
Майами Хит” багийн довтлогч Леброн Жэймс сагсан бөмбөгийн замналаа эхэлсэн “Кливланд Кавалиерс” багт дахин тоглох болжээ. “Кавалиерс” багт 7 жилийн турш хүчин зүтгэж, аваргын цомын төлөө хүртэл тулалдаж байсан Леброн 2010 онд “Майами Хит” багийг сонгосон нь багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн зүрхийг шархлуулсан. Өдгөө 29 настай тоглогчийн Хит багтай байгуулсан хоёр жилийн гэрээ дуусгавар болж байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна. Тэрээр хуучин багтаа хоёр жил тоглох гэрээг 42,7 сая доллаар байгуулжээ. Леброны эхнэр Саванна жирэмсэн учир гэр бүлтэйгээ хамт төрөлх хотдоо амьдрахыг хүссэн гэнэ.