Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хүлэмжийн хийд агуулагдах нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн эзлэх хувь улам бүр нэмэгдэж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага танилцуулжээ. Энэ нь хүн төрөлхтөнд түгшүүрийн дохио болох хэмжээнд хүрсэн аж. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус байгууллагын хийсэн судалгаагаар агаар мандалд 400 ппм нүүрстөрөгч байсан нь 2012 оныхоос даруй 141 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Ийнхүү хүлэмжийн хийн нүүрстөрөгчийн агууламж нэмэгдэж байгаа нь шингэн түлшний хэрэглээ өссөнтэй холбоотой гэнэ. 2012 онд бөмбөрцгийн хойд хагасын улс орнуудад хүлэмжийн хийн нүүрстөрөгчийн хэмжээ 393.1 ппм байсан гэнэ. Тэдгээрээс Кабо Верде, Тенерифэ арлууд, Ирланд, Япон, Швейцарь, Герман зэрэг орон толгой цохиж байна. Хавар болж, дулаарахын хэрээр хүлэмжийн хий нэмэгддэг тул ДЦУБ дэлхий дахинд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй 130 байгууллагыг судалгаандаа хамруулсан аж.




















































