Йелийн болон Калифорнийн их сургуулийн судлаачдын хамтарсан багийнхан найзуудын ДНК-ийн мэдээллийг судлаж үзээд дөрөв дэхь үеийн үеэлүүд шиг хоорондоо ижил төстэй байгааг тогтоожээ. Хоорондоо огт хамааралгүй хүмүүсийг харьцуулан судлахад ийм сонирхолтой үзүүлэлт гарсан байна. Мөн адил төстэй геньтэй хүмүүс бие биедээ амархан уусч байгааг нотолсон гэнэ. Эрдэмтдийн хэлж буйгаар сүүлийн 30 мянган жилийн дотор хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж, нийгэмшиж байгаа нь үүнтэй холбоотой ажэнэ.




















































