
Тэрээр “Наадмын өмнө төр Г.Өсөхбаяр аварга бид хоёрыг дархан аварга хэмээх бөхийн хамгийн өндөр цолоор шагнасан. Ард түмнээ хүндэтгээд дархан аварга цолоо дуудуулья гэж барилдлаа. Төр, түмнийхээ хайр хүндэтгэлд талархаж наадмын талбайд гарлаа. Гуравын даваанд дүү аварга Г.Өсөхбаяраа амлан авч, тахимаа өгч хүндэтгэл үзүүллээ. Нэгэн үед хамт барилдаж байсан энгүй сайхан аваргадаа хүндэтгэл үзүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Зарим бөх сонирхогчид түүнийг “дархан аварга цолоо шороотой хутгахийг хүсээгүй. Зөв шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлаж эхлэв.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)