“Microsoft” корпораци инженеринг болон маркетингийн салбар нэгждээ ойрын таван жилд байгаагүй өргөн хүрээний цомхтогол хийхээр болсон байна. Энэ цомхтогол нь 2009 онд 5800 ажилтнаа халс байснаас ч илүү олон хүнийг хамарч магадгүй гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Орон тооны цомхтогол явуулах болсон үндсэн шалтгаан нь тус корпораци “Nokia”-гийн гар утасны нэгж салбарынхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд ажил үүргийн давхардлыг арилгах зорилготой байгаа гэв. Цомхотголын талаарх мэдээллийг энэ долоо хоногт олон нийтэд зарлах бөгөөд “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатъяа Наделлагийн корпорацидаа хийж буй томоохон өөрчлөлтийн нэг хэсэг нь болж байна. Хэрэглэгчдийн дунд суурин болон зөөврийн компьютерийн эрэлт буурч байгаагаас “Microsoft” хөдөлгөөнт төхөөрөмж болон клауд үйлчилгээнд түлхүү анхааран ажиллаж эхэлжээ.

















































