Архангай аймгийн Хайрхан сумын хоёр бөх болох Г.Мөнхбаяр, О.Баяржаргал нар өнөө жил аймгийн заан цол хүртсэн юм. Шинээр цол хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх бэсрэг наадам тэдний төрөлх нутаг Хайрхан суманд өргөн дэлгэр болж, өсвөрийн бөхийн барилдаанд М.Түвшинбаяр (11-13), О.Баасанмөнх (14-16) түрүүлжээ.
Мөн наадамчин олны дунд дартсын тэмцээн зохион байгуулахад аймгийн заан О.Баяржаргал түрүүлж, Хайрхан сумын Засаг даргын орлогч С.Бөхбат дэд байрт оржээ.
О.Баяржаргал хүч тэнхээгээр цол ахихын зэрэгцээ цэц мэргэн харваач болохоо наадмын үеэр харуулсан байна. Аймгийн заан О.Баяржаргал Архангай аймгийн баяр наадамд үзүүрлэсэн бол аймгийн заан Г.Мөнхбаяр Говьсүмбэр аймгийн наадамд үзүүрлэж, заан цол хүртсэн юм. Аймгийн заан Г.Мөнхбаяр өдгөө 24 настай, 2016 онд сумын заан, 2019 онд аймгийн харцага, 2023 онд аймгийн заан цол хүртсэн. Харин Г.Мөнхбаяр 2018 онд сумын заан, 2023 онд аймгийн цол хүртсэн бөх юм.