
Баяр наадам болж байгаатай холбогдуулан томоохон худалдааны төвүүд болон арилжааны банкууд богиносгосон цагийн хуваариар ажиллаж байгаа юм. Худалдаа хөгжлийн банкны зургаан салбар өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллана. Тус банкны Таван шар дахь салбар, Баруун дөрвөн зам, 120 мянгат, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн салбар, нэгдүгээр сургуулийн ойролцоох салбар, Занабазар салбарууд дээрх цагийн хуваариар ажиллаж буй юм байна. Харин Хаан банкны орон нутаг дахь зарим нэг салбар ажиллаж байгаа аж. Нийслэлд тус банкны нэгдүгээр хороолол, Баруун дөрвөн зам, Жуков дахь гурван салбар 10.00-16.00 цагийн хооронд үйлчилж байна.
"Номин"-гийн бүх салбар ажиллаж байна. Харин Хүчит шонхор зах ирэх 17-ноос, Нарантуул зах 23-наас, Техникийн захууд 17-ноос ажиллаж эхлэх аж.