Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Пүрэвбаатар: Х.Баттулга дотоодын өрсөлдөгч нараа намнах ажиллагаа руу орчихлоо

2014-7-02
0
ЖИРГЭХ

    Snapshot_2014-07-02_135806Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны зөвлөх Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

-“Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын талаар 2010 онд УИХ тогтоолын төсөл гаргаад бодлогоо тодорхой болгочихсон байдаг. Үүнд “Засгийн газраас оруулж ирсэн саналыг хэлэлцээд УИХ шийдвэрлэнэ” гэчихсэн байдаг. Улстөрийн хүрээнд шийдэгдээд явчих энэ асуудалд сүүлийн үед олон нийт хүртэл татагдаад орчихлоо. Яг мэргэжлийн хүний хувьд энэ асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?


-Төмөр замын царигийн асуудал, техник эдийн засгийн үндэслэл, зураг дизайн, төсөв хөрөнгө, боловсон хүчний томилгоо зэрэг асуудлыг улстөрчид шийдээд явж байна. Мөн төмөр замын царигийн асуудлыг шийдэх явц дундуур олон нийт оролцож, мэргэжлийн байгууллагууд нь хүртэл талцаж байгаа нь цаашид алдаа мадагт хүргэж магадгүй. Ер нь 2010 онд гарсан 32 дугаар тогтоолоор төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж шийдэхдээ, энэ асуудлыг шийдэх хувилбарыг оруулчихсан юм байна лээ. Товч хэлбэл, Засгийн газар УИХ-д өргөн бариад шийдүүлнэ гэсэн ийм л хувилбартай байгаа. Үүний дагуу л явж байна. Төмөр замын асуудлыг нэгэнт улстөрийн хүрээнд, төр засгийн механизмын замаар шийдэж явах нь алдаа мадаггүй байх болов уу гэж бодож байна.

-2011 онд гарсан Засгийн газрын тогтоолд “Төмөр замд европ стандартыг нэвтрүүлнэ” гэсэн байдаг. Яагаад энэ тогтоол хэрэгжихгүй байна вэ. Бодлогын залгамж чанар алдагдаад байна уу?

-“Европ стандартыг төмөр замын салбарт хэрэгжүүлье” гэсэн шийдвэр бол мэргэжлийн бид нарын хувьд зөв чиглэл болчихсон байгаа. Төмөр зам дээр дохиоллын ситем, төмөр, бетон, дэр болон удирдлагын тогтолцоо, ашиглалтын тогтолцоо нь ч тэр Европын стандартад нийцүүлнэ гэсэн бодолтойгоор явж ирсэн. Яг энэ шийдвэрээрээ бүх техникийн сонголтуудаа хийчихсэн байгаа. Гэтэл одоо, үүнд заавал хятадын техник хэрэгслийг ашиглахгүй гэсэн заалт оруулах ёстой юм уу, эсвэл энэ талаар гоочилж муучилж яриад байгаа юм уу би сайн ойлгохгүй байгаа юм.

-Нэг талаас төмөр замын асуудал бол цэвэр эдийн засгийн асуудал. Гэхдээ дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа 2 том улсын дунд оршдог гэдэг утгаараа төмөр замын асуудал яалт ч үгүй геополитикийн асуудал болоод явчихдаг. Анх ярьж байснаараа ОХУ руу 3, Хятад улс руу 3 гарц төмөр зам тавина гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ асуудлаа эцэслэн шийдээд цаашаа явчих боломжгүй юм болов уу?

-2011 оны 10 дугаар сард би ОХУ-ын Санктпетербург хотод болсон “Транзит Орос” гэсэн хурал дээр “Транзит Монгол” гэсэн үг хэлээд индэрээс бууж ирэхэд “Оросын Төмөр зам нийгэмлэг”-ийн тэргүүн В.Якунин “Ер нь бид Таван толгойн асуудлын тухайд бол буянаараа болог. Харин Төмөр замын асуудлын тухайд Х.Баттулга биднийг маш их хуурч мэхэллээ” гэсэн үгийг хэлж байсан. Энэ асуудлыг би сайд асан Х.Баттулгад танилцуулаагүй. Хүмүүсийн хооронд зөөсөн хов жив болно гэж бодоод. Харин дэд сайд н.Гансүхэд хэлж байсан. Цаашдаа Оросын талтай хийж байгаа хамтын ажиллагаа бол буруу замаар орж байгаа юм байна, болж бүтэхгүй болж байгаа юм байна гэдгийг л ойлгож, ер нь цаашид үүнийг засч залруулахад ямар арга хэмжээ авч болох вэ гэсэн байдалтай явж ирлээ. Гэтэл энэ асуудал улам даамжирч В.Якунины нэрээр, Оросын талын өргөн царигийн талаарх байр суурийг ашиглаад Х.Баттулга сайд өөрийн дотоодын өрсөлдөгч нараа намнах үйл явдал руу орчихов уу гэж бодож байна.
Snapshot_2014-07-02_135806
-Ашигт малтмалаас илүү цаг хугацаа үнэтэй гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Төмөр замыг хааш нь тавьбал зүй зохиостой юм бол. Та энэ байгууллагад маш олон жил ажилласан хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортонд гаргах аргаа бол арай өөрөөр харж байсан юм. Тэр концевцоо бид “Дамжин өнгөрөх төмөр замыг хөгжүүлэх концевц” гэж нэрлэж байсан. Өөрөөр хэлбэл Хятад Орос хоёрыг холбосон 2-3 гарцтай, транзит төмөр замуудыг барьж байгуулаад ашиглах юм бол уул уурхайн бүтээгдэхүүнээ хойшоо тэр, урагшаа ч тэр гаргаж болно гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бид энэ зургийг хийсэн. Зургаас харахад өнөөдрийн гаргаж байгаа тогтоол шийдвэрийн ерөнхий утгатай нийлж байгаа. Орос руу гурван гарц, Хятад руу гурван гарцтай байх төлөвлөгөө юм. Монголоор дамжин өнгөрөх энэ төмөр зам өөрөө геополитикийн ач холбогдолтой. Хойт талдаа Сибирийн төмөр зам, урд талдаа “Транс Ази”-ийн төмөр зам гэсэн Ази Европыг холбож байгаа юм.

-Засгийн газрын хийх бүтээн байгуулалтын ажлууд дотор төмөр замын бүтээн байгуулалт томоохон байр суурийг эзэлж байсан. 2 аймагт далангийн ажил хийчихсэн байгаа тухай мэдээлж байсан.  Түүнээс хойш төмөр зам баригдаад, нүүрсээ экспорлоод байгаа зүйл харагдахгүй байна. Мөнгөгүйдээ хийхгүй байна уу, хийх сонирхолгүйдээ хийхгүй байна уу?

-Би 2008 онд Улаанбаатар төмөр замаас гарч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төмөр замын газрын дэд даргаар ажилласан. Тэр үед 8 гарц бүхий 5 мянган км төмөр замыг барьж ашиглах том төлөвлөгөөг Х.Баттулга сайдтай хамтарч зохион байгуулж, ярьж байлаа. Үүнийг барьж байгуулъя, хийж бүтээе гэсэн мэргэжлийн хүмүүс, төмөр замчид байсан. Харамсалтай нь энэ бүхнийг ашиглах сонирхол байсангүй. Тэр бүү хэл энэ төмөр замыг барих сонирхол байна уу, үгүй юу гэдэг дээр эргэлзэж байгаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • be (112.72.13.55)
    hudlaa ajil uyaj gai boldog Khaltmaagiin battulgiin hiisen gaig edgeer mergeshsen humuus ni hurdan arilgaasai bilee
    2015 оны 03 сарын 11 | Хариулах
  • Mongol (103.26.193.11)
    Bid Khaltmaagiin Battulgad itgej bna.Ene jijig huvalznuud zvgeer l amaa tat.
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.91.75)
    үнэн хэлжээ. оросууд их л дургүй байсан гэсэн шүү
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Бони (49.0.159.158)
    Пүрэвбаатар гэж нөхөр хуучин орлогч байсан тз-с их идсэн Хувийн компаниа идсэн мөнгөөрөө байгуулсан одоо эхнэр нь удирддаг юм.Эхнэр нь гэж нэг царай муутай авгай байдгийн нөхөр нь өөриийг нь тоохоо байчихсан өөр хүүхнүүдтэй явалдаад байдаг болохоор залуу банди нар мөнгө өгч байж цохиулдаг юм
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (169.237.92.100)
    Xaraajaar ex ornoo xudaldsan buunii noxoi l baina. Doli vsersen *****
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (182.160.4.27)
    Battulgiig bodvol ingener hun bailgui mungu n dutuu baij bolno tolgoi n dutuu bish n oilgomjtoi
    2014 оны 07 сарын 03 | Хариулах
  • zochin (61.79.186.146)
    Purevbaatar metiin teneguudeer shiidver garguulj bolohgui. ard tumnii sanal asuulgiig sonsoh heregtei..
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.91.38)
    Энэ нөхөр юу мэдэх вэ. Эхнэрээ ё олигтой хангаж мэдэхгүй байж.
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.5)
    ТӨМӨР ЗАМЫН ЦАРИГИЙН ХУВЬД ОРОС РУУ ӨРГӨН ХЯТАД РУУ НАРИЙН ЦАРИГ БАЙНА ШҮҮ ДЭЭ ИХ ХУРАЛ ИНГЭЖ ХЭЛЭЭД БАЙХАД БАТТУЛГА ОДОО ЮУ ХЭЛЭЭД ЯРИАД Х ХООСОН ХЯТДЫГ ҮЗЭН ЯДАХ ҮЗЛЭЭР ЗАЛУУСЫГ ҮЙИҮҮЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ ОДОО ТЭНЭГ ЛЭХЭЭ БОЛЬ ЧАМАЙГ ОРОСУУД ҮНЭЛЭХГҮЙ БОЛСОН ОРОС ХЯТАД 2 УКРАЙНЫ ХЯМРАЛЫН ДАРАА УЛАМ БҮР ОЙРТООД БАЙХАД ДЭМИИРЭХЭЭ БОЛЬ . АСУУДАЛД МЭДЭЭЖ 2 ТАЛТАЙ Л ХАНДАНА ГЭХДЭЭ БОДИТ БАЙДЛААР ХАНДАХ НЬ ОЛОНХИ БАЙХ ДАА
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Zochin (103.26.193.8)
    Unen l yum helsen baina. Gaj zuil alga. Suuliin heden jil ene yam ni horshuudteigee uchraa olohoo boliod bgaa shuu dee
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.126.91.159)
    muu buunii nohoi iim gulugnuudiig bugdiin shuuh heregtei ugasa mongolchuud haltmaagiin battulga iin tald bgaa vuuch yrij vuuch zahialgaar bichij bsanch
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (95.122.152.213)
    ene aalz yu geed bnaa
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.40.67)
    иш чааваас авилга авч шалгагдаж байсан гэж энэ пүрвээ нөхөр ардчилсан намд зүтгэж хэргээс мултрах нь.
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.79.4)
    Пүрэвбаатараа инженерүүдын холбоо хэзээ байгуулагдсан юм бэ? Би одоо тэтгэвэрийн болоод сонсоогүй байна уу? ЗХУ -ын ленинград хотод ТЗДС төгссөн хүн манай курс болон миний Оюутан ахуйд цуг сурч байсан дээд доод курсын хүмүүсийн зарим нь мэдэхгүй байна Гэтэл замын холбоо татах зэрэг мэрэгжил эзэмшиж байсан нөхөдүүд ашиглалтын хүний ярих ёстой яриад байх юм танай холбоонд Д төгссөн байхгүй юмуу Шинэ төмөр замыг барих ТЭЗҮ Д -гийн хүмүүс хийж, ямар ачааг хаанаас хааш нь тээвэрлэж, гаргасан хөрөнгө зардлаа ямар хугацаанд нөхөх,хаанаас ямар тариф ашиглах,хятад болон оросын ямар зуучтай харилцах, ямар хөдлөх бүрэлдэхүүн ямар ачаанд хангах, ачих, буулгах, шилжүүлэн ачих, хаана ямар хүчин чадалтай өртөө зөрлөг байрлах, хориглолын болон бусад ямар төхөөрөмжтэй байлгах, нэгдсэн сүлжээг яаж зохион байгуулах зэргээр тээвэр зохион байгуулах инженерүүд тодорхой заалгасан. Төмөр замын инженерүүд Холбоо минь энэ бүхний тооцоолж байж төмөр зам тийм хугацаанд ашгаа өгч зээлсэн хөрөнгөө дарах асуудлыг ярьдаг юм. Тиймээс чиний болон бусад мэрэгжлийг Д-ийнхэн заалгасан байдаг. Түүнээс нутгийн гүнд ачааг шилжүүлээд СМГС си СМГС дагуу төмөр замын төлөөлөгч нарт дарагдана шүү дээ. Тиймээс хилийн орчимд хүлээн авч байгаа ачаагаа харилцан хил гарч өгч авч ажиллацгаадаг шүү дээ. Дамжин өнгөрөх ачааг мөн ижил шүү дээ нутгийнхаа гүнд шилжүүлэн ачилт хийдэг газраар хүн дамжуулан явуулах сонирхол ихтэй байж чадах болов уу?
    2014 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    37 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    51 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    1 цаг 7 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 12 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    2 цаг 10 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    4 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    14 цаг 33 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Өчигдөр 08 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 08 цаг 09 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
    Өчигдөр 07 цаг 50 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 07 цаг 42 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    Өчигдөр 07 цаг 00 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 12 цаг 32 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    Уржигдар 11 цаг 37 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    Уржигдар 11 цаг 27 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    2026-08-28
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК