Бразил 2014
ДАШТ-д түрүүлсэн Герман улсад үндэсний маш том баяр болж байна. Брендэнбургийн
хаалганд 500000 орчим хөгжөөн дэмжигч 1.3 км талбайг хамарсан томоохон баярын
парадыг хийж үндэснийхээ дууг дуулан, төрийн далбаагаа мандулж байна. Бусад
томоохон хотуудад ч баярын парад болж ёслолын буудлагаар тэнгэрээ гэрэлтүүлж
байна. Германы канцлер А.Меркель багийнхаа залуустай авхуулсан зургаараа
гайхуулан бахархаж байгаа бол дуучин Рианна аваргын тоглолтын од М.Гёце-тай
авахуулсан зургаа мөн л твиттертээ хуваалцажээ. Арван дөрвөн жилийн дараа хөл
бөмбөгийн эх орон Бразилын ногоон талбайгаас тэд Алтандагина-г ийнхүү нутагтаа
залж нижгэр баяраа тэмдэглэж байна.








Сэтгэгдэл (7)