
Үндсэний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсноор энэ жилээс эхэлж бүх нийтээрээ тав хоног буюу 7-р сарын 11-ээс 16 хүртэл амарч наадамлах болсон. Харин зарим үйлчилгээний байгууллагууд өнөөдрөөс ажилдаа ороод байна. Гэтэл баяр наадмаар олон хоног дарааллан хаалгаа барьсан үйлчилгээний газруудад иргэд уртаас урт оочер дараалал үүсгэж байгаа тухай мэдээлэл жиргээчдийн дунд хөвөрч байна. Энэхүү зураг дээр та Хаан банкинд дахь иргэдийн оочер дарааллыг харж байна. Үүнтэй ижил "Худалдаа хөгжлийн банк" "Мобиком" зэрэг компаниудад ч уртаас урт оочер үүсээд байна гэдгийг эх сурвалж мэдээллэж байна.