
Засгийн газрын шийдвэрээр Хөгжлийн банкнаас хөрөнгийг нь гаргаж, Дархан-Улаанбаатарын замыг засч эхлээд байна. Хамгийн их эвдэрсэн 7.3 км замыг засаж байгаа ажээ. Энэ ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулж буй. Өнгөрсөн сарын 26-нд ажлаа эхэлсэн, энэ сарын 25-нд дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Зургаан км-ийг нь “Баянчандмань АЗЗА”, 1.3 км-ийг нь “Дархан АЗЗА” компанийнхан засаж байгаа ажээ.