
ОХУ-ын талаас нэг хүн явганаар улсын хил зөрчин манай улсын нутаг дэвсгэрт дөрвөн км-т нэвтэрсэн байсныг хилийн манааны үүрэг гүйцэтгэж байсан хилчид илрүүлэн саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ. Улмаар хилчид түүнээс тайлбар авахад ОХУ-ын Чита мужийн Кыра дүүргийн Билүүтэй тосгоны иргэн Владимир Алексеевич Соенин гэгч гэдгийг нь мэдэж авчээ.
Тэрбээр дөрвөн удаа ял шийтгүүлсэн нэгэн бөгөөд эрэн сурвалжлагдаж байсан нь хоёр улсын хилийн албаныхны харилцан мэдээлэл солилцсоны дүнд тодорхой болсон гэнэ. В.А.Соенин нь нутагтаа онц хүнд гэмт хэрэг үйлдээд зугтаж явахдаа манай улсын хилээр нэвтэрсэн, онц аюултай гэмт хэрэгтэн байсныг ОХУ-ын талаас манай хилийн албаныханд мэдэгдсэн аж.
Сэтгэгдэл (5)