Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал харьцангуй тайван байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Энэ хугацаанд нийт 187 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 133 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Түүнчлэн эдгээр өдрүүдэд зам тээврийн ноцтой гурван осол гарчээ. Ослын улмаас азаар хүн нас бараагүй, 14 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. Тухайлбал, энэ сарын 13-ны өдөр Хүй долоон худагт хоёр машин урд урдаасаа халз мөргөлдөж, хэд хэдэн хүн гэмтсэн байна. Тиймээс амралтын сар эхэлсэн энэ үед автомашиныхаа хурд, аюулгүй байдлаа сайтар сахиж явахыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсан юм.
А.Наран /24tsag.mn/


















































