
Өчигдрийн байдлаар Хэнтэй нурууны баруун хажуугаас эхтэй Туул голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15 см нэмэгдэж, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг, Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим давсан бол ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх болох Мөнгөнморьт сум болон Багануур дүүрэг, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-10 см давсан хэвээр байна.Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн