Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Нам, фракцаар сайдыг томилдог асуудлыг болих хэрэгтэй

2014-6-30
0
ЖИРГЭХ

    elbeg0206Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж "Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн талаар танилцууллаа. Уг уулзалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид болон УИХ дахь нам эвслийн бүлгийн төлөөлөгчид оролцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард "Ухаалаг төр"-ийн хүрээнд Үндэсний хэмжээний хурлыг зохион байгуулсан бөгөөд уг хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэхээр зарим хуулийн төслүүдийг боловсруулаад буй. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч дөрвөн хуулийн төслийг танилцууллаа.

Төрийн өндөр албан тушаалтнуудыг эргүүлэн татна

 Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд илүү хамааралтай хууль гэсэн үг. Гадны орнуудад төрийн өндөр албан тушаалтнууд ньөөрсдөө хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгдөг байна. Харин манайд хариуцлага хүлээх нь битгий хэл хариуцлагаас зугтах үзэгдэл газар авч байгааг Ерөнхийлөгч онцоллоо. Тиймээс дээрх хуулийн төслийг яаралтай батлах ёстой гэж Ерөнхийлөгч хэллээ. Манайд Хариуцлагын тухай бие даасан хууль гараагүй. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуульд хариуцлага хүлээх этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хууль заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга гэсэн өндөр албан тушаалтнууд байна гэж тусгажээ.

Дээрх албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны гэсэн хариуцлагуудыг хүлээлгэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал, сахилгын хариуцлагыг хууль, тогтоомж, тангараг, ёс суртахууны дүрэм зөрчсөн мөн албан үүргээ биелүүлээгүй эсвэл хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг нь харгалзан оногдуулахаар тусгасан байна.

Харин улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татах, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсвэл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгажээ.  Ерөнхийлөгч энэ талаар ярихдаа "Манай хуулинд хариуцлага хүлээлгэнэ гээд л хоёр өгүүлбэр биччихсэн байдаг. Хэн, яаж , ямар хариуцлага хүлээлгэх нь ойлгомжгүй байдаг. Тиймээс бүгдийг дээрх хуулиар тодорхой болгож өгсөн" гэв. 

Ёс суртахууны хариуцлага алдаж төрийн албан хаагчийн эрх үүрэг, ёс зүйд ноцтой харшилсан үйлдэл гаргах бүртээ тухайн албан тушаалтан үнэн, зөв тайлбар өгөх үүрэг хүлээх аж. Энэ нь албан тушаалтан өөрийн санаачлагаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Өнөөдөр Монголын сонгогчид хагас эрхтэй байгааг Ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр "Яг үнэндээ сонгуулийн үеэр саналаа өгөөд, зарим нь сонгуульд санал өгөхгүй гээд оролцдоггүй. Харин сонгогдсон хүмүүс нь маргаашнаас нь бүрэн эрхтэй болдог. Тиймээс иргэдийнхээ эрхийг бүтэн болгох ёстой. Энэ хуулинд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах  том хариуцлагын механизмыг оруулж өгч байгаа юм. Эргүүлэн татах гэдэг үг Үндсэн хуулинд ч байдаг. Ямар нөхцөлд эргүүлэн татах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Мэдээж гэмт хэрэг үйлдээд Дээд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол хариуцлага тооцож болно. Мөн УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдааныг гуравны нэгээс илүү буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасласан бол тухайн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг өгөх хэрэгтэй. Мөн тойргоос сонгогдсон гишүүдэд  эргүүлэн татах боломжийг иргэдэд нь олгож байгаа" гэлээ. 

Мөн хуулийн төсөлд тусгагдсан чухал заалтуудын нэг нь дээрх төрийн өндөр албан тушаалтнуудыг буцаан татаж болох заалт юм. Тухайлбал УИХ-ын гишүүдийг  тухайн хуульд  заасан заалтын дагуу буцаан татаж болох аж. Мөн Засгийн газрын гишүүнийг  УИХ-ын хэн нэгэн гишүүн огцруулах санал өргөн барихгүй харин УИХ-ын найм болон түүнээс олон гишүүн хамтран гарын үсэг зурж байж огцруулах саналыг тавьж болохоор юм байна.

Түүнчлэн Ерөнхийлөгч уг хуулийн төслийг танилцуулах үеэрээ Засгийн газрын аль нэг сайдыг томилохдоо нам, фракцаар томилдог асуудлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд тухайн салбарын чадвартай хүмүүссэр кабинетаа бүрдүүлж байх хэрэгтэй гэдгийг хэлсэн.

Шилэн дансны нэрийг тойрч шалтаг хэлж гол агуулгаас нь бултах хандлага

Ерөнхийлөгчийн танилцуулсан дараагийн хууль бол Шилэн дансны тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг өмнө нь УИХ-аас буцаасан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дахин өргөн барьснаар одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Шилэн дансны тухай хуулийн төсөлд тухайн байгууллагын төсөв мөнгө зарцуулалтай холбоотой бүхий л мэдээлийг байгууллагын албан ёсны вэб сайт болон мэдээллийн самбарт байршуулж байхаа тусгасан бөгөөд ингэснээр төсвийн зарцуулалт ил тод болно гэж үзэж байгаа юм.

Ерөнхийлөгч шилэн дансны нэрийг тойрч шалтаг хэлж гол агуулгаас нь бултах хандлага байгааг дуулгалаа. Тэрбээр "Хариуцлага гэдэг зүйлийг яриад, ил тод болгох гэхээр манай Засгийн газар, УИХ-ын гишүүд зугтах хандлагатай байна. УИХ-ын гишүүд ард иргэдээс сонгогдсон хүмүүс хариуцлага гэдэг зүйлийг бий болгоё гэж бодож байгаа бол хамтарч ажиллах ёстой" гэлээ. Түүнчлэн "Манай дурын дарга нар төсөв хөрөнгө хүрэхгүй байна гэх нэрийдлээр энд, тэндээс мөнгө, хандив гуйдаг, зээл бонд босгох гэж оролддог. Үүнийг зогсооно. Мөнгөний тухай шийдвэр гарч байгаа бол аймагтай нэгдсэн санд орж байж дараа нь улсын санд орж байж мөнгө шилжүүлдэг, тайлагнадаг, ил тод болгоно" гэв. Иргэд төсөв, мөнгөний мэдээллийг авч байгаа тохиолдолд дараа нь төсвийг төлөвлөхөд иргэд идэвхитэй оролцдог гэдгийг хэлж байлаа. Энэ хууль батлагдвал Монгол Улс хариуцлагатай болох чиглэл рүү том алхам хийж байгааг онцоллоо.

Иргэд төрийн үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлнэ

Ерөнхийлөгчийн "Ухаалаг төр"-ийн хүрээнд өргөн барьж буй дараагийн хууль бол Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төсөлд төрийн шийдвэр боловсруулах хэлэлцэх, батлах хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж тэдний үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор төрийн бүхий л шатны байгууллагууд иргэдтэй уулзаж байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл тус хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн долоог төрлийн сонсгол явуулж төрийн удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.

Байгууллагуудад хяналт тогтооно

Манай улсад аливаа нэг байгууллагад тухайн байгууллагын дарга болон сайдын захирамж тушаал нь Монгол улсын хуулиас илүү хүчин төгөлдөг мөрдөгддөг.  Тиймээс төрийн захиргааны байгууллагуудыг нэгдсэн хуультай болгохын тулд Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн манай улсад Захиргааны хэргийн шүүх гэж байдаг хэрнээ уг шүүх байгууллагын мөрдөж ажиллах Захиргааны ерөнхий хууль байдаггүй байна. Засгийн газраас уг хуулийг өргөн барилгүй найман жил болж байгаа учраас ийнхүү Ерөнхийлөгч өөрөө хуулийн төсөл боловсруулан өргөн барихаар болжээ.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • срах (222.150.61.170)
    Гуцдаг галтар вэ яадаг.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.3.240)
    та дээрээс их л сайхан үг хэлэх юм. доор байгаа иргэдийн амьдралыг анзаардаггүй юмаа гэхэд... хажууд чинь байгаа алтанхуяг хөөрцог фортуна янхандагч тэмүүжингээ төрөөс зайлуулаач: ядаж хороон дарга гэдэг этгээд мангас шиг аашилж байна. жнь: бгд 20-р хороо.
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    Хүн шоронд барьж хорьдог захиалгат хэрэг газар авлаа. Яаж зогсоох вэ?
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.35.18)
    20 жил ингэх ёстой тэгэх ёстой гэж чалчлаа. нээг ч ажил хийсэнгүй.бид ардчилсан оронд амьдарлаа юу? хар хоринд нийслэл нүүлээ юу?
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • ган (124.158.93.7)
    шал худал юм яриад явах юм тийм л чухал юм хийгээд байгаа юм бол наад улс төрийн дампуурлаа даруй зогсоож энэ арчаагүй байдалтай хатуу тэмцвэл ард олон днмжихээр л байна. даанч чадахгүй бөөрөнхий юм яриад явах юм даа
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    өөрийн чинэь нүдэн дээр болоод байхад өөрөө яагаад хориг тавихгүй байгаан. дараа нь яахараа ийм юм ярьдаг юм бэ
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    1 цаг 33 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    1 цаг 47 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    2 цаг 3 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 8 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    3 цаг 6 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    5 цаг 23 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    15 цаг 29 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК