгоор Засгийн газраас санал болгосон долоон төрлийн шийдвэрийг эдийн засагчийн хувьд дэмжиж байгаагаа илэрхийлье. Дэлхийн олон улс эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүйн төлөө иргэддээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх зэрэг шийдвэр гаргасаар байна. Гэхдээ шийдлийг хэлбэр талаас нь харахаас илүүтэйгээр эдийн засгийн хувьд бодит өгөөжтэй эсэх нөгөөтээгүүр, Монгол Улсын иргэн бүрт хүртээмжтэй, ялгаварлалгүй тэгш байдлыг хангах тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай.

Засгийн газраас санал болгосончлон ХХОАТ, НДШ-ийн тэглэлт бол зөвхөн аль нэг компанид харьяалалтай ажилтнуудын хувьд л хамаарах шийдвэр. Өөрөөр хэлбэл НДШ төлөгч иргэнээр тооцоход 426000 /хамрагдахгүй хэсгийг хасаад/ даатгуулагч иргэдийн хувьд хамааралтай гэсэн үг. Гэтэл цаана нь бизнес хийж, НДШ, цалингаас бусад хэлбэрээр ХХОАТ шударгаар төлдөг хүмүүс цар тахлын хүнд цаг үед төрийн шийдвэрийн гадна үлдэж болзошгүй байна.

Аль нэг аж ахуйн нэгжид харьяалагддаггүй хэрнээ бизнес хийдэг, орлого олдог, эрх шилжүүлсэн, түрээсийн гэрээ хийсэн гэх мэтээр харилцаанд орж, орлого олж буй иргэдэд ХХОАТ- ын чөлөөлөлт үйлчлэхгүй, татвараа тооцож суутгана. Энэ өнцгөөс харвал Засгийн газрын санал болгосон, УИХ-аас эцэслэн шийдэх хямралыг даван гарах төлөвлөгөө иргэдээ алагчилж үйлчлэх талтай. 

-Таны хувьд дээрх шийдвэрийг хэрхэн зохицуулах боломжтой юм бэ?

-Засгийн газар эдийн засгийн уналтаас иргэдээ хамгаалах зорилгоо бүрэн биелүүлье, иргэн бүрт төрийн дэмжлэгийг хүргэе гэвэл УИХ-аас баталсан ХХОАТ-ын тухай хуулийн 6.3-т зааж өгсөн бүх татвар ногдох орлогыг ч зургаан сарын хугацаанд тэглэх нь шударга ёсонд нийцнэ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого, үйл ажиллагааны орлого, шууд бус орлого, бусад орлого гэх мэт бүх төрөл дээр татварын чөлөөлөлт үзүүлбэл УИХ, Засгийн газраас гаргах шийдвэр иргэн бүрт тэгш хүрч, хямралын үед бодитой дэмжлэг болж чадна.

Энгийнээр хэлбэл, энэ тэглэлтэд ямар хүмүүс хамрагдах вэ гэхээр хэн нэгэнд мөнгө зээлдүүлсэн, хувьцаа эзэмшигч, түрээслэгч, түрээслүүлэгч талуудад, мөн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөө зарах гэж байгаа иргэн, ААН, ЖДҮ эрхлэгч гээд бүх хүн хүртэх боломж нээгдэнэ.

УИХ-ын хаврын чуулганы эхэнд цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Ийм үед татварын  хөнгөлөлт чөлөөлөлтийг хэсэг бүлэг цөөн хүнд биш иргэн бүрт тэгш хүртээх чиглэлээр асуудалд ул суурьтай хандаж, “Долоо хэмжиж нэг огтлох” шаардлагатай байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.112.212)
    ЗѲВ ѲРСѲЛДѲѲН ЗАХ ЗЭЭЛИЙН ЖАМААР ЯВНА. МАНАЙ БАНКУУД ХУДЛАА ТОЛГОЙ УГААНА ХУУРТАЖ БОЛОХГҮЙ САНАА НЬ БООЛЧИЛООД ДАРАНГУУЛАХ САНААТАЙ БҮҮ НҮҮР ѲГ ѲРСѲЛДѲЖ ЧАДАХГҮЙ БОЛ ДАМПУУРАГ
    2020 оны 04 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.20.210)
    100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай банк гэж байгаа юм уу. Бүгд л цаанаа гадны хөрөнгө оруулалттай, гадны эзэдтэй байдаг биз дээ.
    2020 оны 04 сарын 09 | Хариулах
  • solior (66.181.161.18)
    ter french bid nard yamar hamaa bnaa
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    арилжааны томоохон банкууд болон банк бус санхүүгийн байгууллагын ард УИХ засгийн газар МАН АН МАНАН гийн томоохон улс төр бизнесийн гэмт бүлэглэл байна. тэд арилжааны банкуудыг цэжээрээ хамгаалж ирсэн. Тэдэнд хүүг бууруулах сонирхол байхгүй. тиймээс тэдэнд гаднаас хүү багатай банк оруулж ирэх сонирхол бүүр ч алга. Гэтэл Монголд гадны банк байхгүй ш дээ. бүгд гадаадын хөрөнгө оруулалттай гадаад эзэнтэй. Монгол нэр хаягтай, хүүхэлдэй эрх мэдэлгүй шийдвэр гаргадаггүй гүйцэтгэх захирал нэртэй монгол хүнтэй. ьэд эзний үүрэг даалгаварыг л биелүүлэх үүрэгтэй .Тиймээс яаралтай гадаадын банк, банк бус санхүүгийн байгууллагын оруулж ирж иргэдээ банкны боолчлолоос яаралтай чөлөөлөх ёстой.
    2020 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    1 цаг 31 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    2 цаг 10 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    3 цаг 29 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    5 цаг 18 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    16 цаг 59 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    17 цаг 5 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК