
Элдэв тэнгэртэн одтой, хөхөгчин тахиа өдөр
Аргын тооллын: 2014.7.13, Ням гараг
Наран ургах шингэх: 05.14-20.46
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, найр хурим хийх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.