Казахстаны Астана хотод олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-26-ны өдрүүдэд болно. 22 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцохоор болсон нь урд хожид байгаагүй өргөн бүрэлдэхүүн юм. Баг тамирчдыг Н.Баярмөнх, Д.Аюурзан, Н.Нэргүй нар дасгалжуулах юм байна.
Сэтгэгдэл (1)