Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм: “Хүрээлэн” төсөл бидний хойч үедээ үлдээж буй маш том бэлэг

2014-8-08
0
ЖИРГЭХ

01-Байгаль хамгаалах чиглэлд банк санхүүгийн салбарт тэргүүлэгчийн байр сууринаас оролцож байгаа үүднээс энэ удаагийн дугаартаа танай банкны хамт олонг манай сэтгүүл онцлон хүргэж байна?

-Баярлалаа. Юуны өмнө танай сэтгүүлийн нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Төрийн банк Монгол орон даяар 540 салбар нэгжээрээ дамжуулан  3800 ажилтныхаа хүчээр харилцагчиддаа үйл ажиллагаагаа хүргэж байгаа. Монгол орны бүхий л сум суурин, өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй иргэддээ болон БНСУ-д  сурч, хөдөлмөрлөж буй монголчууддаа банк санхүүгийн цогц үйлчилгээг шуурхай эрсдэлгүй үзүүлэхийн төлөө өдөр бүр эрч хүч, хичээл зүтгэлээр дүүрэн ажиллаж  байна. Байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд түлхүү анхаарал хандуулан ажиллах, ирээдүй хойч үедээ эко боловсролыг олгох нь Төрийн банкны үндсэн зорилтын нэг бөгөөд  энэ зорилтын дагуу нийт ажиллагсад, харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах ажлыг зохион байгуулж байна. Нийгэмд болон тухайн салбартаа тэргүүлэгч байхынхаа хэрээр нийгмийн сайн сайхны төлөө тодорхой ажлуудыг зохион байгуулж, өөрийн хувь нэмрээ оруулж байх учиртай. Энэ нь амьдарч буй нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага ухамсар гэж ойлгодог.

-2014 оныг гэхэд танай банкнаас “Экологийн боловсрол олгох аян” болгон зарлаж арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа байх аа?

- Тийм ээ. Байгалаа хамгаалах, хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын тулд гэрэл зураг, кино урлаг, телевиз, сошиал сувгаар дамжуулан эко боловсрол олгохоор Төрийн банк, “Хүрээлэн” төсөл хамтран энэ аяныг зохион байгуулахаар шийдсэн. Уг аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Амьд ертөнцийн цуврал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийн дунд гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаанууд зарлан дүгнэх юм. “Эко боловсрол олгох аян”-ы хүрээнд Төрийн банкны фэйсбүүк хуудсаар “Эх дэлхий ба бидний хүүхдүүд” сэдэвтэй фото зургийн уралдаан зарласнаар хүүхэд, байгалийн харилцан шүтэлцээг харуулсан нийт 100 гаруй фото зураг ирүүлж шилдгүүдийг шалгаруулсан. Цуврал байдлаар  сошиал сувгаар зэрлэг ам амьтан, онгон дагшин байгалийн гэрэл зураг, түүх, сонирхолтой мэдээ мэдээллийг харилцагчиддаа хүргэхээр ажиллаж байна.

-Танай банкны дэмжлэгтэйгээр Монгол орны зэрлэг амьтдын фото болон видео сан бүрдүүлэх маш том төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ талаараа?

- Байгаль, зэрлэг ан амьтныг хамгаалах хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн байгаль, зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлж буй анхны томоохон төсөл. Энэ төслийг бид анхнаас нь дэмжиж ажилласан. Төслийн зорилго манай байгууллагын үйл ажиллагаатай нийцэж байсан. Байгаль хамгаалагчид, фото зурагчид, сэтгүүлчид өмнө нь хамтарч байгаль хамгаалах чиглэлээр ийм өргөн хүрээнд нэгдэж ажиллаж үзээгүй юм билээ. Энэ бол бидний ирээдүй хойч үедээ үлдээж буй маш том бэлэг.

-Зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэгийн хувьд сүүлийн үеийнх нь ч бараг байхгүй байх шүү?


-Зэрлэг амьтдын зураг дүрсийг хуучин цагийн баримтат кино эсвэл Оросын нэвтрүүлгээс л үздэг шүү дээ. Одоо бол техник технологийн өндөр дэвшлээр яг дэргэд нь байгаа юм шиг эх хэлээрээ сонирхолтой тайлбартайгаар үзэх боломжтой болж байна. Олон нийтийг хамарсан хүртээмжтэй өгөөжтэй төсөл болж байгаа.

-Төсөл хэрэгжсэнээс хойш гэрэл зураг, дүрс бичлэгийн хэр арвин архивтай болов?

-2013 оны аравдугаар сараас хойш тэд Монгол орноороо нийт 33 мянган километр замыг туулсан. Ингэхээр Төрийн банкны хувьд ч 33 мянган километр замыг туулсан гэсэн үг. 66 зүйлийн зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг авч, 11 цуврал нэвтрүүлэг бэлтгэн дөрвөн телевизээр олон нийтэд хүргээд байна. Төв банкинд дээрээ гэрэл зургийг дээжийг сонирхуулж үзэсгэлэн гаргасан.

-Зэрлэг ан амьтдын гэрэл зургийг архивлаад үлдэхээс илүүтэй байнга олон нийтэд танин мэдэхүй, байгаль хамгаалах талаар мэдээлэл өгч байх нь зүгээр байх. Энэ талаар ямар арга хэмжээнүүд төлөвлөж байгаа бол?

-Төслийн хамт олныг баримтжуулсан сонирхолтой тэр ховор агшин бүрийг нийслэлийн сургууль, цэцэрлэгт үзэсгэлэн хэлбэрээр тайлбартайгаар хүргэнэ. Намар хичээлийн шинэ жил эхлэхээр үүнийг хийхээр төлөвлөж байгаа. Учир нь, зун байгаль дэлхийд амраад ирсэн хүүхдүүдэд мэдээлэл өгөхөд бүр илүү ойр байх болов уу. Үүнээс гадна манай банк Монгол орны аймаг, сум суурин газарт салбар нэгжтэй. Энэхүү боломжоо ашиглан бид тухайн аймагт амьдарч буй ховор ан амьтны гэрэл зургийг илгээх юм. Банкны өдөр тутмын үйл ажиллагаагаар дамжуулан ингэж харилцагчдад өөрийн аймаг, сумын байгаль дэлхийн өв соёлыг таньж мэдүүлэх чухал ач холбогдолтой. Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн хүн өөрөө үзэж, мэдэж байж л байгаль, ан амьтдаа хайрлаж хамгаална. Мэдэхгүй юмаа хайрлахгүй шүү дээ.

-Арилжааны банкнуудын хувьд байгаль хамгааллын тал дээр хяналтын маш том хэрэгсэл болж ажиллах боломжтой. Ялангуяа уул уурхай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг хэрхэн нөхөн сэргээлт хийсэн, байгаль экологийн чиглэлээр хийсэн ажлыг нь харж санхүүжилтээ олгох жишээтэй?

-Манай банкны хувьд гэхэд уул уурхайн бизнесийг санхүүжүүлэхээс илүү жижиг дунд бизнес, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа түлхүү анхаарлаа хандуулдгаараа онцлогтой. Өөр нэг онцлог гэвэл бид тухайн жилийн банкны хадгаламжийн хамгийн өндөр хүүг малчид болон хүүхдэд олгодог. Энэ маань түмний бахархал болсон малчин түмнээ дэмжих, хойч үе болсон хүүхэд багачуудаа дэмжих манай банкны бодлого юм.

-Уул уурхайн бизнесийг санхүүжүүлдэггүй нь байгаль экологийг дэмжих бизнесийг дэмжих зорилготой шууд холбоотой юу?

- Жижиг дунд үйлдвэрлэлийг зорилтот зах зээлээ болгон тодорхойлсон.Тиймээс байгаль экологийг дэмжих бизнесд түлхүү анхааран ажилладаг гэж хэлж болно. Яагаад гэвэл Төрийн банк 1,7 сая харилцагчтай, 3800 ажилтантай, хамгийн өргөн салбар сүлжээ буюу 540 салбатай үндэсний хэмжээний том банк. Бидэнд итгэл хүлээлэн хамтран ажилладаг нийт харилцагчиддаа банкны үйлчилгээг хамгийн таатай нөхцөлтэйгөөр эсдэлгүй хүргэхээс гадна нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох нь бидний зайлшгүй хийх нийгмийн хариуцлага гэж ойлгодог юм.

 -Танай банкны хувьд зөвхөн байгаль хамгаалах чиглэлийн гэлтгүй төрийн бус байгууллагатай хэр хамтарч ажилладаг вэ? 

-Хамтарч ажиллахад нээлттэй. Сүүлд гэхэд арав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Хөх цэрэг” аялалтай хамтран ажиллалаа. Монгол орныхоо байгалийн дурсгалт болон түүхэн газраар аялж хүүхдүүдэд ан амьтан, ургамлыг таньж мэдэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд “Нууц товчооны жимээр” гэсэн нэртэйгээр Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудаар 14 хоног аялсан. Энэ мэт хүүхэд залуучуудад чиглэсэн, байгаль эх дэлхийгээ гэсэн чин хүсэл сэтгэлтэй болгох бодитой үйл ажиллагаануудад ач холбогдол өгч байх болно.

-Зарим банкны хувьд галерей байдаг. Төрийн банкны хувьд зэрлэг ан амьтныхаа гэрэл зургийг толилуулах урлан байгуулах олон нийтэд түгээх бодол бий юу?

-“Хүрээлэн” төсөл маань хэрэгжиж эхлээд дөнгөж нэг жил болж байна. Энэ хугацаанд их ажлыг амжуулж, аль болох болон хүнд мэдээлэл хүргэх талаар ажиллалаа. Цаашдаа эко боловсрол олгох аяныг хэрхэн өргөжүүлэх талаар санал бодлоо солилцож байна. Эхний ээлжинд  Галерей, урлан гэхээсээ илүү газар дээр нь буюу сургууль цэцэрлэг, байгууллага дээр  очиж амьд байгаль, зэрэг ан амьтны талаар  мэдээлэл хүргэх, байгалиа хайрлан хамгаалах уриалгыг олон нийтэд хүргэх зорилготой ажиллаж байна.
02
03
04
05

Эх сурвалж: “Ногоон Эрэл” сэтгүүл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тамхины хяналтын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн Б.Цэцэгсайхан илт нэг талд ажиллаж байна!!!
    2 цаг 53 мин
  • Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслол болов
    4 цаг 13 мин
  • АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
    4 цаг 13 мин
  • Нью-Йорк Никсийн аваргынтөлөөх тоглолт NBA-ийн телевизийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоолоо
    4 цаг 43 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан ОУВС-гийн төлөөлөлтэй санал солилцов
    4 цаг 45 мин
  • “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 50 мин
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд орсон НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
    4 цаг 54 мин
  • Голомт банк Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг дэмжиж ажиллалаа
    4 цаг 55 мин
  • “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчиллөө
    5 цаг 40 мин
  • “Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
    6 цаг 14 мин
  • Ц.Сандаг-Очир: Алт хэчнээн өндөр үнэ хүрсэн ч уул уурхайн олборлолтод тавин хяналт шаардлагыг сулруулахгүй
    6 цаг 37 мин
  • “Модны цагаан хөвөн” гэгддэг эм улиасны унгарлын үе хоёр долоо хоног үргэлжилнэ
    6 цаг 50 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    7 цаг 5 мин
  • Европын 13 улсын 13 киног Монголын үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэнэ
    7 цаг 9 мин
  • Лионел Месси алмайруулсан, харин Роналду чадах болов уу?
    7 цаг 50 мин
  • Иорданы шигшээ баг ДАШТ-ий анхны гоолоо оруулсан ч Австрийн шигшээд хожигдов
    7 цаг 58 мин
  • Ц.Сандаг-Очир: Эвдэрсэн 54 мянган га газар нутгийг нөхөн сэргээнэ
    8 цаг 3 мин
  • ФОТО: Австри, Иорданы шигшээ багууд яг одоо тоглож байна
    8 цаг 54 мин
  • Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9,3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна 
    9 цаг 21 мин
  • Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
    9 цаг 47 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
  • FIFA WORLD CUP 2026: “Алтан шаахай”-н төлөөх гол 10 өрсөлдөгчийг нэрлэж байна
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
  • Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхийг дэмжлээ
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Нидерландын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүн
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • ЯМБА ЗАВШИГЧ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК