"Ноёд” группийн захирал Г.Буяндорж, н.Хурц нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд боллоо. Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4, 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.Шүүх хуралдааны явцад өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан байна. Шүүгчид тэдний саналыг хүлээн авч энэ сарын 30-н хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Мөн Г.Буяндорж нарын зургаан хүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорихоор болсон байна. Учир нь Г.Буяндоржийн хэргийнх нь хохирогч гэгдэж буй С.Билэгтийн зүгээс түүнд Эрүү үүсгэн, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд гаргасан байжээ.



















































Сэтгэгдэл (1)