Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, чих хамар хоолойн "AID"
эмнэлэгтэй хамтран өчигдөр 37 настай эрэгтэйд чихний суулгацын мэс
ажилбар хийжээ. Энэхүү хагалгаа мэс ажилбарын хүнд төрөлд ордог бөгөөд
Монголд гурав дахь удаагаа хийсэн нь энэ аж.

Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, чих хамар хоолойн "AID" эмнэлэгтэй хамтран өчигдөр 37 настай эрэгтэйд чихний суулгацын мэс ажилбар хийжээ. Энэхүү хагалгаа мэс ажилбарын хүнд төрөлд ордог бөгөөд Монголд гурав дахь удаагаа хийсэн нь энэ аж.
Хагалгаанд Клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн, "AID" эмнэлгийн эмч нар, их эмч А.Өлзийбаяр нар оролцжээ. Тэднийг Малайзын үндэсний их сургуулийн профессор, доктор Преафажрен удирдаж, хагалгааг гүйцэтгэсэн байна.
Мэс засал нь төрөлхийн болон олдмол сонсголгүй болсон иргэдэд зориулагдсан бөгөөд тэдний сонсголыг сайжруулах үр дүнтэй аж.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)