
Москва орчмын Алабино хээрийн сургуулилтын газарт танк биатлоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Тус тэмцээнд ОХУ, Ангол, Армени, Белорусс, Венесуэл, Энэтхэг, Казахстан, Киргиз, БНХАУ, Кувейт, Монгол, Серби зэрэг орнууд оролцож байгаа бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.
Харин Хятадын баг Type 96А загварын өөрсдийн танкаар тэмцээнд оролцож байгаа. Энэ танкны гол суурь нь зөвлөлтийн болон оросын танкууд. Гэхдээ энэ танк оросынхоос 5.5 тонн хүнд хэдий ч 65 км/цаг хурдална. Буудах чадвараар оросынхтой ижил. Хоёр танкийг харьцуулах зорилготой гэдгээ хятадын багийн төлөөлөгч ярьжээ.
Тэмцээний замын урт нь 7.6 км, өргөн 40 м аж.


Сэтгэгдэл (3)