Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол түмний БААТАР, БАЯР хоёр

2023-5-01
0
ЖИРГЭХ

Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-14-нд болох бөгөөд 98 орны 649 тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас 18 жүдоч барилдана. Манай редакцийн зүгээс “Доха-2023” ДАШТ-ийг угтан монгол жүдочидоо цувралаар танилцуулж байгаа билээ.


Энэ удаад бид эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд барилдах ДАШТ-ий алтан медальт, МУГТ Ц.Цогтбаатар, Их дуулгын аварга, ОУХМ Б.Эрдэнэбаяр нарыг онцолж байна.

МУГТ Цэнд-Очирын Цогтбаатар нь өдгөө 26 настай, 1996 оны гуравдугаар сарын 16-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төржээ. Тэрбээр бага насандаа бөх болох сонирхолтой, хөдөлгөөнтэй хүүхэд байжээ. Ингээд 12 настайдаа анх үндэсний бөхийн тэмцээнд бүртгүүлэхээр очиход нь Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв түүнийг Спортын төв ордонд ирэхийг урьсан гэдэг. Тэрбээр ингэж жүдо бөхийн спорттой танилцаж байжээ.

Хожим нь Ц.Цогтбаатар манай сайтад өгсөн ярилцлагадаа “Намайг 12-той байхад Монгол бөхийн өргөөнд бага насны хүүхдүүдийн үндэсний бөхийн “хуурнин шуугигч” гэдэг барилдаан болох зар дуулаад аавтайгаа эртлэн босч бүртгүүлэхээр таксидаад иртэл бүртгэлийн хураамжны төлбөр дутчихсан. Тэгээд аав маань ээжид мөнгө захиад ирэх зуур бүртгэлийн хугацаа дуусчихав. Барилдааны бүртгэлд хамрагдаж чадаагүйдээ харамсч, хор шар их хөдөлж Монгол бөхийн өргөөний хүйтэн шалан дээр уйлж суухад аав, ээж хоёр минь хүүгээ өрөвдсөн үү, тэр өдөртөө Ц.Шийрэв багштай уулзаад шавь оруулж билээ. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл жүдогоороо барилдаж явна” хэмээсэн байдаг. Олуулаа өссөн түүнд бэлтгэлийн кимоно авах мөнгө байгаагүй тул тэекводогийн кимонотой бэлтгэлдээ ордог байжээ.

Тэрбээр энэ талаараа “Бага зэрэг том кимоно байсан болохоор хоёр талаас нь ханзлаад, эмжээрийг нь багасгаж өөртөө тааруулж өмсч байлаа. Аав цагаан даавуун материалаар бүс хийж өгсөн дөө. Тэгэхэд шигшээгийн ах эгч нар сүрдмээр гоё харагдана. Хэзээ энэ хүмүүс шиг сайн жүдоч болох бол гэж битүүхэн мөрөөддөг байв. Аз авчирч, амжилт дагуулах кимоно байж л дээ” хэмээн ярьсан байдаг. 

Ц.Цогтбаатар “Рио 2016” олимпийн наадмын гуравдугаар тойрогт БНСУ-ын жүдоч Ким Вон Жинд вазари үнэлгээгээр ялагдаж байв. Тэмцээний дараа толгой гудайлган сууж байсан Ц.Цогтбаатар таван жилийн дараа “Токио 2020” олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж Монгол Улсдаа дахин нэг олимпийн медаль авч ирсэн юм. Тэр бас Монголын спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон.

Түүний дараа 2022 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ц.Цогтбаатар алтан медалийн төлөө Японы Соичи Хашимототой барилдаж, ялалт байгуулж дэлхийн аварга болсон. Тэдний хувьд өмнө нь Токиогийн олимпод учраа таарч Соичи Хашимото ялаад байсан юм. Түүнийг дэлхийн аварга болсны дараа Дэлхийн жүдо бөхийн холбоо “Ц.Цогтбаатар бол Монголын эрдэнэ. Тэр дараагийн удаа Монголы төрийн дууллыг дэлхийд цээжлүүлэх байх” хэмээн онцолсон.

Тэрбээр Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул, Ш.Чинсанаа нарын шавь аж. Ц.Цогтбаатарын эхнэр О.Энхжин мөн жүдо бөхийн тамирчин. Тэд бэлтгэл дээр танилцаж байжээ. Ц.Цогтбаатарыг “Токио 2020” олимпийн наадамд явахаас хоёр сарын өмнө тэдний хүү мэндэлсэн. Ц.Цогтбаатар 2013 онд АНУ-ын Майами хотод зохиогдсон өсвөрийн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. анхны Монгол хүн болсноор бөх сонирхогчдын анхааралд өртөж эхэлжээ. Түүний дараа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. 

МУГТ Ц.Цогтбаатарын амжилтаас дурдвал, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, Азийн аваргын алт, хүрэл медаль, Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний гурван алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, дөрвөн удаагийн улсын аварга, Олимпийн хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртжээ. Өнгөрсөн оны ДАШТ-д алтан медаль хүртсэн цагаасаа хойш тэрбээр сүүлийн үед,

2023 оны гуравдугаар сарын 31
Анталиягийн Их дуулга 2023
2 байр
2023 оны хоёрдугаар сарын 16
Тель-Авивын Их дуулга 2023
5 байр

Тэр одоогоор Дэлхийн чансааны 5636 оноотойгоор, гуравдугаар байрт бичигдэж байна. Дэлхийн аваргаа хамгаалах том үүрэг хариуцлага хийгээд Монгол түмний олимп, дэлхийн аварга болоорой гэсэн итгэл түүний нуруун дээр бий. Тэр чадна. 


ОУХМ Б.Эрдэнэбаяр нь 2000 онд төрсөн, 23 настай. Тэрбээр Эрдэнэт хотод мэндэлж, Орхон аймгийн Эрдэм ахлах сургуульд суралцсан. Энэ оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний -73 кг-ын жинд аварга болохоосоо өмнө барилдахаасаа өмнө буюу өнгөрсөн жилийг хүртэл 81 кг-д хүч үздэг байсан. 

Тэрбээр Их дуулга тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь өнгөрсөн гуравдугаар бард болсон Тбилисийн Их дуулга тэмцээн байлаа. Өмнө нь олон улсын тэмцээнд дорвитой амжилт гаргаж үзээгүй түүний хувьд жин буурсан нь зөв сонголт болсон байж мэднэ. Өнгөрсөн оны “Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий 81 кг-ын жинд тэрбээр эхний ялалтаа аваад байсан бөгөөд хоёр дахь барилдаанаа 2022 оны Анталья, Унгарын Грандсламын аварга, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй Бразилын Гуилхерм Шмидттэй хийсэн бөгөөд вазаригаар илүүрхэж яваад сүүлийн 20 секундэд иппон үнэлгээ алдаж, ялагдал хүлээсэн удаатай. 

Б.Эрдэнэбаяр "Эрдэнэт Үйлдвэр"ТӨҮГ Хангарьд клубын тамирчин. Фейсбүүк хуудсандаа "үерхэж байгаа" гэх статустай. Тэрбээр 81 кг-ын дэлхийн чансаанд 53 дугаар байрт бичигдсэн амжилтаар -73 кг-руу оржээ. Улмаар тэр -73 кг-ын жингийн дэлхийн чансааны 1280 оноотойгоор 33 дугаар байрт бичигдэж эхэлжээ. Б.Эрдэнэбаяр 2022 оны наймдугаар сард болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт долдугаар байрт шалгарсан юм. Жиндээ ДАШТ-д аваргалах тааварт яваа жүдогийн шинэхэн од түүний ойрын зорилго нь энэ удаагийн ДАШТ-д түрүүлэх билээ. 

Л.Сайнбаяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
"The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    6 цаг 26 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    11 цаг 30 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    12 цаг 59 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    13 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    13 цаг 37 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    13 цаг 57 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    14 цаг 12 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    14 цаг 50 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    15 цаг 4 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    15 цаг 16 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    15 цаг 27 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    15 цаг 28 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    15 цаг 31 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    15 цаг 57 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    16 цаг 0 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    16 цаг 0 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    16 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 17 цаг 41 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Уржигдар 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Уржигдар 14 цаг 10 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК